| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03428/И |
| Дугаар | 184/ШШ2024/02150 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02150
2*******4 04 22 184/ШШ2*******4/*******10
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Ерөнхий сайд ******* гудамж, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р гудамж, *******- тоот хаягт оршин суух******* овогт ийн /РД:/,
Хариуцагч: аймаг, сум, -р баг, -р хороолол, -р байр, 7 тоот хаягт оршин суух******* овогт гийн /РД:ФД7001141/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт ,748,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХК нь Х., Ө. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,748,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* банк ХК-ийн нэхэмжилсэн ,748,990 төгрөгийг хариуцагч Х., Ө. нар нь 2*******4 оны 04-р сарын 2-ны өдөр 3,000,000 төгрөг, 2*******4 оны 0-р сарын 2-ны өдөр 2,748,990 төгрөгөөр тус тус ******* банкны 10626000000 тоот дансанд төлөхөөр эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Х., Ө. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,748,990 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х., Ө. нар нь нэхэмжлэгч ******* банктай уг төлбөрийг 2*******4 оны 04-р сарын 2-ны өдөр 3,000,000 төгрөг, 2*******4 оны 0-р сарын 2-ны өдөр 2,748,990 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн ,748,990 төгрөгийг хариуцагч Х., Ө. нар нь 2*******4 оны 04-р сарын 2-ны өдөр 3,000,000 төгрөг, 2*******4 оны 0-р сарын 2-ны өдөр 2,748,990 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,934 төгрөгийн тал хувь 3,467 төгрөгийг улсын төсвийн 10*******00900941 тоот данснаас, 3,467 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮЧ В.АМАРТҮВШИН