Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02265

 

2024 он 04 сары 25 өдөр

*******84/ШШ2024/02265

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн *******, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /РД:АП82*******00360/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *******,308,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 20*******9 оны 0*******-р сарын *******-ний өдрийн 0******* дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Ц. нь 20*******9 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч төлөөгүй ... Иймд хариуцагч Ц.аас зээлийн үлдэх төлбөр *******,308,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн *******,308,500 төгрөгийг хариуцагч Ц. нь 2024 оны 05-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны *******-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09-р сарын *******5-ны өдөр *******08,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Ц.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,308,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 05-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны *******-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09-р сарын *******5-ны өдөр *******08,500 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Сонгинохайрхан дүүргийн ******* халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн *******,308,500 төгрөгийг хариуцагч Ц. нь 2024 оны 05-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны *******-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08-р сарын *******5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09-р сарын *******5-ны өдөр *******08,500 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******, 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 35,886 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН