Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/02323

 

2024 04 29 184/ШШ2024/02323

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* оффис, ******* давхарт байрлах ******* ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, овоо, *******- тоот хаягт оршин суух Боржигон овогт Ганбатын Ариунтунгалаг /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,037,419 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Г.Ариунтунгалаг нь тус байгууллагаас 2019 оны 03-р сарын *******-ны өдөр 308200564 тоот зээлийн эрхийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Г.Ариунтунгалагаас 3,037,419 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 3,037,419 төгрөгийн 704,419 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,333,000 төгрөгийг хариуцагч Г.Ариунтунгалаг нь 2024 оны 05-р сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.Ариунтунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,037,419 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 3,037,419 төгрөгийн 704,419 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,333,000 төгрөгийг хариуцагч Г.Ариунтунгалаг нь 2024 оны 05-р сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 3,037,419 төгрөгийн 704,419 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,333,000 төгрөгийг хариуцагч Г.Ариунтунгалаг нь 2024 оны 05-р сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,600 төгрөгийн тал хувь 32,300 төгрөгийг улсын төсвийн 10020*******0*******41 тоот данснаас, 32,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН