| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03762/И |
| Дугаар | 184/ШШ2024/02397 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02397
20******* 05 01 4/ШШ20*******/02397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 06-р хороо, ХМК, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтэс ТБАГУТҮГ /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 20******* оны 04-р сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын ирүүлсэн хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01-р сарын -ны өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2017 онд хамрагдсан *******ын *******т 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан хуваарийн дагуу ******* сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч зээлээ төлөлгүй, зээлийн үлдэгдэлтэй байсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэн *******ын ******* нь Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Зээл - тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******ын *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2-3/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10-р сарын 15-ны өдрийн 4/ШЗ2021/11674 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, /хх-4/ Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, ******* ******* хэлтсээс Г.*******т олгосон итгэмжлэл, /хх-5-7/ Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, /хх-9/ Э.Энхтуулын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-10/ Нийслэлийн хөдөлмөр, ******* газрын даргын 2023 оны 06-р сарын 14-ний өдрийн Б/61 тоот тушаал, /хх-11/ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, цуглуулаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... 2017 онд *******ын *******т 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан хуваарийн дагуу ******* сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн үлдэгдэлтэй байсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэн *******ын ******* нь Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Зээл - тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******ын *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Д.******* нь Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Зээл - тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй,
3.2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10-р сарын 15-ны өдрийн 4/ШЗ2021/11674 дугаар захирамжаар хариуцагч Д.*******ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
3.3.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр ******* ******* хэлтэс нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын ******* /РД:/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын ******* /РД:/-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын ******* /РД:/-ийг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН