| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03760/И |
| Дугаар | 184/ШШ2024/02398 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02398
20 05 0******* *******84/ШШ20/02398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 20 оны 04-р сарын *******9-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.
Нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч Б.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.******* миний бие 2023 оны *******2-р сарын *******2-ны өдөр Ч.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ч.******* нь тухайн хаяг дээрээ оршин суудаг нь тогтоогдсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж, тус хаягаар нь 20 оны 03-р сарын 04-ний өдөр гэм хорын зардлыг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргахад Сонгинохайрхан дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд овогтой *******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-*******/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Б.*******гийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-4/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-5/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 03-р сарын 20-ны өдрийн *******84/ШЗ20/07039 дугаар захирамж, /хх-6-8/ Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, /хх-9/ №003*******9 дугаар Шийтгэх хуудас, /хх-*******0/ Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, /хх-**************-*******2/ гэрэл зураг, /хх-*******3/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-*******/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 02-р сарын *******5-ны өдрийн *******84/ШШ20/00793 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Ч.*******гийн хаягаар нь 20 оны 03-р сарын 04-ний өдөр гэм хорын зардлыг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргахад Сонгинохайрхан дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд овогтой *******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.*******.2023 оны 06-р сарын *******6-ны өдөр Ч.*******д холбогдон *******3*******5000400 дугаар Зөрчлийн хэрэг нээсэн, зам тээврийн осол гаргасан,
3.2.Иргэн Ч.******* нь Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -3******* тоот хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03-р сарын 20-ны өдрийн *******84/ШЗ20/07039 дугаар захирамжаар тогтоогдож байна.
3.3.Нэхэмжлэгч Б.******* нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
7.Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд хариуцагч Бэхлут овогт тын ******* /РД:/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бэхлут овогт тын ******* /РД:/-г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд хариуцагч Бэхлут овогт тын ******* /РД:/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН