Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/243

 

    2026        05           04                                             2026/ШЦТ/243

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2026/0230/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ......... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2618000000316 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......  1998 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дархан-Уул аймгийн ........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Ц.*******ийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ........ зочид буудалд Б.*******ыг бие үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2618000000316 дугаартай хэргээс:

Гэрч Б.*******ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Орой 21 цаг 33 минутад ******* над руу залгаад "Ажил байна очоод авах уу" гэхээр нь би үйлчилгээний төвийн "GS-25" дэлгүүрт байна ирээд хэлээрэй гэхэд удалгүй *******ай гадаа ирсэн гээд ******* гэсэн дугаараас залгасан. Тэгээд би *******айн унаж явсан машинд суугаад "Хэний ажил юм бэ" гэхэд "......л" гэж надад хэлсэн. Тэгээд би Ану эгчийн ......." гасан фейсбүүк хаяг руу нь "Би *******айтай уулзаад байж байна таны ажил юм уу гэж асуухад "Тиймээ эгчийнх нь ажил байгаа юм аа ******* буудалд 2 эрэгтэй байгаа *******ай та 2 яваад ороорой" гэж хэлсэн. Тэгээд *******ай бид 2 ******* буудлын 3 давхарт нэг өрөөнд ороход 25-30 орчим насны эрэгтэй өрөөндөө ганцаараа байж байсан. Тэгээд гаднаас нэг найз нь орж ирнэ гээд хүлээгээд сууж байтал цагдаагийн алба хаагч нар шалгалтаар орж ирсэн юм. Би "*******" зочид буудалд ажил хийхээр буюу бусдад биеэ үнэлэхээр орсон... Би *******тэй өмнө нь буюу 2025 оны 5 дугаар сард Дархан зочид буудалд Ану эгчийн ажилд гарахдаа нэг удаа таарч байсан ба тэрнээс хойш таарахгүй хамт ажилд гарахгүй байж байгаад өнөөдөр хамт ажилд гарахаар болоод таарсан юм... Ану эгч ажил олж өгөөд доор нь ажилд гардаг байсан. Өмнө нь ...... эгчийн доор ажилд гараад 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл 2-3 удаа цагдаад баригдаж арга хэмжээ тооцуулж байсан. Сүүлийн үед би Ану эгчтэй холбоогүй байж байтал өнөөдөр *******айг залгахаар нь ажилд гартал .......эгчийн ажил байж таарсан... ......эгчийн ажилд гарахдаа би цагийн 300.000 төгрөг, хоногийн 600,000 төгрөгийн орлого олдог. Тэгээд тухайн орлогоосоо Ану эгчид ажил олж өгсөн гэж цагаар явбал 100,000 төгрөг хоногоор явбал 200,000 төгрөгийг өгдөг. ....... эгчийн Хаан банкны данс руу эсхүл нөхрийнх нь Хаан банкны ******* гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлдэг байсан... 2025 оны 5 дугаар сард ....... зочид буудалд Ану эгчийн ажилд гараад цагдаагийн алба хаагч нарт шалгуулж гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн үед ..... эгчтэй хэрүүл маргаан хийгээд холбоогүй удаж байгаад өнөөдөр ажилд гараад холбогдсон... Миний мэдэхээр 25-30 орчим 4-5 охинд ажил олж өгч байгаа гэж хүмүүсээс сонссон. Ойрд ажилд гараагүй удаж байгаа буюу А....... эгчтэй холбоогүй байсан болохоор яг хэн хэнд ажил олж өгч байгааг нь хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээр "......." гэсэн нэртэй фейсбүүк хаяг болон ........ гэсэн дугаарыг ашиглаж холбогддог. Миний мэдэхээр надтай анх танилцаж байсан буюу 2021 оноос хойш охид, эмэгтэйчүүдэд биеэ үнэлэх ажил олж өгч байгаа...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Ц.*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчээр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд 21 цаг 40 минутын үед ...... эгч над руу "......." гэсэн фейсбүүкээр хаягаасаа "Ажил байна чи *******тай холбогдоорой” гээд *******ын дугаар болох ******* гэсэн дугаарыг бичиж явуулсан. Улмаар би тухайн үед *******ын ******* дугаар руу залгаад "Хаана байгаа юм" гэж асуухад үйлчилгээний төвийн "GS-25 дэлгүүрт байна ирээд хэлээрэй" гэхээр нь ганцаараа явж очиход ******* гарч ирээд "*******" зочид буудалд ажил байна, 2 хүн байгаа" гэхээр нь хамт ажил хийхээр буюу биеэ үнэлэхээр дагаж яваад 3304 тоот өрөөнд явж орсон. Тэгтэл 25-30 орчим насны эрэгтэй ганцаараа байж байсан. Би "*******" зочид буудалд ажил хийхээр буюу бусдад биеэ үнэлэхээр орсон. Би ******* буюу *******тай өмнө буюу 2025 оны 5 дугаар сард Дархан зочид буудалд нэг таарч байсан ба тэрнээс хойш таарахгүй хамт ажилд гарахгүй байж байгаад өнөөдөр хамт ажилд гарахаар болоод таарсан юм. Би ихэвчлэн өөрөө ганцаараа фейсбүүк групп-д зар оруулж ажилд гардаг ба давхар .....эгчээс "Ажил байвал хэлээрэй, ажилд гарна шүү" гэж хэлдэг юм. Тэгээд ..... эгч надад долоо хоногт 1-2 өдөрт ажил олж өгдөг юм. ..... эгчийн ажилд гарахдаа Би цагийн 300,000 төгрөг, хоногийн 600,000 төгрөгийн орлого олдог. Тэгээд тухайн орлогоосоо .... эгчид ажил олж өгсөн гэж цагаар явбал 100.000 төгрөг, хоногоор явбал 200,000 төгрөгийг өгдөг. ....... эгчийн ..... тоот дугаартай өөрийнх нь данс руу шилжүүлдэг. Шилжүүлэхдээ утга дээр 1 тоо тавьж шилжүүлдэг ... эгчтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд би ажил асуудаг юм. Тэгээд .... эгч надад үе үе ажил олж өгдөг... Миний мэдэхээр 25-30 орчим насны 5-6 охинд ажил олж өгдөг. Би тэр охидуудыг сайн танихгүй. Охид эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орох гэсэн залуучууд .... эгчтэй холбогддог ба .....эгч бид нарт ажил олж өгч тухайн залуучуудын байгаа хаяг, газрыг дамжуулан хэлж өгөөд бид нар өөрсдөө явж очдог юм. Миний мэдэхээр ..........гэсэн дугаарыг ашиглаж холбогддог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 21-24 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.*******ийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авах зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч .....бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг  Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.ИДЭР