| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/01515/и |
| Дугаар | 184/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/00401
2024 01 16 184/ШШ2024/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгэр хороо, *******-р хороолол, *******р байр, С блокийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн******* /РД:ЙЗ801*******200/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Тахилт - тоотод оршин байх, /рд:*******626/-д холбогдох,
Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******С байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтаннавч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтаннавч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* овогтой******* миний бие 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ХХК-ны дэд захирал В.Машбаттай Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээнд гарын үсэг зурж, ******* С байрны 8 давхар ******* тоотод байраа захиалж 1 м2-ийг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тооцож, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3,810,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны 2,800,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны ,97,00 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ,67,00 төгрөг, 201 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4,800,000 төгрөг, 201 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ,000,000 төгрөг, 201 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4,600,000 төгрөг, 201 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу нийт 39,3,000 төгрөгийг төлсөн.
Ингээд 2018 он хүртэл байр маань баригдахгүй зогссон байсан бөгөөд иргэд хуралдаж оршин суугчдын эрхийг хгаалах зорилгоор Түр хороо-г байгуулсан. Түр хороо нь ХХК-тай зөвшилцөн байрны давхардлыг арилгах, байрыг бариулж дуусгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг төлж барагдуулах, байраа авахаа болиод мөнгөө буцааж авах хүмүүсийн мөнгийг өгөх зорилгоор 1м2-ын үнийг 1,40,000 төгрөг байхаар нэмж өөрчилж, иргэд зөвшөөрсний үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* С байрны ******* тоотод Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ-ний хавсралтыг шинээр байгуулж, байрны үнэнд нийтдээ 76,922,00 /Далан зургаан сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөг төлөхөөр болсон. Үлдэгдэл 37,387,00 төгрөгийн төлбөрийг дараах байдлаар барагдуулсан болно. Үүнд: 20******* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11,*******0,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,387,000 төгрөгийг тус тус төлж орон сууцны байрны төлбөрөө 100% төлсөн.
Гэрээний хавсралтаар манай байртай давхардсан айл мөнгөө буцааж авахаар гэрээ хийсэн тул манайх давхардалгүй болсон. 2020 оны 4 дүгээр сард байрандаа орсон бөгөөд ямар нэгэн айл давхардаагүй 30 С-******* тоотод гэр бүлийн хт ьдарч байна. Иймд ******* овогт *******гийн******* найг Сонгинохайрхан дүүрэг ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* С байрны ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тгын газарт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. -ийн захирал нь нас барж, мөн орон сууцны захиалгын гэрээг 1 орон сууцан дээр давхардуулан байгуулж, барилгаа цаашид ашиглалтанд оруулж чадахгүй нөхцөл байдал үүсч түүнээс болж эрүүгийн хэрэгт шалгагдаж улмаар шийдвэр гүйцэтгэх газраас барилгыг бүхэлд нь битүүмжлсэн байсан. Зарим захиалагчид төлбөрийг буцаан олгох, зарим захиалагчид 1 м.кв үнийг нэмж төлөх зэргээр асуудлыг түр хорооноос шийдвэрлэж явсаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаралгүй өнөөг хүрсэн. Төлбөр нь төлөгдсөн, давхардалгүй оршин суугч захиалагч нар орон сууцны түлхүүрээ гардан авч лифт шат, дотор засал, угаалтуур банн жорлон зэрэг дотор заслаа өөрсдийн мөнгөөр өөрсдөө хийж гүйцэтгээд орон сууцандаа орцгоосон. Би 2020 оны 4 сард байрандаа орсон. Өнөөг хүртэл уг байрандаа ьдарч, ашиглалтын зардалаа төлж байгаа. Энэ хугацаанд миний орон сууц дээр давхардуулан гэрээ байгуулсан, өмчлөгч эзэмшигчээр тогтоогдсон болон өөр оршин суугч гэж маргаан үүсээгүй.
Иймд найг ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураж төлсөн баримтууд, С.Алтаннавчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2013 оны 06 сарын 07-ны өдрийн НА/-******* дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ, хавсралт, Батлж, кассын орлогын баримт, Бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо ******* дүгээр хороолол *******С байрны ******* тоот төлбөр төлсөн баримтын жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны засаг даргын 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 22 тоот тодорхойлолт, 2023 оны 12 сарын 0-ны өдрийн СӨХ-******* сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо ГҮТББ-ын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтаннавч нь хариуцагч Ам-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, 240 айлын орон сууцны *******-р байрны С блокийн 8 давхрын ******* тоот 3.0 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Алтаннавч -тай, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр НА ******* тоот Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, Орон сууц захиалах, бариулах гэрээний хавсралт /нэмэлт/ гэрээг тус тус байгуулсан байна.
Тус гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны *******-р байрны С блокийн, 8 давхрын ******* тоот, 3.0 м.кв талбайтай, нэгж талбайн үнэ 1,000,000 төгрөг буюу бүгд үнэ 46,360,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчийн захиалгаар барьж түүний өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ. Гэрээний хавсралтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулан нэгж талбайн үнийг 1,40,000 төгрөг болгожээ.
Дээрх гэрээ нь хэдийгээр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ нэртэй боловч гэрээний агуулга болон гол нөхцлийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд баригдаж буй 240 айлын 16 давхар орон сууцны *******-р байрны С /блок/ орцны, 8 давхрын, ******* тоот, 3.0 м.кв талбайтай орон сууцыг барьж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Талуулын хооронд байгуулсан гэрээний 3.1-д орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2014 оны 4-р улиралд багтаан батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрмийн дагуу захиалагчид хүлээлгэн өгөх, 1.4, 2.2-т орон сууцны нэгж талбайн үнэ 1,000,000 төгрөг, нийт үнэ 3,00,000 төгрөг байх, төлбөрийг гэрээ хийсэн өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20 хувь буюу 10,610,000 төгрөгийн төлбөрийг төлж, барилгын гүйцэтгэл 60-70 хувьтай болоход мөн төлбөрийг 70 хувийг, орон сууц ашиглалтад орж түлхүүр гардуулахад үлдэх 10 хувийн төлбөрийг төлөх, 3.8-д төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг хүлээн авах, 3.-д захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг барьцаанд байлгаж, 1 сарын хугацаанд байрны төлбөрөө төлөхийг захиалагчаас шаардана, энэ хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уг орон сууцыг өөр захиалагчид санал болгон борлуулж, 2.1-д хийгдсэн төлбөрөөс 0.1 хувийг торгууль болгон суутган авч үлдсэнийг нь буцаан олгоно гэж тус тус зааж гэрээний гол нөхцлийг тохирсон байна.
Мөн талууд НА-******* тоот Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Орон сууц захиалах, бариулах гэрээний хавсралт нэмэлт гэрээг байгуулан уг гэрээгээр НА-******* тоот гэрээний 1.4 дэх заалт буюу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,40,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу нэхэмжлэгч С.Алтаннавч нь орон сууцны үнэд 1 м.кв нэгж талбайн үнийг 1,40,000 төгрөгөөр тооцон гэрээгээр тохиролцсоны дагуу 100 хувийн төлбөр буюу нийт 76,922,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, кассын орлогын баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч С.Алтаннавч нь орон сууцны төлбөрт 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3,810,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны 2,800,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны ,97,00 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ,67,00 төгрөг, 201 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4,800,000 төгрөг, 201 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ,000,000 төгрөг, 201 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4,600,000 төгрөг, 201 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 39,30,000 төгрөгийг НА-******* тоот гэрээний дагуу төлж, нэмэлт гэрээний дагуу 20******* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11,*******0,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 4,387,000 төгрөг нийт 37,387,00 төгрөгийг нэмж төлж, нийт орон сууцны үнэд 76,922,00 төгрөг буюу төлбөрийг 100 хувь төлж, гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг хариуцагчид бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагч -иас 2013 онд нэхэмжлэгч С.Алтаннавчийг ******* тоот орон сууцны үнийг бүрэн төлсөн, орон сууцны захиалагч болохыг баталсан батлж гардуулан өгсөн байна.
Мөн хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцны түлхүүрийг гардан авч уг орон сууцанд 2020 оны 4 дугаар сараас хойш өнөөг хүртэл ьдарч байгаа, уг орон сууцанд давхацуулан гэрээ байгуулсан болон төлбөрийг үлдэгдэлгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, СӨХ-******* сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Ганбатын 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдөр гаргасан тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын оршин суугаа болохыг тодорхойлсон тодорхойлолт, Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Захиалагчдын нэгдсэн холбоо ГҮТББ-аас ирүүлсэн 2024.01.0-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
Худалдан авагч С.Алтаннавч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн гэрээний дагуу өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа дээрх орон сууц нь өнөөдрийн байдлаар Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хэн хэний өмчлөлд шилжээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасан нь С.Алтаннавч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 10 сарын 06-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан тул хариуцагч -ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******С байр, 8 дугаар давхар, ******* тоот хаягт байрлах, 3.0 м.кв талбайтай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Алтаннавчийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасан нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр шүүхэд тэмдэглүүлсэн хаяг болон утасны дугаараар удаа дараа мэдэгдсэн боловч шүүхэд тэмдэглүүлсэн хаягтаа байхгүй, хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй, мөн утасны дугаар болон мессежээр хурлын товыг хүргэсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******-р хороолол, 240 айлын орон сууцны *******-р байрны С блокийн ******* тоот 3.0 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* овогт *******гийн******* /РД:ЙЗ801*******200/-ийг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Алтаннавчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН