| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2026/0246/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/260 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 12.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/260
2026 05 13 2026/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0246/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал
Улсын яллагч Б.*******,
Шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ....... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2618000000317 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 940 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.
Монгол Улсын иргэн, ....2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, "...." ХХК-нд менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .....тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарыг бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******, С.*******гоо нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Дархан” зочид буудалд Ц.*******ийг бие үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарын мэдүүлсэн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2618000000317 дугаартай хэргээс:
Гэрч Ц.*******ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Миний санаж байгаагаар 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчимд найз *******гоо над руу өөрийн ******* дугаараас залгаад "а байгаа юм бэ. хоногийн ажил байна Дархан зочид буудалд ирэх юм уу" гэж асуусан. Би тухайн гадуур явж байсан бөгөөд *******гоод "Тэгье, найз нь удахгүй очлоо" гэж хэлсэн. Тэгтэл удалгүй ******* над руу залгаад "Яасан бэ, Дархан зочид буудалд ирж байгаа юм уу" гэж асуухад нь би "Найз нь баар хаахаар яваад очъё" гэж хэлээд 02 цаг өнгөрч байхад *******, ******* хоёрын хэлсэнчлэн Дархан зочид буудлын Б корбусын 11 тоотод явж очсон. Намайг дээрх өрөөнд ороход 30-40 орчим насны 4-5 эрэгтэй хүн байсан бөгөөд тэд нартай хамт *******гоо, ******* хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууцгааж байсан. Тэгээд би удалгүй *******ын утас руу мессеж бичээд "Тооцоогоо авсан юм уу гэж асуухад ******* надад "Авсан шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед тооцоо нь асуудалгүй юм байна гэж ойлгосон. Удалгүй нэг танихгүй залуутай бэлгийн харилцаанд ороод өрөөнөөс гарч ирэхэд хамт байсан хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд би гэртээ харчихаад буцаад очиход *******гоо байхгүй явсан байсан. Харин ******* нэг залуутай нь хамт өрөөнд орсон амарч байсан. Тэгээд би *******ыг сэрээгээд "Тооцоогоо авъя" гэж хэлэхэд "Надад байхгүй, *******гоо авсан" гэж хэлэхээр нь би *******гоо руу утсаар залгахад утсаа авахгүй хариу өгөхгүй байхаар нь сүүлдээ "Тооцоогоо авъя гэж мессеж бичихэд "Байхгүй, би аваагүй" гэх хариу өгөхөөр нь тооцоо хийсэн хүмүүс нь дансны хуулгаа харуулсан гэхэд хэрүүл хийж байгаад маргааш өдөр нь над руу 150,000 төгрөг хийхээр нь яагаад дутуу мөнгө шилжүүлж байгааг асуухад "Чи надад өртэй биз дээ, үлдсэн мөнгийг нь өрөндөө авсан" гэж хэлсэн. Би *******гоотой 2025 оны 01 дүгээр сард танилцаж байсан бөгөөд надад 2025 оны 03 дугаар сард Найз нь хааяа фэйсбүүк цахим орчинд санхүү өгнө авна гэсэн хуудсанд хуурамч фэйсбүүк хаягнаас санхүү авна гэсэн зар оруулж биеэ үнэлэх ажилд гарч хэдэн төгрөг олж байгаа талаараа хэлж байсан. Тэр үед би найз нь ч гэсэн өмнө хэд хэдэн удаа биеэ үнэлэх ажил хийж байсан чи дараа ажилд гарах бол надад хэлж байгаарай гэж хэлж байсан. Тэрнээс хойш *******гоо бид хоёр 2-3 удаа хамт ажилд гарч байсан. Харин ******* сайн танихгүй ба *******гоогоос өмнө сонсож байсан адилхан ажилд гардаг буюу биеэ үнэлдэг охин гэж мэднэ. Би *******, *******гоо нартай тийм ч ойр дотно найз нөхөд биш хэдий ч ажлын шугамаар нэгэнтэйгээ холбоотой байдаг. Би нэг залуутай нь нэг удаа бэлгийн харилцаанд орсон ба *******, *******гоо бид гурав тусдаа өөр өөр өрөөнд орсон болохоор бэлгийн харилцаанд орсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би *******гоо, ******* хоёрыг хоногийн ажил байна гэж хэлэхээр нь явж очсон. Намайг тухайн буудалд очиход *******, *******гоо хоёр хамт хүмүүстэй ярьж тохирсон бололтой байхаар нь би тооцооны талаар асууж тодруулаагүй бөгөөд хоногийн ажил гэж намайг дуудсан болохоор 500.000 төгрөгөөр тохирсон байх гэж бодсон. Тэгтэл хоногийн 600.000 төгрөгөөр тохироод *******гоо өөрийнхөө данс руу 1.800.000 төгрөг авсан байсан. Үүнээс надад 150.000 төгрөг өгсөн ба *******д хэдэн төгрөг өгсөн болохыг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Б.*******ын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 18-ны гэх хуучны танил ах маань 23 цагийн орчимд миний ******* дугаарын утас руу өөрийнхөө ******* утаснаас залгаад "Дархан-Уул аймагт ирсэн байна. Дархан зочид буудлын 11 тоотод өрөө авчихсан байна хүрээд ирээрэй гаж хэлэхээр нь Дархан зочид буудлын "Б" байрны 2 давхрын 11 тоот өрөөнд очсон. Тухайн буудлын 11 тоот өрөөнд очиход ах найзуудын хамт байж байхаар нь өрөө рүү нь ороод хамт пиво ууж байсан чинь Ану эгч 23 цагийн орчимд миний ******* дугаарын утас руу ******* дугаарын утаснаас яриад "Дархан зочид буудалд ажил байна. Яваад оч" гэж хэлэхээр нь "Би Дархан зочид буудлын 11 тоотод манай таньдаг ах ирсэн байгаа гээд би энд ирчихсэн байна" гэж хэлсэн чинь "Аан за тэгвэл одоо *******гоо очиж байгаа холбогдоод уулзчих гэж хэлэхээр нь ******* дугаарын утастай холбогдож яриад 00 цагийн орчимд *******гоо гаднаас орж ирээд хэсэг байж байсан чинь ахын найзуудын нэг нь "Дахиад 1 охин дуудчих" гэж хэлэхээр нь *******гоо нь ******* гэх эмэгтэй рүү залгаж дуудсан чинь 01 цагийн орчимд ******* гэх эмэгтэй ирээд бөөндөө юм яриад пиво ууж сууцгааж байгаад ахтай хүний 600.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг өгчих гэж тохироод "Хэний данс руу тооцоо хийх вэ" гэж асуусан чинь *******гоо "Миний данс руу хийчих" гэж хэлээд шилжүүлэг хийлгэсэн. Тэгээд 02 цагийн орчимд би ахтай тусдаа өрөөнд ороод унтсан. Тэгээд өглөө үүрийн 05 цагийн орчимд гэнэт гаднаас танихгүй махлаг эмэгтэй хүмүүс орж ирээд хэрүүл маргаан хийгээд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн газар очиж уулзаад буцаж буудалдаа ирээд дахиж пиво ууж байгаад ахтай тусдаа өрөөнд ороод бэлгийн харилцаанд орчихоод хэвтэж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирсэн. гэх залуутай фитнессээр хамт хичээллэж байгаад танилцаж байсан хааяа уулздаг танил ах байгаа юм. Би тусдаа өрөөнд гэх танил ахтайгаа байсан учраас хэн нь хэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон талаар би хэлж мэдэхгүй байна. Би гэх танил ахтайгаа л бэлгийн харьцаанд орсон. ..... эгчид тооцооны мөнгөнөөс өгсөн эсэхийг мэдэхгүй байна. *******гоо мэдэж байгаа байх. Өмнө нь .... гэх хүнээр холбон зуучлуулдаг байж байгаад хэсэг цаг хугацаанд больсон. Тэгээд саяхан 05 сарын 08-аас хойш дахин холбогдсон. Өмнө нь тооцооны мөнгөнөөс хувь бодож авдаг байсан. Одоо бол өөрсдөө мэдээд хувь өгчих гэдэг болсон. Нөхрийнхөө дансаар өөрт оногдох тооцооны хувийг авдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 80-83 дахь тал),
С.*******гоогийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...******* миний ******* дугаарын утас луу ******* дугаарын утаснаас залгаад "Ажил байна, Дархан зочид буудлын 11 тоот өрөөнд байна хүрээд ирээрэй" гэж хэлэхээр нь Дархан зочид буудлын "Б" байрны 2 давхрын 11 тоот өрөөнд очсон. Тухайн буудлын 11 тоот өрөөнд очиход ******* болон 6 эрэгтэй хүн байж байхаар нь өрөөнд нь ороод хамт пиво ууж байсан чинь ******* нь ".... эгч дахиад охин асуугаад байна гэж хэлэхээр нь анхнаасаа .... эгч зуучилж дуудсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд *******ийн дугаарын утас руу ******* залгаад "Чамайг .... эгч Дархан зочид буудалд ирэх юм уу? Яах юм?" гээд асууж байна гээд яриад утсаа тасалчихаад хэсэг хугацааны дараа ******* дахиж залгаад утсаа авахгүй байхаар нь ******* намайг "Чи Сарнай руу залга даа" гэж хэлэхээр нь би Сарнайгийн утас руу залгаад авахгүй болохоор нь "Яг ирэх юм уу? Үгүй юм уу? Найдвартай хүмүүс байна" гэж мессеж бичсэн чинь тухайн буудлын өрөөнд ******* 02 цагийн орчимд ирээд бөөндөө юм яриад пиво ууж сууцгааж байгаад тэгээд ******* той юм ярьж байгаад хүний 600.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг авахаар тохироод намайг данс руугаа авчих би болохгүй байна. Чи ... эгчийн хувийг өгөөд миний данс руу миний хувийг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн Худалдаа хөгжлийн банкны ....данс руугаа аваад тухайн үед мөнгөө авчихаад шууд өөрийн банкны .... тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлж аваад *******ын хувь болох 400.000 төгрөгийг өөрийнх нь эзэмшлийн банкны .... тоот данс руу шилжүүлсэн. .... эгчийн зуучилсан мөнгө болох 600.000 төгрөгийг өөрийнх нь эзэмшлийн банкны .... тоот данс руу шилжүүлсэн. ******* нь надаас 1 сарын өмнө 250.000 төгрөг зээлж байсан учраас 150.000 төгрөгийг нь өнөөдрийн 16 цагийн орчимд өөрийнх нь эзэмшлийн банкны .... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 02 цагийн орчимд *******, нар тусдаа өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд 04 цагийн орчимд хамт ууж байсан залуучуудаас хоёр нь хоорондоо муудалцаад пивоны шил хагалаад нэгэн рүүгээ дайраар байхаар нь би айгаад буудлаас гарч яваад гэртээ харьсан. .... эгч, ******* нартай бол 2022 онд Дарханы бааранд о гээд найзтайгаа шоудаж байгаад танилцаж байсан. *******тэй бол Үүрийнтуяа гээд найзаараа дамжуулаад 2023 онд танилцаж байсан. Өмнө нь надад санал тавьдаг байсан ч би биеэ үнэлж явдаггүй байсан. Бусад нь зуучлуулж биеэ үнэлдэг байсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Зуучилж өгсөн л бол 1 охины 200.000 төгрөгийн хувь авдаг. Ямар хэлбэрээр мөнгөө авдаг талаар мэдэхгүй байна. Надад бол өөрийнхөө дансыг *******аар дамжуулан хэлж өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 63-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарыг бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, С.*******гоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ....... нарыг бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.*******, С.*******гоо нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******. С.*******гоо нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.*******гоо нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******, С.*******гоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР