Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 146/ШШ2024/00081

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ************ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ********* холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: **************** гэв.

2. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ************ гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ 1 хуудас болно.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч ***** хариуцагч **** холбогдуулан **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

5.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...*** нь ************* гэж тайлбарлаж байна.

7. Хариуцагч ...************* гэж маргаж байна.

8. **** ****д 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаатай 6,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байна.

9. Хариуцагч ****** ***** 6 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлээр авсан, төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин алданги 3,000,000 төгрөгийг төлөх боломжгүй тул 2,000,000 төлнө гэж маргаж байх боловч төлөхгүй байх үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар зээлдэгч зээлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 4.4-д зааснаар зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч зээлийн гүйцэтгээгүй үүрэг 6,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 3,000,000 төгрөгийн алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

11. Иймд хариуцагч ****** зээл, алданги нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *********** зээл, алданги нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА