Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02575

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02575

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ийн *

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо *

  Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б, хариуцагч *ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн * дугаар захирамжаар *аас 180,428,359 төгрөг гаргуулж * ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч * үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөгч Г.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаартай * дүүрэг * дугаар хороо *дүгээр гудамж * тоотод байрлах * мкв талбайтай хувийн сууц, төлбөр төлөгчийн эзэмшлийн * дүүрэг * дугаар хорооо * дүгээр гудамж * тоотод байрлах * мкв талбайтай зуслангийн зориулалттай газрын хамт хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан. Хариуцагч * дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр 147,017,500 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг мэдсэнээс хойш шүүхэд гомдол гаргасан. Дээрх хувийн сууцын өмчлөгч ээж Г.Э нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан тул *түдгэлзүүлсэн байсан. Өв нээлгэх гэхээр тухайн хөрөнгө барьцаанд байгаа тул эрх шилжүүлэх боломжгүй, мөн ах нь гадаадад амьдардаг байсан зэрэг шалтгааны улмаас үл хөдлөх хөрөнгийн өвлөгч тогтоогдоогүй байсан. Хариуцагч *2024 оны 01 сараас эхлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гэнэт явуулж, төлбөр төлөгч *д мэдэгдэлгүй эд хөрөнгийг дахин хурааж, шинжээч томилж 147,017,500 төгрөгөөр хямдхан үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг гардуулж өгөөгүй. Тухайн зуслангийн байшинд оршин суух Б.Г гэх ахаасаа мэдэгдлийг гардаж авсан. * нь үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөс үнийн санал аваагүй, төлбөр төлөгчид мэдэгдэхгүй шинжээч томилж, хямдаар үнэлүүлсэн нь үнэлгээчнээр үнэлсэн тус үнэлгээ нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, өмчлөгч, эзэмшигч нарын хуулиар хамгаалагдсан эрх зөрчсөн, хуульд нийцээгүй гэсэн гомдолтой байна. Хариуцагч байгууллага шинжээч томилохдоо *ын эзэмшлийн * мкв зуслангийн зориулалттай газрыг ердийн эзэмшлийн газар нутагтай ижилтгэн үзэж, тухайн газрын зориулалтыг буруу тодохойлсноор хөрөнгө хямдаар үнэлэгдэн төлбөр төлөгчийн эрх зөрчигдсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн очоод харвал 15 айлын зуслангийн зориулалттай таунхаус байгаа. Гэтэл таунхаусыг жирийн хувийн сууц хэмээн тодорхойлж үнийг унагасан. *ын хөрш болох айлын ижилхэн сууц 180,000,000 төгрөгөөр зарагдсан. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн * тоот захирамжаар хариуцагч *аас 180,428,359.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд * дүүрэг * хороо * дүгээр гудамжны*тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид удаа дараа төлбөр төлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн үүргийг гүйцэтгэх барьцаа хөрөнгийг битүүмжилж хурааж, *, н., Г.Б нараас үнийн саналыг авсан. * хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн санал өгөөгүй. Төлбөр авагчийн хүсэлтээр үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө дээр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр хөрөнгийг 147,017,500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардуулахаар барьцаа хөрөнгө байгаа хаягаар биечлэн очиход Б.* байсан тул үнэлгээний мэдэгдлийг аав Г.*болон * нарт дамжуулан өгөхийг даалгаж мэдэгдлийг гардуулж өгсөн. Тухайн өдөр * утсаа аваагүй, мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийсэн гэж үзэн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн. Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 6 дугаар хороонд байх орон сууцыг 2020 онд битүүмжилж хурааж дуудлага худалдаагаар борлуулсан. * явцад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар Монголын нотариатчдийн танхимаас өв хүлээн авсан эсэх талаар лавлагааг тодруулахад * дугаар албан бичгээр өв хүлээн авах, авсан, хүлээн авахаас татгалзсан хүсэлт танхимд ирээгүй гэх мэдэгдэл ирсэн. Мөн * дүүргийн * дугаар хорооны Засаг даргатай уулзаж тодруулсан тэмдэглэлд *ийн өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзсан тухай мэдээлэл байхгүй тул тэмдэглэл хэрэгт авагдсан. * тэмдэглэлээр өрийг тодруулсны үндсэн дээр төлбөр төлөгч *, аав Г.* нараас нь үнийн санал асуухад 180,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөрт авагч зөвшөөрөөгүй, хоёр тал харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс төрөл садангийн лавлагаа, 2023 оны 03 сарын 07-ны өдрийн * дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, кадастрын зургийн хамт, Э*ийн нас барсны гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн * газрын үнэлгээний мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Зарлан дуудах мэдэгдэл, * үнэлгээ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан,

4. Хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, *, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг таницуулсан тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тогтоол, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, Монголын Нотариатчдын танхимд хүргүүлсэн албан бичиг, Монголын Нотариатчдын танхимын архивын лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *тай уулзсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Төлбөр авагчийн шинжээч томилох тухай хүсэлт, Шинжээч томилох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Үнэлгээний мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл танилцуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авалгүй шинжээч томилж хууль зөрчсөн төлбөр төлөгч биш н.Энхтуяагийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж хураахдаа өвийн асуудлыг анхаарч тодруулаагүй. Өвлөгч нараас үнийн санал аваагүй, зах зээлээс бага үнэлсэн

3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/* тоот Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч *аас 180,428,359.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг * дүүрэг 6 хороо* хороолол * дугаар байр * тоот хаягт байрлах *өрөө орон сууц, * дүүрэг * дугаар хороо *дүгээр гудамж * тоотод байрлах * мкв зуслангийн зориулалттай хувийн эзэмшлийн газар, Г.Эийн эзэмшлийн * дүүрэг * дугаар хороо * дүгээр гудамж * тоотод байрлах * мкв хувийн орон сууцаар хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч *д зарлан дуудах болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж төлбөрийн талаар тайлбар авсан, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгийг тогтоолоор хурааж энэ хугацаанд зарлан дуудах хуудас болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна.

4.2. * газраас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *дүүрэг * хороо * гудамжны * тоот хаягт бүртгэлтэй болон түр бүртгэлтэй иргэдийн дэлгэрэнгүй лавлагааг авч Монголын Нотариатчдын танхимаас Г*ийн өмчлөлийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгогдоогүй, танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тухай албан бичгийг гаргуулж, төлбөр төлөгч *д 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл гардуулж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч *д 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнийн саналаа өгөх тухай мэдэгдэхэд 180,000,000 төгрөгөөр үнэлсэн санал өгсөн боловч төлбөр авагч * ББСБ ХХК зах зээлийн үнэлгээг 70,000,000-90,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэсэн санал ирүүлж хоёр тал тохиролцоогүй тул 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор * трейд ХХК-ийг шижээчээр томилжээ.

Хариуцагч байгууллагаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

4.3. Хөрөнгийн үнэлгээний * ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн * дүүрэг 15 хороо * *гудамжны * тоот хаягт бүртгэлтэй * мкв талбайтай хувийн сууц, * дүүрэг * дугаар хороо * дүгээр гудамж *тоотод байрлах * мкв зуслангийн зориулалттай хувийн эзэмшлийн газрын эрхийн хамт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь тайлангаар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй.

5. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, *, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлжээ.

6. Шинжээч * ХХК-ийн дүгнэлтээр * дүүрэг 15 хороо* гудамжны * тоот хаягт бүртгэлтэй * мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай * мкв талбайтай эзэмшил газрын эрхийн хамт Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг баримтлан 2024 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар үнэлж зах зээлийн үнэ цэнийн сууриар илэрхийлэгдэх дүнг 147,017.500 төгрөгөөр үнэлж, үнэлсэн дүгнэлтийн мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт тус тус хаягаар нь мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр биечлэн нэхэмжлэгчийн хаягаар үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайланг өгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар хүргэж тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт хариуцагчаас ирүүлсэн Үнэлгээний мэдэгдлээр тогтоогдсон тул уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна.

Гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь * үнэлгээ ХХК-иар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ барилгын суурийн газар өмчлөх эрхийн хамт нийт 154,999,452 төгрөг байх боломжтой болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлсэнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

8. Иймд хариуцагч *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар * Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч *ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар * Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА