Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2024/00077/И |
Дугаар | 146/ШШ2024/00093 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 146/ШШ2024/00093
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ******** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 764,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ********** удаа дараа утсаар ярьж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.
Манай зүгээс гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 520,370 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл ба нэмэгдүүлсэн хүүгийн 72,169 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 499 хоногт тооцож 172,021 төгрөг, нийт 764,560 төгрөгийг ********* гаргуулхаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ****** миний бие ********* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 764,560 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК хариуцагч ******* 764,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлага 764,560 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,899 төгрөгийн 50 хувь буюу 11,449.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,449.5 төгрөгийг улсын орлогоос, 11,449.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ********** ХХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ****** нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжилсэн 764,560 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,899 төгрөгийн 50 хувь буюу 11,449.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,449.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 11,449.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДУЛМАА