| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02094/И |
| Дугаар | 102/ШШ2024/02703 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02703
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02703 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг* дугаар хороо*дугаар хороолол* тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо*дугаар байр * дүгээр давхар *тоотод оршин суух,*
2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*, хариуцагч *, өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *д холбогдох нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дотор 330,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн дотор 330,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн дотор 340,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *аас 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА