Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2024/00094/И |
Дугаар | 146/ШШ2024/00107 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 146/ШШ2024/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* оршин суух, ***** регистрийн дугаартай, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхрийн хамт амьдрахаар очоод Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр *** үүргийг гүйцэтгэж байсан. Миний тэтгэвэр тогтоолгох нас болоод ажилласан жил дутаад байгаа. Тиймээс ********* ***** ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: ********** хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* тодорхойлолт, гэрч ******** нарын мэдүүлэг, Улсын тэргүүний ********** ойн номын гэрэл зураг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** архивын баримт Бат-Өлзий сум, Өвөрхангай аймгийн архивт байхгүй талаар лавлагааг ирүүлсэн байна.
1989 оноос 1993 онуудын *** архивын баримт тус цэцэрлэгт хадгалагдаж байх ба зөвхөн цөөн хэдэн тушаал байгаа талаар тус ********* мэдүүлж байна.
Тухайн үед ***** хамт ажиллаж байсан **** одоог хүртэл уг *** ажиллаж байх ба түүний мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Улсын ****** жилийн ойн номын 15 дугаар хуудсанд авагдсан 1991 оны **** хамт олны гэрэл зураг, **** ажиллаж байсан талаар бичсэн зэргийг үндэслэн нэхэмжлэгч **** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* ажиллаж байсан болох нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *********** ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА