Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02792

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02792

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *дүүрэг * дугаар хороо* дугаар хороолол * тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * гудамж * тоотод оршин суух *

 

2,034,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 2,034,800 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,034,800 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 48,707 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 24,353.5 төгрөг, хариуцагч*ээс 24,353.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА