Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00436

 

 

 

 

 

                2024       05         13

           151/ШШ2024/00436

 

 

 

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Тэмүүлэн,

 Хариуцагч: Д.Н нарт холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 30,620,605.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Т, Д.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкны .... тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг сарын 1,7 % /жилийн 20,4 %/-ийн хүүтэй, 24 сарын хугацаагаар малчны зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан, зээлийг зориулалт бусаар ашигласан нь банкны дотоод шалгалтаар илэрсэн тул Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй цаг хугацаа авч байна. Иймд Б.Т, Д.Н нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 27,000,000 төгрөг, зээлийн хүүгийн өр 3,121,023.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 39,570.41 төгрөг, хуримтлагдсан хүү 452,712.32 төгрөг, нотариатын зардал 7,300 төгрөг, нийт 30,620,605.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т, Д.Н нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Т, Д.Н нар нь “Т” ХК-иас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 27,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 30,620,605.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13,620,605.91 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Б.Т, Д.Н нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 30,620,605.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.Т, Д.Н нар нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 30,620,605.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13,620,605.91 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХК-ийн гэрээний үүрэгт нийт 30,620,605.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т, Д.Н нар нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13,620,605.91 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 155,526.5 төгрөгийг, хариуцагч Б.Т, Д.Н нараас 155,526.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                            Д.ОТГОНЧУЛУУН