| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03545/И |
| Дугаар | 102/ШШ2024/02807 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/02807
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2024/02807 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо * гудамж *т байрлах, * ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг *дүгээр хороо*дугаар байр * тоотод оршин суух *
536,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *д холбогдох 536,059 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 50 хувь болох 8,366.5 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч *аас 8,366.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА