| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2021/0030/З |
| Дугаар | 117/ШШ2021/0001 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 117/ШШ2021/0001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн А сумын Б хяналтын улсын байцаагч Э.Ат холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай З.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... улсын байцаагч Э.А нь “...З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тарвага агнахаар сахиж хэвтэж байсан ...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч З.Бэд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянахад:
1. Улсын байцаагч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч З.Бэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдээгүй байхад зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан. Тухайлбал: “...З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тарвага агнахаар сахиж хэвтэж байсан...” гэх зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулинд зөрчил үйлдэхээр завдсан гэх ойлголт, хуулийн заалт байхгүй байна.
2. Шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...ямар зөрчил үйлдэгдсэн эсэх тогтоогдсон нөхцөл байдал болон ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дурьдаагүй, Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх гэж хуулийн заалтыг буруу бичсэн өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг” гэж заасан заалт байна, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 150.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйл “...Нотлох баримт...” , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ...”, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын А сумын Б хяналтын улсын байцаагч Э.Аийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч З.Бэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч улсын байцаагч Э.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн нэхэмжлэлтэй танилцсан. Шийтгэл оногдуулахад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн А сумын Б хяналтын улсын байцаагч Э.Ат холбогдуулан “2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай З.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А сумын Б хяналтын улсын байцаагч Э.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...” гэж заасан эрхийнхээ дагуу хяналтын прокурор М.Үийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан болно.
Мөн иргэн З.Бээс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн 10008.. тоот дансанд төлсөн торгуулийн 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, түүнд олгох нь бусдын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндэслэл юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн А сумын Б о хяналтын улсын байцаагч Э.Ат холбогдуулан гаргасан “2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай З.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч А сумын Б хяналтын улсын байцаагч Э.Аийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч З.Б // олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ В.Ц