| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/02168/И |
| Дугаар | 102/ШШ2024/02889 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/02889
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/02889 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо *дугаар байр* дугаар орц * тоотод байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар байр * дугаар орц* тоотод оршин суух, *
257,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдох 257,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,384 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 50 хувь болох 4,192 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулаж, хариуцагч *ээс 4,192 төгрөгийг гаргуулж *д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА