| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03757/И |
| Дугаар | 102/ШШ2024/02892 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/02892
| 2024 оны 5 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/02892 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, *
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 50 хувь болох 35,100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулаж, хариуцагч *д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА