| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2026/0210/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/212 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/212
2026 04 21 2026/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-улсын яллагчаар С.Ариунзул,
-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн 2534003050119 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг, Борнуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт байрлах “” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт хойд ногоо тасаг, 1 дүгээр гудамж, 101б тоотод оршин суух иргэн Г.Мын эзэмшлийн хувийн байшингийн фото зургийг авч, улмаар Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр урд баян өлзийт 1 дүгээр гудамж, 105 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр тухайн байшинг барьж байгаа мэтээр Төв аймаг, Баянчандмань сумын улсын бүтгэгч Ж.Б итгүүлэн, холбогдох материалыг бүрдүүлэн өгч, өөртөө эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох хуурам Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хуурамч блдлхыг мэдсээр байж Борнуур сумын Хаанк банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авах зорилгоор банкинд өгч ашиглан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй, миний буруу” гэв.
Шүүгдэгч Б.Т нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт хойд ногоо тасаг, 1 дүгээр гудамж, 101б тоотод оршин суух иргэн Г.Мын эзэмшлийн хувийн байшингийн фото зургийг авч, улмаар Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр урд баян өлзийт 1 дүгээр гудамж, 105 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр тухайн байшинг барьж байгаа мэтээр Төв аймаг, Баянчандмань сумын улсын бүтгэгч Ж.Б итгүүлэн, холбогдох материалыг бүрдүүлэн өгч, өөртөө эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох хуурам Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хуурамч блдлхыг мэдсээр байж Борнуур сумын Хаанк банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авах зорилгоор банкинд өгч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19 тал/,
-Хохирогч Г.М мэдүүлэг /хх-ийн 22,83 тал/,
-Гэрч Д.С мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
-Гэрч П.Б мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
-Гэрч Ж.Б мэдүүлэг /хх-ийн 28, 34, 72, 85 тал/,
-Гэрч Б.С мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
-Гэрч М.Ц мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
-Гэрч Г.Б мэдүүлэг /хх-ийн 36, 78 тал/,
-Шүүгдэгч Б.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тын нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 112 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 112 тал/-ийг хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 37 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 121-122 тал/ 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Б.Тын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ньзүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүх хуралдааны товыг хохирогч Г.Мд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Таас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2534003050119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА