Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00302

 

 

 

 

 

 

                               2024       04        03

                   151/ШШ2024/00302

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Г нь 1885 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... дугаар ангид цэргийн алба хаасан юм байна. Харин цэргийн алба хаасан лавлагаа нь өргөмөл эцэг Дэмчигээр бичигдэн халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл эцгийн нэр зөрчилтэйг зөвтгөн шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд Б.Г-ийг 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ... дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг нь шүүхийн журмаар сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь цэргийн алба хаасныг тогтоолгох тухай тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Б.Г нь 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ... дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:

- Б.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар,

-  Батлан хамгаалахын төв архивын ... дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... дугаартай төрөл садангийн лавлагаа,

- Б.Г-ийн ... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

- ... аймгийн Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс ... өдөр Б.Г-д олгосон цэргийн батлахын хуулбар,

- Гэрч Ч.Д, Д.С нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг,

- Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын ... дугаартай албан бичиг,

- Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын ... дугаартай архивын лавлагаа, ... дугаартай ... аймгийн ... сумын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, .. дугаартай ... хот, ... дүүргийн 16 дугаар хорооны 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн... дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Г-ийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

- Батлан хамгаалахын төв архивын ... дугаартай албан бичиг,

- Батлан хамгаалахын төв архивын ... дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ... сумын 1985 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б.Г-ийг 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ... дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОТГОНЧУЛУУН