| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00548/И |
| Дугаар | 151/ШШ2024/00466 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00466
| 2024 05 22 | 151/ШШ2024/00466 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х-ы нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Ц.Х миний бие ... нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд ажилчнаар, 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Цэргийн албанаас халагдаж ирээд ... нэгдлийн барилга мужаан цехэд 1985 оны 09 дүгээр сарын 03-ны 1986 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... тоо бүртгэгчээр, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нэгдлийн туслах үйлдвэрлэлд уурын зуухны качегараар, ... Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дулаацуулгын зуухны галчаар, Эрчим хүчний газарт 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны галчаар тус тус ажилласан. Гэтэл өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архиваас гарахгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ц.Х намайг ... нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд ажилчнаар, 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар, 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд барилга мужаан цехэд ажилчнаар, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сант бригадад тоо бүртгэгчээр, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нэгдлийн туслах үйлдвэрлэлд уурын зуухны качегараар, 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... Нийтийн ахуйн үйлчилгээний газарт дулаацуулгын зуухны галчаар, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Эрчим хүчний газарт уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
2. Ц.Х миний бие ... нэгдэлд ажиллаж байгаад 1982 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа ... дугаар цэргийн ангид цэргийн алба хааж 1985 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Миний цэргийн батлах гэр галд шатахад үрэгдэж алга болсон ба өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлэхэд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар нэр зөрсөн учир цэрэгт алба хаасан хугацаагаа тогтоож чадахгүй байгаа юм. Иймд Ц.Х намайг Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа ... дүгээр цэргийн ангид 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Ц.Х нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ... нэгдэлд мужаан цехэд ажилчнаар,
- 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ... нэгдлийн мужаан цехэд ажилчин, тоо бүртгэгч, уурын зуухны качегараар,
- 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... Нийтийн ахуйн үйлчилгээний газарт дулаацуулгын зуухны галчаар,
- 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Эрчим хүчний газарт уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болох нь:
- ... нэгдлээс 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Х-д олгосон ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- ... 3 дугаар сарын Засаг даргын ... дугаартай тодорхойлолт,
- Ц.Х ... дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний хуулбар,
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,
- ... нэгдлийн даргын 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай “Ардын цэрэгт татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай “Мал аж ахуйн хэсгийн дарга нарыг томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- ... нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай “Ажилчин шилжүүлэх тухай” тушаалын хуулбар,
- ... Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газраас 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр машинч Ц.Х-д олгосон үнэмлэхний хуулбар,
- Гэрч Р.С-гийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч Ц.Э-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Х-ы ХААТР-1 маягт, хаягийн хуудас, төрөгсдийг бүртгэх анкет, гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар,
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай Ц.Х-ы цалингийн түүвэр,
- ... дулааны эрчим хүчний газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Х 1990-1991 оны цалингийн баримтын түүвэр зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Х нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа ... дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь:
- Нийгмийг аюулаас хамгаалах яамны Барилгын цэргийн тусгай хорооноос 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ц.Х-д олгосон ... дугаартай үнэмлэхийн хуулбар,
- Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын ... дугаартай цэргийн алба хаасан лавлагаа,
- Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын ... дугаартай цэргийн алба хаасан лавлагаа,
- Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын ... дугаартай лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Х-ыг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ... нэгдэлд мужаан цехэд ажилчнаар,
- 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ... нэгдлийн мужаан цехэд ажилчин, тоо бүртгэгч, уурын зуухны качегараар,
- 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... Нийтийн ахуйн үйлчилгээний газарт дулаацуулгын зуухны галчаар,
- 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Эрчим хүчний газарт уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц.Х-ыг 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа ... дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН