| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00485/И |
| Дугаар | 151/ШШ2024/00324 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00324
| 2024 04 10 | 151/ШШ2024/00324 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ж-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Ж нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ... Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1987 онд төгссөн. Улмаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... Барилга угсралтын трестэд нормчноор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй, хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон гарсан тушаалд С.А гэж миний нэрийг буруу бичигдсэн байна. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ж нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан болох нь:
- ... Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С.Азжаргалд олгосон №195057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
- Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,
- Барилга угсралтын трестийн даргын ... дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- Барилга угсралтын трестийн даргын ... дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Барилга угсралтын трестийн даргын .. дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- Барилгачин пүүсийн захирлын ... дугаартай “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- Барилга угсралтын “О” компанийн захирлын ... дугаартай “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,
- ... Барилга угсралтын “О” компанийн захирлын ... дугаартай тушаалын хавсралтаар баталсан “1991, 1993 онд ажиллаагүйгээр халагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт”-ын хуулбар,
- Гэрч Д.Н, Л.С нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, тэдгээрийн шүүхийн шийдвэрийн хуулбар,
- Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,
- Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын ... дугаартай архивын лавлагаа,
- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын ... дугаартай .. сумын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, өрхийн хуудас,
- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын ... дугаартай ... сумын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, маягт,
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай С.А-ын цалингийн түүвэр,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Ж /РД:/-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас, гэрлэлт, овог нэр өөрчилсөн мэдээлэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар С.Ж-ын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Жаргал /РД:/-ыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... Барилга угсралтын трестэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож,
нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН