2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/174

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч Ш.Төгсбуян,

Шинжээч Х.Анударь /цахимаар/

Хохирогч Г.*******,

шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/,

шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч У.*******, Б.*******, П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Төгсбуяны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******, Б.*******, П.******* холбогдох эрүүгийн 2607 00016 0066 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ХХК- д мужаан ажилтай, ам бүл 1, Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Мөнгөнийхөн овогт Батхишигийн ******* (*******),

2.Монгол Улсын иргэн, т төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, ийн нүүрсний уурхайд оператор ажилтай, ам бүл 5, ах, эгч , дүү нарын хамт Налайх дүүргийн , тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Зах-Уул овогт Пүрэвсүрэнгийн ******* (РД:)

3.Монгол Улсын иргэн, т төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Онцгой байдал гамшгаас хамгаалах мэргэжилтэй, Баянхонгор аймаг дахь “Наранмандал” ХХК-ийн алтны далд уурхайд Хөдөлмөр аюулгүй байдлын ахлах ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Налайх дүүрэг, ,, тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30 ны өдрийн №130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07 ны өдрийн №84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн №81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

Боржигон овогт Уранчимэгийн ******* (РД.),

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө орчимд Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоотод хохирогч Г.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараар цохиж биед хамар ясны бяцарсан, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч У.******* П.******* нар нь бүлэглэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоотод хохирогч Б *******тай “энэ миний гудамж, та нар зайл” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараар болон хөлөөр өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хүзүү, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоот хашааны гадна талд хохирогч О.ийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараар цохиж 22-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ахын үүдэнд таксинаас дөнгөж бууж байхдаа *******, ******* хоёртой таарсан. Би *******тэй юу хийж яваа гээд юм ярьсан. Тэгэхэд хажуугаас ******* үгийн зөрүүгүй чи хэн юм цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхэд  нь би чи хэн юм би гэрийнхээ үүдэнд байж яахаараа зайлдаг юм гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Би *******тэй юм яриад зогсож байхад хажуугаас намайг гэнэдүүлээд 2 цохиод ороод ирсэн. Тэгээд чи яаж байна гэж хэлэхэд ******* дундуур орж ирээд машинд аваад суучихсан. Миний амнаас цус гараад байсан болохоор тэрийгээ хараад уур хүрээд чи гараад ир гэж хэлсэн. Бууж  ирэхгүй болохоор нь гараад ир гэж жоохон орилсон. Тэгэхэд жолооны ард сууж байсан охин нь бууж ирээд чи яах гээд байгаа юм надтай учраа ол гэж хэлснээ духаа нааж зогсоод мөргөх гээд байсан. Тэгснээ намайг алгадахаар нь би зөрүүлээд алгадсан. Алгадсаны дараа энэ 2 бууж ирсэн. Тэгээд барьцалдаж авсан. *******той барьцалдаж аваад нэлээн цохилцсон. Тэгэхэд хажуугаар ******* миний гарыг тэвэрч аваад хашаа руу шахсан.  Тэгж байх хооронд ******* намайг нэлээн хэд цохисон. ******* араас та хоёр болиоч гээд Төгөлдрийг татсан чинь ******* эргэж хараад *******г  цохисон. Салаад би гэр рүүгээ орсон. Энэ хэд ч гэсэн яваад өгсөн.  Би амрах гээд байж байтал  гэр рүү бүгд ороод ирсэн. Орж ирээд ор руу намайг дараад  тэгээд би зодуулсан. Хоёр талаас нийлээд намайг нэлээн удаан зодсон...” гэв.

Шүүгдэгч П.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой ******* ахтай 2 пиво машинд нь уусан. ийг дуудаад жолоо бариулаад гэр рүүгээ хүргүүлэх гэж байсан. Замдаа дахиад 2 пиво уусан. Гэрийнхээ гадаа очих гэж явж байгаад гудамд би ингээд буучихъя гэж хэлсэн. Тэгээд буухад ******* ах араас бууж ирээд юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь цаанаас ******* хэн бэ гэж хэлэхээр нь ******* байна гэж хэлсэн. Наашаа ирж явсан юу хийж яваа юм гэхээр нь одоо гэр рүүгээ орох гэж байна гэж хэлсэн. Хэнтэй яваан гэхээр нь ахтайгаа гэж хэлэхэд энэ хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Маргалдаад эхлэхээр нь нэлээн удаан болиулах гэж оролдсон. Тэгээд зодолдоод эхэлсэн. Зодолдоод эхлэхээр нь *******ыг таньдаг найз болохоороо гэр рүү нь оруулах гээд бариад авсан. Тэгэхэд ******* орохгүй гэж зүтгээд байсан. Тэгэхэд ******* эхлээд ирээд араас цохисон. Тэгээд зүгээр цохиулсан уурандаа эргэж хараад *******г цохисон. *******ыг цааш нь явуулчхаад ******* ах бид 2 машиндаа сууж байсан. Тэгэхэд ******* ирээд машин цохиод байсан. Тэгээд э буугаад хаалга руу нь оруулж байсан. Хаалга руу нь оруулчхаад буцаад гарч ирсэн чинь ийг алгадчихсан байсан. э машинд суугаад цусаа арчиж байсан. Тэгэхэд нь бид хэд явъя гээд машинтайгаа гудамжны үзүүр орчхоод явж байхад манай найзыг алгадчихсан байна гээд буугаад явсан. Тэгээд бид хэд араас нь буцаж очсон. Гэр рүү нь хамгийн түрүүнд , э би ******* орсон. Бид хэд гэрт нь нэлээн маргалдсан. Тэгсэн ******* гурилын ганжин бариад босоод ирсэн. Эхлээд ганжингаараа зодсон. Тэгээд би манай найзыг алгадчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нэлээн маргалдаан зодоон болсон...” гэв.

Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гудамж харанхуй байсан. Хэн ирж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Миний машин нөгөө тийшээ хараад зогсчихсон байсан. Тэгэхэд нэг өндөр залуу ирээд томроод байсан. Тэгэхээр нь энэ хэн юм гэж *******өөс асуусан чинь манай найз гэж хэлсэн. Чи зүгээр явж бай гэж *******т хэлсэн чинь чи хэн юм гээд над руу дайраад байсан. Би зодоогүй хамгийн сүүлд гэр рүү нь орсон. Ороход гурилын ганжин бариад дайрсан. *******ийг ганжингаараа цохиод байхаар нь би салгаж авах гээд нэлээн зууралдсан” гэв.

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн орой ******* бид 2 ахын гэрийн гадаа ирээд энэ 2 залуу юм яриад зогсож байхад нь энэ хоёр хүнтэй таарсан. ******* ******* хоёр нэгнийгээ таньдаг гээд юм ярьсан. Тэгэхэд ******* *******тай хэрүүл өдөж эхэлсэн. Энэ миний гудам гээд орилоод хэрүүл хийгээд байсан. Тэр үед ******* ******* 2 хэрэлдсэн. Хэсэг маргалдаж байгаад больсон. *******ыг цохиулж байхад ******* хажууд байсан. ******* баруун гараараа зүүн шанаа руу нь цохиж байсан. *******ын уруулаас цус гарсан учир нэлээн уурлаад машин дээр нь очсон. Тэгэхэд урд талын суудлаас э гэдэг охин бууж ирээд *******аас хэрүүл өдөж надтай учраа ол гээд духаа наагаад  алгадсан. Тухайн үед ******* зөрүүлж алгадсан. Тэгэхэд ард талын суудлаас ******* бууж ирээд зодолдож эхэлсэн. Хашааны тэнд очоод нэлээн их зодолдсон. Машин зогсож байсан газраас ахын хашаа хүртэл нүүр рүү нь цохиод байсан. Тэгэхэд ******* дундуур нь орж ирээд гарыг нь бэлхүүсэнд нь хашаад түлхсэн. *******ийг би “чи болиоч яаж байгаа юм” гэж хэлсэн. ******* *******ын нүүр рүү маш олон удаа цохисон. Тэр үед ******* эргэж хараад миний хамар нүд рүү нэлээн хэдэн удаа цохисон. Миний хамраас цус гараад ахын гэр рүү гүйгээд орсон. Араас ******* орж ирсэн. Гэрт орчихсон байхад энэ 4 хүн орж ирээд дахиад зодоон үүсгэсэн. Тэр үед ******* нарийхан 20 сантиметрийн ганжин барьсан байсан. Түүгээрээ *******тэй зодолдож эхэлсэн. ******* орон дээр цамцнаас нь дарчихсан нүүр рүү нь цохиж байсан. Биеийнх нь баруун талаас ******* хавирга руу нь өшиглөөд  нүд рүү нь нэлээн их цохиж байсан. Тасралтгүй 2 талаас нь зодсон тэгэхэд орон дээр хэвтэж байсан ах босож ирээд манай гэрээс гар гээд орилоод хөөж гаргасан...” гэв.

Шинжээч Х.Анударийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Учирсан гэмтлээс тогтоох боломжтой. Гэхдээ яг хүч үйлчилснээс бусад газарт гэмтэл гарахгүй байж болно. Жишээ нь нүүр рүү цохиход 2 нүдний дээр цус хуралт үүснэ. Нүдэнд цохиогүй нүүрэнд цохиход зовхинд цус хуралт үүсэж байдаг гэсэн үг. Мэдүүлгийг үндэслээд учирсан гэмтэлд хохирлыг нь тогтоодог...” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1хх-07-10/,

Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бид 2 такси бариад ын CU дэлгүүр орж идэх юм, 2 лаазтай пиво аваад буцаад ахынх руу ирээд үүдэн дээр нь таксинаас бууж байхад хашааны гадна зүс таних ******* гэдэг залуу бас танихгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэй нийлээд 4 хүнтэй таарсан. Тэгэхэд тэд нар бас согтуу байсан бөгөөд *******тэй хамт явж байсан залуу нь ******* луу энэ миний гудамж та нар за зайл гэж хэрүүл маргаан үүсгээд *******ын зүүн талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиход амнаас нь цус гарсан. Тэгэхэд тэр дөрвөн хүн машинтай явж байсан бөгөөд нь ******* та нар буугаад ир гээд машиных нь хаалгыг татахад зүс таних э гэдэг эмэгтэй бууж ирээд *******ыг алгадаад авсан. Тэгэхэд нь ******* эргүүлээд тэр охиныг алгадаж авахад цаанаа ******* нөгөө залуутайгаа машинаас бууж ирээд эхлээд нөгөө танихгүй залуу *******ыг эхэлж зуурч аваад толгой нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж авахад ******* дундуур нь орж ирээд *******ын гараас нь бариад хашаа руу шахаад байсан. Би энэ үед *******ийг холдуулах гээд мөрнөөс нь татахад тэр эргэж хараад миний зүүн нүд, хамар, зүүн шанаа, ар дагз, дух хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж аваад намайг зодоход миний хамраас цус гараад би ахын гэрт ороод суусан. Тэгэхэд ******* бас араас орж ирээд байж байтал хэсэг хугацааны дараа ******* нөгөө 3 хүнтэйгээ араас орж ирээд ******* нь манай найз охиныг алгадсан гээд ******* луу дайраад цамцнаас нь зуурч аваад нүүр лүү нь нэлээн хэдэн удаа гараараа цохиж зодоход нь хажуугаас нь хамт явж байсан залуу нь *******ыг орон дээр сууж байхад нь хавирга, гэдэс, нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд ах босож ирээд та нар боль манай гэрээс гар гээд тэд нарыг хөөж гаргасан юм. Намайг ганцаараа ******* зодсон бөгөөд бусад нь зодоогүй харин *******ыг ******* болон ******* нар зодсон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар, дух халцарсан, дагз хэсэгт өвчтэй байна, *******ын хоёр нүд, уруул, хацар, зүүн талын хөмсөг нь хөхөрч хавдчихсан байсан, нүүр нь нэлэнхийдээ цус болсон байсан...******* нь ийн зүүн талын байх хацар луу алгадсан би хажууд нь байсан болохоор сайн мэдэж байна цохисон зүйл байхгүй. Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Харин эмчилгээний зардал нэхэмжилнэ хохирлын тооцоо гаргаж өгнө.Хамрын хагалгаанд орсон байгаа одоо миний зүүн нүд аргаад, хамар битүүрээд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-13-14, 17 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тэгээд ******* бид хоёр буцаж босоод юм идэх гээд такси бариад дэлгүүр орж идэх юм хоёр лаазтай пиво аваад буцаад ахын хашааны гадаа ирэхэд хашааны гадна үүдэн дээр нь зүс таних ахынхаар ирээд байдаг байсан ******* гэдэг залуу бас танихгүй хоёр эмэгтэй, 1 эрэгтэй нийлээд дөрвөн хүнтэй таарсан. Тэгэхэд тэд нар нэлээн согтуу байсан бөгөөд *******тэй хамт явж байсан залуу нь над руу миний гудамж та нар зайл гээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиход миний амнаас цус гарч уруул сэтэрсэн. Тэгэхэд тэд нар машин ороод суучихаар нь би тэд нарыг буугаад ир гээд машины хаалгыг татахад нэг эмэгтэй нь бууж ирээд намайг алгадаад авсан. Тэгэхэд нь би эргүүлээд тэр охиныг алгадаж авахад цаанаас ******* нөгөө залуутайгаа машинаас бууж ирээд эхлээд нөгөө танихгүй залуу намайг зуурч аваад толгой хэсэг рүү гараагаа хэд хэдэн удаа цохиж барьцалдаж авахад ******* дундуур нь миний гараас бариад хашаа руу шахаад байсан. Энэ үед *******ийг холдуулах гээд ******* түүний мөрнөөс нь татахад тэр эргэж хараад *******гийн нүүр, ам, хамар луу хэд хэдэн удаа гараараа цохиж аваад *******гийн хамраас цус гарсан. Тэгээд ******* бид хоёр ахын гэр лүү орж ирээд байж байтал хэсэг хугацааны дараа ******* нөгөө 3 хүнтэйгээ араас орж ирээд ******* нь манай найз охиныг алгадсан гээд над руу дайраад цамцнаас зуурч аваад намайг доош нь тонгойлгоод нүүр лүү нэлээн хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөхөд хажуугаас нь хамт явж байсан залуу нь намайг орон дээр сууж байхад нь хавирга, гэдэс, нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж бүлэглэн зодсон. Тэгэхэд ах босож ирээд та нар боль манай гэрээс гар гээд тэд нарыг хөөж гаргасан юм. *******г ******* л зодсон бусад нь зодоогүй харин намайг ******* болон ******* нар нийлж зодсон. Миний хамар хугаралттай, хөмсөг оёдол тавиулсан, баруун нүдний ухархайн яс цөмөрсөн байна харин *******гийн зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар, дух халцарсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-31-38 дахь тал/,

Хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* манай гадаа байна гээд руу залгахаар нь бид хоёр гараад очиход ******* ахтайгаа пиво уучихсан машин бариад гэрт хүргээд өг гэхээр нь би машиныг нь барихаар болоод машинд нь суухад тэр хоёр авсан байсан пивоо уугаад дахиж дэлгүүр ороод хоёр пиво авсан. Тэгээд тэрийгээ ууж байхдаа *******ийг хүргэж өгөх гээд ны Уурхайчдын 8 дугаар гудамж руу эргэхэд ******* буучихъя гээд буусан ба тэнд *******, ******* нар ахынхаа хашааны гадна зогсож байсан. Тэгэхэд *******, ******* нар тэдэнтэй уулзаад хоорондоо муудалцаад байх шиг болохоор нь би бууж очоод *******ыг зүс таньдаг тул та болиод гэр лүүгээ орчхооч гээд хашааны хаалга руу нь чирсээр байгаад гэр лүү нь оруулсан. Тэгтэл ******* араас гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь та болио гээд хацар луу нь нэг удаа алгадсан чинь тэр намайг эргүүлээд миний зүүн хацар луу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгтэл миний үүдэн дээд нэг шүд эмтрээд, хамраас цус гарсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явах гэж байтал ******* машины цонх, хаалга цохиод буугаад ир гээд орилоод байхад нь *******, ******* нар буугаад тэрэнтэй зодолдоод байсан. Хэн нь хэнийгээ яаж зодоод байгааг хараагүй машины ард байсан ба харанхуй байсан ямар ч байсан хоорондоо зодолдоод барьцалдаж аваад байсан. Миний үүдэн дээд нэг шүд эмтэрсэн, хамраас цус гарсан, зүүн хацар яс бага зэрэг хөндүүртэй байна. Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-54-55 дахь тал/,

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урд өдөр нь буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би 22:00 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрт дүү *******, ******* нар пиво уучихсан сууж байхаар нь би та хоёр яагаад пиво уугаад байгаа юм бэ? *******аа чи өглөө ажилтай биз дээ гэхэд тэр хоёр одоо уухгүй ээ ах аа унтлаа гэж байсан. Тэгээд бид гурав гурвуулаа 23:00 цагийн орчим унтахаар орондоо ороод хэвтэцгээсэн. Тэгэхэд би түрүүлээд унтаад өгсөн байсан чинь шөнө 03:00 цаг өнгөрч байхад гаднаас *******, ******* хоёр зодуулчихсан *******ын баруун нүд нь хавдчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болж байна гэсэн чинь араас нь зүс таних ******* гэдэг залуу нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүнтэй орж ирээд хоёр эрэгтэй нь нийлээд *******ыг орон дээр сууж байхад нь эхлээд ******* *******ын шилэн хүзүүн дээрээс нь дараад нүүр лүү нь олон удаа гараараа цохиж зодож байхад хажуугаас нь нөгөө танихгүй эрэгтэй нь мөн *******ыг нүүр, толгой, гэдэс рүү нь хад хэдэн удаа өшиглөж зодохоор нь би босож очоод салгаад тэр хүмүүсийг хөөж гаргасан. Тухайн үед салгахын завдалгүй хурдан болоод өнгөрсөн. *******ын зүүн нүд, хөмсөг нь хавдсан байдалтай мөн *******гийн бас нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /1хх-61-62 дахь тал/,

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 01:00 цагийн орчимд байх бид хоёрыг ******* гэрийн гадна машинтайгаа байна гараад ир гэхээр нь э бид хоёр гэрээсээ гараад очиход *******, ******* гэдэг залуутай машиндаа согтуу байсан бөгөөд э машиныг нь бариад *******ийг хүргэхээр явж байгаад ******* Налайх дүүргийн ны гудамж руу ороод зогсоход *******, ******* нар нь буугаад таньдаг хүмүүстэйгээ таарлаа гээд би сүүлд *******өөс нэрийг нь мэдсэн ******* бас нэг залуутай юм яриад зогсож байгаад ******* нь *******тэй муудалцаад барьцалдаж авахаар нь э эхэлж машинаас буугаад *******ыг таньдаг бололтой та болио гээд гэр лүүгээ орчих гээд хашааны хаалгаар оруулах гэхэд ******* нь ийг алгадаад авахаар нь э түүнийг эргүүлээд алгадаж авсан. Энэ үед нь би машинаас буугаад э, *******, ******* нарыг машинд суулгасан. Тэгтэл удалгүй ******* хүрч ирээд машины хаалга, цонх хүчтэй балбаад та нар буугаад ир бүгдийг чинь ална шүү гээд байхад нь *******, ******* нар буугаад *******тай барьцалдаж аваад зодолдсон Ингэхэд нь э бид 2 буугаад тэд нарыг салгах гэж оролдоод дийлээгүй ба *******тай цуг явж байсан залуу бас барьцалдаж аваад зодолдоод байсан. ******* нь *******ын нүүр лүү нь хоёр удаа өшиглөхөд ******* эргүүлээд *******ийн толгой руу гараараа цохиж байсан. Тэгэхэд *******тай явж байсан залууг мөн *******ийг цохиж авсан ба ******* бас *******ын нүүр хэсэгт ганц 2 цохиж авч байсан тухайн үед харанхуй байсан зарим зүйл нь сайн харагдаагүй. *******ыг *******, ******* нар нь нийлээд толгой нүүр хэсэгт нь 2,3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /1хх-64-66 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай “....*******-н биед хамар ясны бяцарсан, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, .Г.*******-н биед учирсан хамар ясны бяцарсан, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-81-82 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай “....Б.*******-н биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хүзүү, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Б.*******-н биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн тогтоогдлоо. Хүзүү, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-81-82 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай “....Б.*******ын биед тухайн үед баруун ухархайн доод ханын цөмөрсөн, хамар ясны цөмөрч саптэрсэм хугарал, таславчийн мурийлт, зуун нүдний гадна булан, баруун сарвуунд шарх дух хамар, хацар, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, хүзүү. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ, Эрүүл мэндийн сайд Хууль зүй дотоод хэргийн сайд Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ная өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг эр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №35 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-114 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай “....О.ий 22-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-116 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох “....Тухайн гэмт хэргийн улмаас Б.*******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна, Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-117-119 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:” ...О.э эхлээд намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд алгадсан... ахын хашааны гадаа ирэхэд хашааны гадна үүдэн дээр нь зүс таних ахынхаар ирээд байдаг байсан ******* гэдэг залуу бас танихгүй 2 эмэгтэй 1 эрэгтэй хүнтэй нийлээд 4 хүнтэй таарсан. Тэгэхэд тэд нар нэлээн согтуу байсан бөгөөд *******тэй хамт явж байсан ******* нь над руу миний гудамж та нар зайл гээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиход миний амнаас нь цус гарч уруул сэтэрсэн. Тэгэхэд тэд нар машиндаа ороод суучихаар нь би тан нар буугаад ир гээд машиных нь хаалгыг татахад машинд сууж байсан Амин-эрдэнэ нь бууж ирээд надад чи надтай учраа олчих гэж хэлээд миний урдаас духаа өгөөд байхаар нь би ахын дүү хол бай гэхэд эр миний хацар луу алгадаад авсан. Тэгэхэд нь би эргүүлээд ийг алгадаж авахад цаанаас *******, ******* нар машинаас бууж ирээд эхлээд ******* нь намайг зуурч аваад толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж барьцалдаж авахад ******* дундуур нь орж ирээд миний гараас бариад хашаа руу шахаад байсан. энэ үед *******ийг холдуулах гээд ******* түүний мөрнөөс нь татахад тэр эргэж хараад *******гийн нүүр, ам, хамар луу хэд хэдэн удаа гараараа цохиж аваад *******гийн хамраас цус гарсан. Тэгээд ******* бид 2 ахын гэр лүү орж ирээд байж байтал хэсэг хугацааны дараа ******* нөгөө 3 хүнтэйгээ араас орж ирээд ******* нь манай найз охиныг алгадсан гээд над руу дайраад цамцнаас зуурч аваад намайг доош нь тонгойлгоод нүүр лүү нэлээн хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөхөд хажуугаас нь хамт явж байсан ******* нь намайг орон дээр сууж байхад нь хавирга, гэдэс , нүүр толгой руу нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж бүлэглэн зодсон” гэсэн мэдүүлэг /1хх-139-141 дэх тал/,

 Шүүгдэгч У.*******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гэрийнх нь гадаа ирээд буулгах гэтэл ******* гэртээ орохгүй байсан бөгөөд тэр гудамжинд нь өөр хашааны гадна *******ийн танил гэх *******, ******* нартай тааралдаад ******* тэд нартай мэнд мэдээд зогсож байсан. тэгтэл арай өндөр ******* гэх залуу нь над руу хүрч ирээд чи хэн бэ гээд агсам тавиад байхаар нь би юм яриагүй байж байтал  ******* нь намайг манай ах байгаа юмаа чи зүгээр явчих гээд *******ыг цааш нь явуулах гэтэл нөгөөдөх нь явахгүй байхад машинаас э бууж ирээд би таньдаг юмаа гээд ******* дээр очоод та гэр лүүгээ орчих гээд хашаа руу нь оруулах гэтэл ******* нь эхлээд ийн нүүрэн тус газар нь алгадаад авахад нь э эргүүлээд түүнийг алгадаж аваад бид нар машиндаа суугаад хөдлөх гэтэл ******* машин руу хүрч ирээд хаалга татаад цонх цохиод хагалчих гээд гөлөгнүүд буугаад ир та нарыг алнаа гэхэд нь ******* бид 2 буусан. Тэгтэл ******* нь намайг ална гээд над руу хүрч ирээд намайг заамдаж аваад нүүр лүү цохиод авахаар нь би эргүүлээд нүүр ам хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж авсан чинь хамраас нь цус гарчихсан. Энэ үед эргээд харахад ******* нөгөө залуу болох *******г цохиод унагаачихсан бас нүүр амнаас цус гарчихсан байсан. тэр ******* та нар яахаараа манай найзыг зоддог юм бэ гээд орилоод байсан. ******* Амин-эрдэнэ 2 буцаж очъё гээд байхаар нь буцаж *******, ******* нарын орсон гэр лүү яваад ороход тэр 2 нүүр ам нь цус болчихсон орон дээр сууж байсан бөгөөд ******* намайг ална гээд гурилын элдүүр мод бариад миний толгой руу цохиод авахаар нь би гарыг нь бариад ор луу түлхэж унагаахад ******* хажуугаар орж ирээд *******ын нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж аваад байхад нь би салгаад бүгдийг нь аваад гарсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-150-152 дахь тал/,

 Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...тэгтэл , э 2 гарч ирээд э машин бариад дахиад 2 том пиво аваад машин дотроо уусан бөгөөд бид 2 сүүлд авсан пивоны эхнийхийг ууж дуусгаад тэрнээс хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм. Нэг сэргэхэд өглөө 07 цагийн орчим гэрийнхээ гадаа машин дотор унтаж байсан бөгөөд бид 4 үүлээ байсан. Тэгээд тэд нараас юу болсон талаар асуухад надад чамайг гэрийн чинь гадаа буулгах гэхэд чи 2 хүнтэй таараад *******  та 2 тэр хүмүүстэй муудалцаад зодолдсон гэж хэлсэн. Тэгэхэд миний 2 гар цус болчихсон байсан “ гэсэн мэдүүлэг /хх-160-162 дахь тал/,

Хохирогч Б.*******ын эмчилгээтэй холбоотой учирсан хохирлын зардлын тухай бичгэн баримтууд,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******, Б.*******, П.******* нарт холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна.  Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******, О.э нарын биед хөнгөн хохирол учирсан байна. Б.******* нь баримтаар 2,534,350 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч *******ын эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,507,232 төгрөгийг яллагдагч *******, У.******* нараас гаргуулах саналтай байна. Түүний эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 209,790 төгрөгийг шүүгдэгч П.*******өөс гаргуулах саналтай байна. Б.*******ын сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэл гарсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлснээр буюу 8,573,400 төгрөгийг  шүүгдэгч У.*******, П.******* нараас гаргуулах саналтай байна. Иймд шүүгдэгч У.*******, П.*******,  Б.******* нар  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс: “...Уг хэрэгтэй холбоотой нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр *******ийг *******ын биед санаатай гэмтэл учруулсан гэдэг нөхцөл байдал харагдахгүй байна. Үргэлжилсэн шинжтэй 2 удаагийн үйлдэл байгаа. Гадаа нь *******той ******* маргалдсан гэдэг үйлдэл ярьж байгаа боловч гэрт ороод ******* ******* нарын хоорондын зодооныг салгасан үйл баримт байдаг. Тэгэхээр гэмтэл хэзээ хаана яаж үүссэн бэ гэдгийг прокурорын зүгээс яллах дүгнэлтдээ дурдаагүй. Гадаа байхдаа ******* үүсгэсэн юм уу гэр дотор *******тэй зодолдож байхад үүссэн үү гэдгийг тогтоогоогүй. Үүнтэй холбоотой шинжээчээс тодруулаад асуухад тус тусад нь гэмтлийн зэргийг тогтоох боломжтой байсан гэж байна. Тэгэхээр мөрдөгч прокурорын гаргасан тогтоолын хүрээнд нийтээр нь нэг гэмтэл гэж томьёолоод гаргасан нь хууль зүйн хувьд боломжгүй. *******той зодолдож байхад ямар гэмтэл үүссэн юм. *******тэй зодолдож байхад ямар гэмтэл үүссэн гэдгийг ялгах байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бүлэглэж гэсэн зүйл анги бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Тийм учраас ******* *******тай зодолдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой учир тус бүрд нь ялган зүйлчилж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. 2025 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Г.*******гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан. У.*******той бүлэглэн *******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн зүгээс дээрхи гэмт хэргийн үйлдэл болон зүйлчлэл дээр маргахгүй. Гэмт үйлдэлтэй холбоотой хохирол төлбөрийг харилцан төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатараас: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Энэ гэмт хэрэгт ******* нь хохирогчоор оролцож байгаа. ******* нь биедээ хөнгөн гэмтэл авсан үйлдэлтэй холбоотойгоор *******, ******* нар нь бүлэглэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан энэ үйл баримт тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  шаардлагатай. *******ын хувьд хөнгөн хохирлоос хамааралтай 12 төрлийн гэмтлийн зэрэг тогтоогдох гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй 2, 3  гэмтэл учирсан. Энэ гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд 2,534,350 төгрөгийг зардал гарсан. Үүнийг гэм буруутай этгээдүүдээс гаргах нь зүйтэй. Гэмтлээс болж хагалгаанд орж ажил хөдөлмөр 3 сарын хугацаанд хийж чадаагүй. Цалингийн зөрүү болох 734,182 төгрөгийг гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас *******ын сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон учир үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин үржүүлж гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө 03:00 цагийн орчимд Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоот хашааны гадна шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.*******тэй зодооныг салгах гэлээ гэх шалтгааны улмаас гараараа нүүр хэсэгт нь цохиж биед хамар ясны бяцарсан, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.*******, У.******* нар нь бүлэглэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө 03:00 цагийн орчимд Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоот хашааны гадна болон уг хашаанд байх Н.ын гэрт хохирогч Б.*******тай тухайн үед үүссэн шалтгааны улмаас түүнийг гараар болон хөлөөр өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хүзүү, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 15-16-ны өдөрт шилжих шөнө 03:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн Уурхайчдын 8-498 тоот хашааны гадна талд хохирогч О.ийг өөрийг нь алгадсан гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт гараар цохиж 22-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаалтай учруулсан болох нь

шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Бууж байхдаа *******, ******* хоёртой үүдэнд таарсан. Би *******тэй юу хийж яваа гээд юм ярьсан. Тэгэхэд хажуугаас ******* үгийн зөрүүгүй чи хэн юм цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхэд  нь би чи хэн юм би гэрийнхээ үүдэнд байж яахаараа зайлдаг юм гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Би *******тэй юм яриад зогсож байхад хажуугаас намайг гэнэдүүлээд 2 цохиод ороод ирсэн. Тэгээд чи яаж байна гэж хэлэхэд ******* дундуур орж ирээд машинд аваад суучихсан. Миний амнаас цус гараад байсан болохоор тэрийгээ хараад уур хүрээд чи гараад ир гэж хэлсэн. Бууж  ирэхгүй болохоор нь гараад ир гэж жоохон орилсон. Тэгэхэд жолооны ард сууж байсан охин нь бууж ирээд чи яах гээд байгаа юм надтай учраа ол гэж хэлснээ духаа нааж зогсоод мөргөх гээд байснаа намайг алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан. Алгадсаны дараа энэ 2 бууж ирсэн. Тэгээд барьцалдаж авсан. *******той барьцалдаж аваад нэлээн цохилцсон. Тэгэхэд хажуугаар ******* миний гарыг тэвэрч аваад хашаа руу шахсан.  Тэгж байх хооронд ******* намайг нэлээн хэд цохисон. ******* араас та хоёр болиоч гээд *******ийг татсан чинь ******* эргэж хараад *******г  цохисон. Салаад би гэр рүүгээ орсон. Энэ хэд ч гэсэн яваад өгсөн.  Би амрах гээд байж байтал  гэр рүү бүгд ороод ирсэн. Орж ирээд ор руу намайг дараад  тэгээд би зодуулсан. Хоёр талаас нийлээд намайг нэлээн удаан зодсон...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч П.*******ийн өгсөн: “...Хэнтэй яваан гэхээр нь ахтайгаа гэж хэлэхэд энэ хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Маргалдаад эхлэхээр нь нэлээн удаан болиулах гэж оролдсон. Тэгээд зодолдоод эхэлсэн. Зодолдоод эхлэхээр нь *******ыг таньдаг найз болохоороо гэр рүү нь оруулах гээд бариад авсан. Тэгэхэд ******* орохгүй гэж зүтгээд байсан. Тэгэхэд ******* эхлээд өөрөө ирээд араас цохисон. Тэгээд зүгээр цохиулсан уурандаа эргэж хараад *******г цохисон. *******ыг цааш нь явуулчхаад ******* ах бид 2 машиндаа сууж байсан. Тэгэхэд ******* ирээд машин цохиод байсан. Тэгээд э буугаад хаалга руу нь оруулж байсан. Хаалга руу нь оруулчхаад буцаад гарч ирсэн чинь ийг алгадчихсан байсан. э машинд суугаад цусаа арчиж байсан. Тэгэхэд нь бид хэд явъя гээд машинтайгаа гудамжны үзүүр орчхоод явж байхад манай найзыг алгадчихсан байна гээд буугаад явсан. Тэгээд бид хэд араас нь буцаж очсон. Гэр рүү нь хамгийн түрүүнд , э би ******* орсон. Бид хэд гэрт нь нэлээн маргалдсан. Тэгсэн ******* гурилын ганжин бариад босоод ирсэн. Эхлээд ганжингаараа зодсон. Тэгээд би манай найзыг алгадчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нэлээн маргалдаан зодоон болсон...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.*******гийн өгсөн: “... Хэсэг маргалдаж байгаад больсон. *******ыг цохиулж байхад ******* хажууд байсан. ******* баруун гараараа зүүн шанаа руу нь цохиж байсан. *******ын уруулаас цус гарсан учир нэлээн уурлаад машин дээр нь очсон. Тэгэхэд урд талын суудлаас э гэдэг охин бууж ирээд *******аас хэрүүл өдөж надтай учраа ол гээд духаа наагаад  алгадсан. Тухайн үед ******* зөрүүлж алгадсан. Тэгэхэд ард талын суудлаас ******* бууж ирээд зодолдож эхэлсэн. Хашааны тэнд очоод нэлээн их зодолдсон. Машин зогсож байсан газраас ахын хашаа хүртэл нүүр рүү нь цохиод байсан. Тэгэхэд ******* дундуур нь орж ирээд гарыг нь бэлхүүсэнд нь хашаад түлхсэн.  *******ийг би чи болиоч яаж байгаа юм гэж хэлсэн. ******* *******ын нүүр рүү маш олон удаа цохисон. Тэр үед ******* эргэж хараад миний хамар нүд рүү нэлээн хэдэн удаа цохисон. Миний хамраас цус гараад ахын гэр рүү гүйгээд орсон. Араас ******* орж ирсэн. Гэрт орчихсон байхад энэ 4 хүн орж ирээд дахиад зодоон үүсгэсэн. Тэр үед ******* нарийхан 20 сантиметрийн ганжин барьсан байсан. Түүгээрээ *******тэй зодолдож эхэлсэн. ******* орон дээр цамцнаас нь дарчихсан нүүр рүү нь цохиж байсан. Биеийнх нь баруун талаас ******* хавирга руу нь өшиглөөд  нүд рүү нь нэлээн их цохиж байсан. Тасралтгүй 2 талаас нь зодсон тэгэхэд орон дээр хэвтэж байсан ах босож ирээд манай гэрээс гар гээд орилоод хөөж гаргасан...” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-10/,

Хохирогч О.ийн өгсөн: “...би бууж очоод *******ыг зүс таньдаг тул та болиод гэр лүүгээ орчхооч гээд хашааны хаалга руу нь чирсээр байгаад гэр лүү нь оруулсан. Тэгтэл ******* араас гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь та болио гээд хацар луу нь нэг удаа алгадсан чинь тэр намайг эргүүлээд миний зүүн хацар луу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон....” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.ын өгсөн: “...би түрүүлээд унтаад өгсөн байсан чинь шөнө 03:00 цаг өнгөрч байхад гаднаас *******, ******* хоёр зодуулчихсан *******ын баруун нүд нь хавдчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болж байна гэсэн чинь араас нь зүс таних ******* гэдэг залуу нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүнтэй орж ирээд хоёр эрэгтэй нь нийлээд *******ыг орон дээр сууж байхад нь эхлээд ******* *******ын шилэн хүзүүн дээрээс нь дараад нүүр лүү нь олон удаа гараараа цохиж зодож байхад хажуугаас нь нөгөө танихгүй эрэгтэй нь мөн *******ыг нүүр, толгой, гэдэс рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодохоор нь би босож очоод салгаад тэр хүмүүсийг хөөж гаргасан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.гийн өгсөн: “...******* нь *******тэй муудалцаад барьцалдаж авахаар нь э эхэлж машинаас буугаад *******ыг таньдаг бололтой та болио гээд гэр лүүгээ орчих гээд хашааны хаалгаар оруулах гэхэд ******* нь ийг алгадаад авахаар нь э түүнийг эргүүлээд алгадаж авсан. Энэ үед нь би машинаас буугаад э, *******, ******* нарыг машинд суулгасан. Тэгтэл удалгүй ******* хүрч ирээд машины хаалга, цонх хүчтэй балбаад та нар буугаад ир бүгдийг чинь ална шүү гээд байхад нь *******, ******* нар буугаад *******тай барьцалдаж аваад зодолдсон. ******* нь *******ын нүүр лүү нь хоёр удаа өшиглөхөд ******* эргүүлээд *******ийн толгой руу гараараа цохиж байсан. Тэгэхэд *******тай явж байсан залууг мөн *******ийг цохиж авсан ба ******* бас *******ын нүүр хэсэгт ганц 2 цохиж авч байсан тухайн үед харанхуй байсан зарим зүйл нь сайн харагдаагүй. *******ыг *******, ******* нар нь нийлээд толгой нүүр хэсэгт нь 2,3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч У.*******, П.******* нарын үйлдлийн хохирогч Б.*******т, П.*******ийн үйлдлийн улмаас Г.*******д, шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас О.эд тус тус  эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч П.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас санахгүй байна. Зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тухайн үйлдлийг гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдлийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би Б.*******ыг шууд цохиогүй хашааны гадна болон гэр дотор П.*******, Б.******* хоёрын зодооныг салгасан, Б.******* намайг цохиход нь би зөрүүлж цохисон” гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.*******, хохирогч Г.*******, гэрч Н., гэрч О. нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч У.*******ийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч У.*******, П.******* нар нь Б.*******ын эсрэг үйлдлээрээ санаатай нэгдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэх шинжийг хангасан байх бөгөөд шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгчийн “гэм буруугүйд тооцуулах” дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул улсын яллагчийн шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.*******ыг 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Г.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсантай холбоотойгоор 209,790 төгрөгийг нэхэмжилснийг  гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч П.*******өөс гаргуулах,

шүүгдэгч Б.*******т эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсантай холбоотойгоор 3,507,230 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон У.*******, П.******* нараас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.  

Мөн Б.*******ын гэмт хэргийн улмаас хохирч бий болсон эмчилгээ, шинжилгээтэй холбоотой 2,274,350 төгрөг, унааны зардал болох 260,000 төгрөгийн зардлууд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.*******, П.******* нараас тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Харин Б.*******ын сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 10,288,080 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хянаад шүүгдэгч Б.*******т учирсан гэмтэл, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.*******ын үйлдэл зэргийг харгалзан түүний сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлснээр буюу 4,752,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч У.*******, П.******* нараас тэнцүү гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч нарын хохирогч нарт төлөх төлбөрийг тогтоосонтой холбогдуулан шүүгдэгч У.******* нь Б.*******т шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 2,000,000  төгрөгийг нөхөн төлсөн тул төлөгдөх хохирлоос хасаж шийдвэрлэлээ.

Иймд Б.*******т учирсан эмчилгээтэй холбоотой болон сэтгэцэд учирсан хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөж олгуулах зардлыг  нэмж нэгтгэн шүүгдэгч У.*******оос 5,396,791 төгрөгийг гаргуулж 1,643,175 төгрөгийг Б.*******т, 1,753,616 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч П.*******өөс 5,606,000 төгрөгийг гаргуулж 3,643,175 төгрөгийг Б.*******т, 1,963,406 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн Б.******* нь гэмт хэргийн улмаас ажлаа эрхлээгүйгээс олох байсан орлогын зөрүү 734,182 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилснийг шүүх хянаж үзээд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байдал, хохирогч Г.*******гийн хамрын эмчилгээнд цаашид зарцуулагдах 3,000,000 төгрөгийг шаардлагыг урьдчилж гаргах боломжгүй нөхцөл, Б.*******ын цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тус тус энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй тул дээрх нэхэмжлэлүүдийг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 700 нэгжээр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.*******т 1,000 нэгжээр торгох, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, У.*******ид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс: “...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханаас: “...торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатараас: “...Эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас шүүгдэгч тус бүрт торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, болон шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг дурдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мөнгөнийхөн овогт Батхишигийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигин овогт Уранчимэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Зах-уул овогт Пүрэвсүрэнгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийг 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар У.*******оос 1,643,175 төгрөгийг, шүүгдэгч П.*******өөс 3,693,175 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******оос 1,753,616 төгрөгийг, шүүгдэгч П.*******өөс 1,963,406 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Г.******* нь шүүгдэгч П.*******т холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөг, хохирогч Б.******* нь шүүгдэгч У.*******, П.******* нарт холбогдуулан олох байсан орлогын зөрүү  734,182 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД