Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00452

 

 

 

 

 

                  2024       05       15

                     151/ШШ2024/00452

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ... сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа ... сумын Ахуй үйлчилгээний цэгт гуталчнаар, 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ... сумын “Х” нэгдэлд малчнаар тус тус ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал архиваас шүүлгэхэд гарч ирээгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ... сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа ... сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар, 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд  ... “Х” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Д нь 1985 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа ... сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ... сумын “Х” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,

            - ... сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Д-д олгосон ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - ... сумын “Х” нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Д-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - ... сумын “Х” нэгдлийн ерөнхий хорооны даргын ... дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

            - ... сумын “Х” нэгдлийн даргын ... дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Д-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

- Гэрч Ж.Э-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Д.С-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын ... дугаартай архивын лавлагаа,

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа, Д.Д-ийн цалингийн түүвэр зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Д.Д-ийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Д-ыг 1985 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа ... сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ... сумын “Х” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОТГОНЧУЛУУН