Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00464

 

 

 

 

 

                  2024       05       22

                     151/ШШ2024/00464

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Т нь 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын “С” нэгдэлд туслах ажилтан, ногоочин, үхэр маллагч, уурын зуухны качегараар тасралтгүй ажилласан. Гэтэл ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал архиваас шүүлгэхэд гарахгүй байгаа, өндөр насны тэтгэвэрт тогтоолгох боломжгүй байна. Иймд Н.Т-ыг 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын “С” нэгдэлд туслах ажилтан, ногоочин, үхэр маллагч, уурын зуухны качегараар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Н.Т нь 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын ... найрамдалт “С” нэгдэлд туслах ажилтан, ногоочин, үхэр маллагч, уурын зуухны качегараар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд  сумын Б хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

            - М найрамдалт “С” нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай тушаалын хуулбар,

            - М найрамдалт “С” нэгдлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай архивын лавлагаа,

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн ... дугаартай Н.Т-ын цалингийн түүвэр,

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн даргын ... дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай “Ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралт батлах тухай” тушаалын хуулбар, хавсралт,

            - ... сумын М найрамдалт “С” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Ажилчид шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, хавсралт,

            - ... сумын Б хоршооллын даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хавсралт,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Т-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас,

- Гэрч Н.У, П.Ц нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, тэдгээрийн тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н.Т-ын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Т-ыг 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын М найрамдалт “С” нэгдэлд туслах ажилтан, ногоочин, үхэр маллагч, уурын зуухны качегараар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын Б хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОТГОНЧУЛУУН