| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00549/И |
| Дугаар | 151/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00465
2024 05 22 151/ШШ2024/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А, У.Г нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “В” ХХК-ийн төлөөлөгч Л.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.А, У.Г нар нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “В” ХХК-ийн ... салбараас ... тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг графикт заасны дагуу төлөхгүй байгаа. Зээлдэгч С.А, У.Г нар нь үндсэн зээл 1,208,638.07 төгрөг, зээлийн хүү 330,432.74 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг, нийт 1,548,638.07 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч С.А, У.Г нар нь ... тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагч С.А, У.Га нар нь оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “В” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А, У.Г нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
С.А, У.Г нар нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагч нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр С.А, У.Г нарыг тодорхойлжээ.
С.А, У.Г нар нь ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, амьдардаггүй болох нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А, У.Г нарын оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул ШС.А, У.Г нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А, У.Г нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.А, У.Гнарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгасугай.
3. С.А, У.Г нарын оршин суугаа хаяг /газар/-ыг тодруулсны эцэст нэхэмжлэгч “В” ХХК /РД:/, төлөөлөгч Л.Ж /утас: .../-д мэдэгдэхийг ... Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН