2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1179

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунцэцэг,

иргэдийн төлөөлөгч М.Баярмаа,

улсын яллагч Г.Хурмандах,

хохирогч Г.Д,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510 0000 1374 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Т ХХК”-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Б.Б (РД:**),

 

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үс засдаг, ам бүл 2, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Б.Б (РД:**);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч Д-ыг ална гэсэн санаа, зорилго байгаагүй. Тэр өдөр жоохон согтолттой байсан. Д-ыг ардаас нь машинаар гүйцэт түрүүлэх гэж очсон. Харанхуй байсан болохоор хохирогч зүүн гар талаас үсэрч гарч ирээд мөргүүлээгүй. Өөрөө займчаад үсэрсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...2025 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Б над руу найзыгаа Яармагийн 2-оос аваад хүргээд өгөөч гэж залгасан. Тэгээд би гэрээсээ гараад такси бариад Яармагийн 2 руу явсан. Таксины жолооч бид хоёр замын хойд талд Хүннү молл, Вива сити хоёрын голд хүлээж байсан. Б болохоор замынхаа урд талаас гарч ирсэн. Тэгээд таксины жолооч бид хоёр очоод Б таксины ард талаар суусан. Би ард талд сууж байсан ба миний хажууд орж ирээд суусан. Б замынхаа урд зогсож байхад бид хоёр замын хойно зогсож байсан болохоор тэр үл ойлголцлоос болж таксины жолоочтой Б маргалдсан. Тэгээд энэ 2 жоохон муудалцаад барьцалдаж авсан. Машинаас хохирогч буугаад ардаас нь Б буугаад тэгээд би буусан. Буунгуутаа энэ 2 машин тойроод хөөцөлдөөд байсан. Би Б-ыг барьж аваад дийлэхгүй цаашаа түлхэгдээд унасан. Б миний гинж байхгүй байна гэсэн. Хохирогч болохоор цаашаа зугтаад явсан байсан. Б машиныг хөдөлгөөд явсан. Би явган хүний гарц дээр нэлээн хойно байсан. Би дайраагүй гэж мэдүүлэг өгсөн нь яг дайрсан эсэхийг нь хараагүй. Машин хөдлөөд хохирогч займчаад унах шиг болсон. Байцаагч болохоор надаас дайрсан уу, дайраагүй юу гэж ширүүн асуусан. Би жаахан зүрх муутай, аймхай. Тэгж асуухаар нь би бол дайраагүй гэж харсан. Яг хүнийг мөргөсөн бол урагшаа унах ёстой юм болов уу. Тэгэхэд хажуу тийшээ займцаад унах шиг болсон гэж хэлсэн чинь яллагдагчаар татагдсан...” гэв. 

Хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үедээ толгой руу 2, 3 удаа цохих гэж дайрсан. Хоёулаа буугаад учраа олъё гэж хоёр гарын барьж авсан. Тэгээд жоохон маргалдсан. Би согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод машинаа тойрч явж байгаад цаашаа холдсон. Тэгээд ардаас машин ирэхээр нь 2 бродюр байсан ба энэний завсраар орж ирэхгүй байх гэж бодоод үсэрч байх явцад машин ирж таарсан. Одоо гомдол, саналгүй...” гэв.

 

 

 

 

 

 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М овогт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаг “хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 4 (дөрөв) жил хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 (дөрөв) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 119,000 (нэг зуун арван есөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

8.Цагаатгагдсан этгээд Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

10.Шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРАНЖАРГАЛ

 

 

              ШҮҮГЧИД                                  Д.ДОРЖСҮРЭН

 

                                                                 Г.ЗОЛБОО