Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 160

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч С.Ариунаа, хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000211 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-1а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/ ******* ******* овогт ******* ,

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2015 оны 02 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хивсний 4-10 тоотод оршин суух иргэн гэрт хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 02 сарын 25-ны өдөр Цагаан-Овоо сумаас аймгийн төвд ирээд *******ай уулзахдаа “хоёулаа тэмээний баяр үзье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр гарч том савтай 3 ширхэг пиво аваад явж байтал , нартай таарсан. Тэгээд очиж пиво уусан. ах нэг шил архи авч өгнө гээд дэлгүүр орж 0.5 граммын архи, том савтай 1 ширхэг пиво зэргийг аваад гэрт очсон. Тухайн үед гэрт хүн байгаагүй. ажилтай гээд тэр архи, пивоноос уугаагүй явсан. Тэгээд бид нар гийнд очиж уусан. Тэр үед  над руу залгаад “Би 2 шил хар сувд гэдэг архи авчихлаа, хоёулаа ууя” гэхэд “би өглөө ажилтай,  юун хар үнэтэй архи авчихсан юм бэ,  ганц пиво авчирвал авчир” гэсэн. ирэхгүй удаад байхаар нь би яг унтах гээд байж байтал хаалга тогшоод тайлахад шууд орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад “чи надаас юу олж долоох вэ, яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр үед босож ирээд г угзарч аваад ноцолдсон. Хэсэг хугацааны дараа алга болчихсон байсан. намайг гадаа гаргаад нилээд цохисон. Тэр үед цагдаагийн машин ирсэн. Би цусаа гоожуулаад сууж байх хооронд цагдаа нар гийн гэр рүү орсон. Тэр үед цусаа угаагаад зогсож байсан. Цагдаа нар наадахаа угаахаа боль, явъя гэхэд г цагдаагийн газар руу аваад явсан. Тэгээд би эмнэлэг явсан” гэв.

            Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 2 сарын 25-ны өдөр , нар “Стана” маркийн машинтай ирсэн. Манай нутгийн Отгоо гэдэг дүү үйлчилгээний дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 грамм архи, “Боргио” нэртэй том пиво авсан. Бид нар гэрт очиж авсан архиа уугаад тасарсан. Нэг мэдсэн чинь би тэй хамт гэртээ ирээд унтчихсан байсан. Тэгээд өглөө боссон чинь уруул хавдаж цус гарсан, нүд хөхөрсөн байсан. Тэгтэл ийн ээж над руу залгаад “ чинь ******* зодуулаад тархи толгой нь өвдөөд, бие нь муу байна. Чи хүрээд ир” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлтэд: “1.*******ийн биед тухайн үед баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, ясны цооног гаргаж цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар /2015.03.11/, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эмнэлгийн бичиг баримт болон шинжилгээгээр нотлогдож байна. 4. Баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 2015.02.26-нд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 93-94/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 71-73/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 74-76/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 77-79/

            -Гэрч мэдүүлэг /хх-ийн 86-88/

            -Шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 104-106, 112-114/

-Хохирогч *******ийн өвчний түүх /хх-ийн 139-164/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2015 оны 02 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний 4-10 тоотод оршин суух иргэн гэрт хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “... бид хоёр маргалдаж, ...нүүр рүү нь нэг удаа алгадсан, намайг нэлээн олон удаа цохьсон. Харин би ийн толгой хэсэг рүү 5-8 удаа алгадсан, тухайн үед ийг надаас өөр хүн цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг унтах гээд байж байтал хаалга тогшоод тайлахад шууд орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж аваад “Чи надаас юу олж долоох вэ, яаж байгаа юм бэ?” гэсэн. ... намайг гадаа гаргаад нилээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-65/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “... нь ийг авчирсан архи уусангүй гэж хэлээд заамдаж байгаад толгой хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь  шүүгдэгч *******ын хохирогчийн толгой хэсэг рүү 5-8 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба түүнийг давхар нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт нь өвчтөний карт, шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд нийт 8000000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдааны явцад “шүүгдэгч *******ыг эмчилгээний зардлын 5353394 төгрөгийг төлсөн, харин нотлох баримтгүй нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 2646606 төгрөгийн зардлаа дараа нь нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжилнэ”  гэж  байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь хохирогчид нэхэмжлэх зүйлгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин 2646606 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг рентгэн зургийг хохирогч *******д, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс цэнхэр өнгийн “Портер” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагаа, “Портер” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогч *******т эмчилгээний зардалд 5353394 төгрөгийг төлсөн/  болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь 2646606  төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг рентгэн зургийг хохирогч *******д, шүүгдэгч *******ын эзэмшлээс цэнхэр өнгийн “Портер” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагаа, “Портер” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР