Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00213

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт О.Ж, Ш овогт М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин Ж.С, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Ж.Ч нарыг эх М.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

       3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Ж.Ч-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Ж.С, хүү Ж.Ч нарыг 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг О.Ж-аар тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 85,310,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч О.Ж-д ногдох хувь болох 21,327,500 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-аас гаргуулан хариуцагч О.Ж-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,965,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ж-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгох, хариуцагч О.Ж-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 274,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 264,587 төгрөг гаргуулан О.Ж-д олгосугай.

         7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ганцэцэгт даалгасугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    П.БОЛОР