Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2020/0006/З |
Дугаар | 117/ШШ2021/0003 |
Огноо | 2021-02-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 117/ШШ2021/0003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдуулан "2020 оны 8 сарын 26-ны өдрийн .. дугаартай Б.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт зөрчлийг мэдүүлгээр нотлогдсон гэж бичсэн боловч мэдүүлгээр тухайн зөрчил нь нотлогдоогүй, бусад нотлох баримтаар нотлоогүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ хэсэгт Зөрчлийн тухай хуулинд заасан нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан.
Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой бичээгүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэх оногдуулах үндэслэлтэй байгаа талаар бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.
Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч Б.Бд ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жд холбогдох "2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Б.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аймгийн Прокурорын газрын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид хариуцуулан “Б.Бд холбогдох 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1т“баталсан удирдамжийн дагуу хянана” заасныг үндэслэн Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд[3] үндэслэн, энэхүү шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй тул хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг[5] явуулав.
1.Нэхэмжлэгчээс Б.Бд давхардуулан хариуцлага тооцсон гэх улсын байцаагч Н.Бын 2020.08.26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[6] холбогдуулан тус шүүхэд маргасан ба шүүх энэ хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн хэргийг нэгтгээгүй болно.
2.Зөрчилд холбогдогч нь уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ...дугаартай актыг биелүүлж, ХААН банкны дансны хуулга баримтын[7] /дансны хуулгын 2-р талд жагсаалтын 29д/ мөн өдөр төлсөнг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж бичгээр[8] ирүүлсэн.
3.Зөрчилд холбогдогчийг 2020 оны 8 сарын 26-ны өдөр маршрутын бус замаар тээвэр хийж хөрс доройтуулсан зөрчил гаргасан гэж үзэж зөрчилд холбогдогчийн өөрийнх нь мэдүүлгийг[9] үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож[10] шийтгэсэн зөрчлийн ажиллагаанд холбогдуулан хариуцагч А.Ж шүүхэд гаргасан 2020.12.27-ны өдрийн тайлбарт[11] “шийтгэлийн хуудсыг холбогдох дүрэм журам батлагдсан маягтын дагуу гаргасан прокурор нь зөрчлийн хэрэг материалыг хянаж үзэхдээ удирдамжгүй, төлөвлөгөөгүйгээр хийж дуртай үедээ татан авах нь буруу. Хөрс хамгаалах цөлжилтөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1.4” хөрс хамгаалах” гэж хөрсийг хүний болон байгалын хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.1-д хөрс хамгаалахад авах авах нийтлэг арга хэмжээг заасан”, 6.1.6-д “ олон салаа зам гаргахгүй байх” гэж тус тус заасан байдаг тул давхардуулаагүй гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэх зарчмыг хэрэгжүүлсэн, үйлдсэн хүн нь нотлох баримт нь ил тодорхой байсан учраас хялбаршуулсан журмаар шийдсэн гэжээ. Мөн тайлбарт 2020.08.26-ныг 2019.08.26 гэж бичсэн байна.
4.Тус зөрчлийн хэргийн хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020.08.23-ны өдөр баталсан 13/168 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж[12], Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 2019.05.03-ны өдрийн 134 тоот автозамын ангилал шилжүүлэх тухай тушаал[13], түүний хавсралт[14], 8 сарын 24-өөс 8-р сарын 29-ний хооронд ажилласан томилолт, С сумын Д багийн засаг даргын 2020.08.17-ны өдрийн 61 тоот хүсэлт[15] зэргийг удирдлага болгон ажиллажээ.
5.Прокуророос нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[16] хариуцагчаас авсан тайлбарт[17] “2021 оны 2 сарын 03-ны өдрийн өөрчилсөн шаардлагад нэмэлт саналгүй, хууль хэрэглээний хувьд батлагдсан маягтад багтаах байдлаар хуулийн үг үсгийг орхигдуулж бичсэн, хүн хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй,торгууль оногдуулахдаа нэгжээр бус 50,000 төгрөгөөр гэж шууд бичсэн, ямар зөрчилд шийтгэл оногдуулсан болон хуулийн нэрийг, зүйл заалтыг бүрэн гүйцэд бичээгүй, зөвхөн мэдүүлэг /хяналт шалгалт болон мэдүүлэг/ гэж дан нотлох баримтаар шийтгэл оногдуулсан зэргээр хуулиар тогтоосон ажиллагааг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг танилцуулсанг ойлгосон” гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
6.Прокуророос нэг зөрчилд давтан хариуцлага тооцсон гэх боловч энэ нь тухайн аймгаар нэвтэрч өнгөрөх буюу /М, Д бригад /баг/, Ч бригад /баг/, Е хайрхан, Б сум гэх маршрутын чухам хэд дэх километрийн ямар нэр устай газарт/замд/ ямар зөрчил гаргаснаас хамаарах хийгээд энэ талаарх материал зөрчлийн хэрэгт бүрэн дүүрэн авагдаагүй,нотлоогүй, хэргийг шалгах явцад Прокурорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 ”прокурорын үйл ажиллагааг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачилсан заавраар нарийвчлан зохицуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1.3 “зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх”, 13 дугаар зүйлийн 13.1, 12 дугаар зүйлийн 12.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасантай тус тус нийцүүлэн тухайн хэргийг шалгаж байх явцад хэрэгжүүлээгүй байна.Тиймээс маргаан бүхий дээрх 2 шийтгэлийн хуудсаар[18] нэг зөрчилд нэг хүнд давхардуулж оногдуулсан шийтгэл үү эсхүл үргэлжилсэн үйлдэлтэй тус тусдаа зөрчил үү гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
7.Б.Б төлбөрийг төлж барагдуулсан,хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй гэх хариуцагчийн тайлбар[19] зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулсан тул хуульд харшлахгүй.
8.Улсын байцаагч нь төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд ажиллаж , хууль хэрэглэхдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 6-7 талд
[2] Хэргийн 1-2р талд
[3] Хэргийн 19-21 талд
[4] Хэргийн 22-23 талд
[5] Хэргийн 24-27 талд
[6] Хэргийн 14 талд
[7] Хэргийн 94-98 талд
[8] Хэргийн 105 талд
[9] Хэргийн 8-9 талд
[10] Хэргийн 4-9 талд
[11] Хэргийн 28-29 талд
[12] Хэргийн 68-69 талд
[13] Хэргийн 101 талд
[14] Хуудсаар 2 хэргийн 102-103 талд
[15] Хэргийн 71 талд
[16] Хэргийн 105 талд
[17] Хэргийн 107 талд
[18] Хэргийн 6-7, 14 талд
[19] Хэргийн 107 талд