Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2024/00273

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

  

Нэхэмжлэгч: *******,*******,******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух *******гийн ******* /РД:/,

 Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух гийн /РД: /

Зээлийн гэрээний үүрэг 4,340,837.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  Хас банк ХХК нь хариуцагч Б.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,340,837.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.*******, Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,340,837.87 төгрөгийг 2024 оны 6 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 6 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 7 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 7 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 8 сарын 8-ний өдөр 350,000 төгрөг, 8 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 9 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 9 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 10 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 10 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 11 сарын 8-ний өдөр 350,000 төгрөг, 11 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 12 сарын 8-ний өдөр 20,837 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.*******, Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 4,340,837.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,340,837.87 төгрөгийг 2024 оны 6 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 6 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 7 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 7 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 8 сарын 8-ний өдөр 350,000 төгрөг, 8 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 9 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 9 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 10 сарын 8-ны өдөр 350,000 төгрөг, 10 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 11 сарын 8-ний өдөр 350,000 төгрөг, 11 сарын 21-ний өдөр 370,000 төгрөг, 2024 оны 12 сарын 8-ний өдөр 20,837 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 84,404 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,202 төгрөгийг улсын төсвөөс, 42,202 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,340,837.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 4,340,837.87 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг 2024 оны 6 сарын 8-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 6 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 7 сарын 8-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 7 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 8 сарын 8-ний өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 8 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 9 сарын 8-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 9 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 10 сарын 8-ны өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/, төгрөг, 10 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 11 сарын 8-ний өдөр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 11 сарын 21-ний өдөр 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2024 оны 12 сарын 8-ний өдөр 20,837 /хорин мянга найман зуун гучин долоо/ төгрөгөөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 84,404 /наян дөрвөн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,202 /дөчин хоёр мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг улсын төсвөөс, 42,202 дөчин хоёр мянга хоёр зуун хоёр / төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Г. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ