Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00233

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: П.Н-т холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Н нь 2017 онд Хоршоо хөгжүүлэх сангаас мал эмнэлгийн зориулалтаар 4,000,000 төгрөгийн зээл авч зээл төлөх эцсийн хугацаа дууссан. Энэ хугацаанд амаар болон бичгээр удаа дараа зээлийг эргэн төлөх албан мэдэгдэл өгч байсан боловч одоог хүртэл зээлийн үлдэгдэл болох 1,600,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлийн хугацаа дууссан учир зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

        Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Н би хоршоо хөгжүүлэх сангаас 4,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр болох 1,600,000 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Өлгийнуур багийн иргэн П.Н-ын шүүхэд гаргасан тайлбартаа танилцлаа. П.Н нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 1,600,000 төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно /Увс аймгийн Өлгий сумын Хоршоо хөгжүүлэх сангийн данс 100150955406/ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч П.Н-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,600,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Хариуцагч П.Н үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Н-аас 1,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,550 төгрөгийн 50 хувь буюу 20,275 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч П.Н нь 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг Увс аймгийн Өлгий сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 100150955406 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 20,275 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР