Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2020/0007/З |
Дугаар | 117/ШШ2021/0004 |
Огноо | 2021-02-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 117/ШШ2021/0004
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жд холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн .. дугаартай П.Мт холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Мт шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт зөрчлийг мэдүүлгээр нотлогдсон гэж бичсэн боловч мэдүүлгээр тухайн зөрчил нь нотлогдоогүй, бусад нотлох баримтаар нотлоогүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ хэсэгт Зөрчлийн тухай хуулинд заасан нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан.
Мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой бичээгүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэх оногдуулах үндэслэлтэй байгаа талаар бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.
Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Мт маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч П.Мт .. дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл П.М нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.Мт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн.
Хариуцагч улсын байцаагч А.Жийн “2020 оны 8 сарын 26-ны өдрийн 0152219 дугаартай П.Мт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч өөрчилсөн шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Аймгийн Прокурорын газрын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жд хариуцуулан “П.Мт холбогдох 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлт”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “баталсан удирдамжийн дагуу шалгана“ гэж заасны дагуу Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг[3] үндэслэн, энэхүү шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй тул хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг[5] явуулсан. Нэхэмжлэлд/дүгнэлтэд/ маргаан бүхий актын огноог 8-р сарын 27 гэж тэмдэглэсэн ч өөрчилсөн шаардлагад[6] зөвтгөж ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс П.Мт давхардуулан хариуцлага тооцсон гэх улсын байцаагч Н.Бын 2020.08.27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[7] холбогдуулан тус шүүхэд маргаагүй болно.
2. Зөрчилд холбогдогч нь уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8-р сарын 26-ны өдрийн ... дугаартай актыг биелүүлж, 50 нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгийг ХААН банкны шилжүүлгийн[8] болон дансны хуулга баримтын[9] /дансны хуулгын 3-р талд жагсаалтын 48-д/ 2020 оны 8 сарын 26-ны өдөр төлсөн тул шаардлагыг өөрчилж бичгээр[10] ирүүлсэн.
Прокуророос 2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилсөнд хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[11] хариуцагчаас авсан тайлбарт[12] “2021 оны 2-р сарын 03-ны өдрийн өөрчилсөн шаардлагад нэмэлт саналгүй, хууль хэрэглээний хувьд батлагдсан маягтад[13] /Засгийн газрын 194-р тогтоолын хавсралтын холбогдох маягт/ багтаах байдлаар хуулийн үг үсгийг орхигдуулж бичсэн,торгууль оногдуулахдаа нэгжээр бус 50,000 төгрөгөөр гэж шууд бичсэн, шийтгэл оногдуулсан хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй, хүн хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй, фото зураг авсан гэх боловч шийтгэлийн хуудаст зөвхөн мэдүүлэг гэж дан нотлох баримтаар шийтгэл оногдуулсан зэргээр процесс ажиллагааг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг танилцуулсанг ойлгосон” гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
П.М төлбөрийг төлж барагдуулсан, хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад түүний болон өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулсан тул хуульд харшлахгүй гэж шүүх үзэв.
3.Зөрчилд холбогдогчийг 2020 оны 8 сарын 26-ны өдөр маршрутын бус замаар тээвэр хийж хөрс доройтуулсан зөрчил гаргасан гэж үзэж зөрчилд холбогдогч өөрийнх нь мэдүүлэг[14], эрх үүрэг тайлбарласан баримт[15] зэргийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2т зааснаар 50,000 төгрөгөөр торгож[16] шийтгэсэн зөрчлийн ажиллагаанд холбогдуулан хариуцагч А.Ж шүүхэд гаргасан 2020.12.27-ны өдрийн тайлбарт[17] “шийтгэлийн хуудсыг холбогдох дүрэм журам батлагдсан маягтын дагуу гаргасан. Прокурор зөрчлийн хэрэг материалыг хянаж үзэхдээ удирдамжгүй, төлөвлөгөөгүйгээр хийж дуртай үедээ татан авах нь буруу. Шийтгэлийг давхардуулсан гэх хувьд Хөрс хамгаалах цөлжилтөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1.4 “хөрс хамгаалах” гэж хөрсийг хүний болон байгалын хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.1-д хөрс хамгаалахад авах авах нийтлэг арга хэмжээг заасан”, 6.1.6-д “ олон салаа зам гаргахгүй байх” гэж тус тус заасан байдаг тул давхардуулаагүй гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2т энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэх зарчмыг хэрэгжүүлсэн, хуульд нийцэж байгаа. Зөрчил үйлдэгдсэн нь, үйлдсэн хүн нь нотлох баримт нь ил тодорхой байсан учраас хялбаршуулсан журмаар шийдсэн гэжээ. Мөн тайлбарт 2020.08.27-ныг 2019.08.27 гэж бичсэн.
4. Тус зөрчлийн хэргийн хяналтыг аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020.08.23-ны өдөр баталсан 13/168 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж[18], Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 2019.05.03-ны өдрийн 134 тоот автозамын ангилал шилжүүлэх тухай тушаал[19], түүний хавсралт[20], 8 сарын 24-өөс 8-р сарын 29-ний хооронд ажилласан томилолт, С сумын Д багийн засаг даргын 2020.08.17-ны өдрийн 61 тоот хүсэлт[21] зэргийг удирдлага болгон ажиллажээ.
5.Мөн энэ хэрэгт 2020.08.26-ны өдөр авсан .. дугаартай тэмдэглэлээр[22] авсан мэдүүлэгт П.М Т ......... /нэр гаргагдахгүй бичигдсэн/ ХХК-д жолооч ажилтай тэрээр “компаниас дагуулж зам зааж өгсөн” гэх боловч энэ асуудлыг нарийвчлан тодруулаагүй, холбогдох хуулийн этгээдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дах заалтын 3.1, 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй тул хууль ёсны төлөөлөгч тогтооход зохих шаардлага хангагдаагүй гэж үзнэ.
Улсын байцаагч нь төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд ажиллаж шийтгэл оногдуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрснийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 6-7 талд
[2] Хэргийн 1-2 талд
[3] Хэргийн 20-22 талд
[4] Хэргийн 23-24 талд
[5] Хэргийн 25-28 талд
[6] Хэргийн 106 талд.
[7] Хэргийн 15 талд
[8] Хэргийн 10 талд
[9] Хэргийн 95-99 талд
[10] Хэргийн 106 талд
[11] Хэргийн 107 талд
[12] Хэргийн 108 талд
[13] Хэргийн 6-7 талд
[14] Хэргийн 9 талд
[15] Хэргийн 8 талд
[16] Хэргийн 4-10 талд
[17] Хэргийн 29-30 талд
[18] Хэргийн 69-70 талд
[19] Хэргийн 102 талд
[20] Хуудсаар 2 хэргийн 103-104 талд
[21] Хэргийн 72 талд
[22] Хэргийн 8-9 талд,