| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2026/1038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/954 |
| Огноо | 2026-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Саранзаяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/954
2026 05 11 2026/ШЦТ/954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч М.Саранзаяа /цахим/,
шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “05” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ХХ” ХХК-ийн борлуулалтын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны 220-301 тоотод оршин суух хаягтай, урьд
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 658 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,
О (РД: ХХ00000000)
Шүүгдэгч М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О нь машинаараа урсгал сөрж орсон гэх шалтгаанаар буюу 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо "ХХ" хотхоны гадна байхдаа хохирогч М.Атэй маргалдаж, улмаар түүнийг гараараа хамар болон толгой хэсэгт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Аий "... Би 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Шинэ-амгалан хотхон руу ордог хэсгээр орж явтал машин гардаг хэсгээр цэнхэр өнгийн Акуа автомашин ороод миний урд талд ирээд зогсоод хөдлөхгүй болохоор нь би нэлээд хүлээж байгаад жолооч талаар нь буугаад очсон чинь жолооч нь цонхоо онгойлгосон тэхээр нь би яадаг пизда бэ чи машин ордог хэсгээр нь ном журмаар нь орооч, урсгал сөрөөд орж болдог юм уу гэсэн чинь жолоочийн хажуу талд сууж байсан эрэгтэй бууж ирээд чи муу эмэгтэй хүнийг хэл амаар доромжиллоо гээд надтай маргалдаад, миний нүүр лүү мангасдаж түлхээд пизда минь, хошного минь, цувдайгаа унжуулсан гэх мэтээр хэл амаар намайг доромжлоод, миний нүүр рүү толгойгоороо нэг удаа хамар хэсэгт мөргөөд, тэгээд би нөгөө залууг хаяад машиндаа суугаад явах гэсэн чинь нөгөө залуу миний машин руу гүйгээд ирэхээр нь би буцаж буугаад нөгөө залуутай машиныхаа урд талд заамдалцаж аваад зогсож байсан чинь гараараа миний толгой руу 3, 4 удаа цохиод, хамар хэсэгт түлхүүр атгасан гараараа нэг удаа цохиод авсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 тал/
Хохирогч М.Аий дахин өгсөн "... Би сэтгэцэд учирсан гэм хор уршиг, сэтгэл санааны хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн ЕГ0726/3529 дугаартай "...М.Аий биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Дээрх зулайн хуйхны цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Аий эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ