Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/02200

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ....аас зээлийн гэрээний үүрэгт 2,606,920 /хоёр сая зургаан зуун зургаан мянга есөн зуун хорин/ төгрөг гаргуулах .....-ийн нэхэмжлэлийг хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-н ий өдрийн дотор 570,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 570,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 566,920 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,670 төгрөгийн тал хувь болох 28,335 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 28,335 төгрөг, хариуцагч .....гаас 28,335 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА