Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2024/00276

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

  

Нэхэмжлэгч: *******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух ******* ******* /РД: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 7,851,673.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,851,673.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,851,673 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,308,278 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 7,851,673 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 7,376,757.23 төгрөгийг 7,851,673 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,308,278 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,577 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 70,288 төгрөгийг улсын төсвөөс, 70,288 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,376,757.23 төгрөгийг 7,851,673 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,308,679 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,308,278 төгрөгөөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,577 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 70,288.5 төгрөгийг улсын төсвөөс, 70,288.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ