| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04944/И |
| Дугаар | 102/ШШ2024/02199 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02199
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .....ийн нэхэмжлэлтэй ...... нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 181,722,213.57 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,044,500 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,677,713.57 төгрөгөөр төлж барагдуулна, дээрх хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд:
- ......ий өмчлөлийн улсын бүртгэлийн ..... талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- .....ий өмчлөлийн улсын бүртгэлийн ....... 373 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгө болон бараа материал /бэлэн хувцас, гутал/,
-Баянцогт ургийн овогт ...... өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний ...... 174 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- .....ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ....... 310 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар,
-.....ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн .......400 м.кв талбайтай, гэрч бүлийн хэрэгцээний зуслангийн газар,
- ......ийн өмчлөлийн ...... зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,136,761 төгрөгөөс 568,380.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 568,380.5 төгрөгийг, хариуцагч .......нараас 568,380.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ......-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА