Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02134

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ....-ийн нэхэмжлэлтэй ..... нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан, хариуцагч нар нь 100,039,494.39 /нэг зуун сая гучин есөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулах төгрөгийг үл маргах журмаар 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж дуусгах, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээгээ зөрчсөн тохиолдолд:

..... тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан ...... нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ...... дугаартай Нийслэлийн .....дүүргийн ......тоот хаягт байрлалтай ......талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Нэгж талбарын .....дугаарт бүртгэлтэй .....хороо, Б..... хэсэг гудамж, .....тоот хаягт байрлалтай .....талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728,348 төгрөгөөс 364,174 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 364,174 төгрөгийг, хариуцагч ...... нараас 364,174 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ........-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА