Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02924

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02924

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжилсэн 1,640,536 төгрөгийг хариуцагч *д бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,333 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,333 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,333 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 273,333 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,333, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 273,333 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 20,599 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 20,599 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР