Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 104/шш2024/00192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* хороо,*******ын *******ны ******* тоотод байрлах, ******* овогт *******гийн *******

 Хариуцагч: *******, *******нд байрлах, Налайхын дүүргийн

 

Ажилгүй байсан хугацааны цалин 10,250,435 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Ц.******* миний бие улсад 22 жил ажиллаж байгаагаас -т 11 жил хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. -ын захирал З. нь -ны өдрийн Б/202 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан учир миний бие Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******/ШШ2023/00143 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн -ны өдрийн 210/МА2023/01056 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00956 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, -ын хүний нөөцийн менежерээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Ц.******* миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийн 127.1-д заасан үндэслэлээр Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа бөгөөд дундаж цалин хөлс тооцох журмын дагуу сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж болох 1,401,995 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 161 хоногийн цалингийн олговор болох 10.748,682 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн тооцооллоор нийт 10,250,435 төгрөг болж байна тул үлдэх 498,247 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх хүсэлтэй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.******* намайг -аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.. гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Тухайн асуудлаар 2022 оны 11 сараас эхлэн Авлигатай тэмцэх газар дээр шалгагдсан бөгөөд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тоот бан бичгээр байгууллагын хүний нөөцийн менежер Ц.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлд зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.9 дэх хэсэгт Албан тушаалаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн, байгууллагын хөрөнгөөс хулгай хийсэн, эсхүл хулгай хийхийг завдсан, ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, бусад зорилгоор ашигласан гэж заасныг зөрчсөн байх тул түүнд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, цаашид дээрх төрлийн хууль бус үйлдлийг байгууллагын хэмжээнд гаргуулахгүй байх арга хэмжээ авч ажиллана уу гэсний дагуу ажлаас халсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Нэхэмжилж байгаа цалин нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дугаар сар буюу ажилдаа орсон өдөр хүртэлх цалинг дундаж цалин хөлснөөс тооцож, 161 хоногийн цалин олговор гэх боловч байгууллагын цалингийн нягтлан бодохоор 161 хоногийн ажилсан өдөр гарч ирээгүй. Нэхэмжлэгч Ц.******* нь 168 хоног ажиллахаас 154 хоног ажилсан гэж үзэж байгаа. Үүнээс ээлжийн амралт 22 өдөр, сарын цалин нь 1,010,880 төгрөг байдаг. Нийт авах ёстой цалин нь 6,887,768 төгрөг байна. Нийгмийн даатгалд 1,016,090 төгрөг, хүн амын орлогын албан татварт 755,556 төгрөгийг хасаж нийт 5,087,192 төгрөгийн цалин бодогдож гарч ирж байгаа. Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар 21-ний хүртэлх цалин хөлсөө шүүхийн шийдвэрээр шийдүүлсэн. Тухайн үеийн хэг, маргаанд мана талаас өмгөөлөгчтэй байсан. Өмгөөлөгч маань цалинд анхаараагүй. Байгуулагд хохирол учруулсан нөхцөл байдалд ач холбогдол өгч байсан бөгөөд цалин хөлсний тооцооллыг хийгээгүй байсан. Гэвч нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалин хөлсөө бүгдийг нь тооцоод цалингаа нэхэмжилсэн байсан. Анхан шатны шүүх дундаж цалингаас тооцоод олгосон байсан. Харин одоо цалинтай холбоотой маргаан явж байгаа учраас цалин дээр анхаарах ёстой гэж бодож байна. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлс буруу бодогдсон байсан хэдий ч шүүхийн дагуу авсан. Гэвч нэхэмжлэгч Ц.*******ын ажилд орсноор тооцоод үзэхээр 03 дугаар сард 8 өдөр, 04 дүгээр сард 20 өдөр, 5 дугаар сард 23 өдөр, 6 дугаар сард 21 өдөр, ******* сард 16 өдөр, 8 дугаар сард 23 өдөр, 9 дүгээр сард 21 өдөр, 10 дугаар сард ээлжийн амралт тооцуулахгүй гэвэл 21 өдөр нийт 153 хоногийн тооцоо гарч байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаад 161 хоногийн цалин гэж яриад байгаа тооцооллынх нь задаргаа нь хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч манай байгууллагад 153 хоног ажилласан. Хүний нөөцийн ажилтны сарын цалин 1,010,880 төгрөг байдаг. 2023 оны 0******* сард 1,160,000 төгрөг болгон нэмсэн. Үүнийг нэмэгдүүлж 6,887,768 төгрөгийн цалин хөлс гарсан. Үүнээс нийгмийн даатгалыг хасахгүйгээр дан ганц Хүн амын орлогын албан татвар хасагдах ёстой гэж үзээд 5,087,910 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид цалинг өгөх боломжтой байна.... гэв

 

3. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байна. Үүнд

3.1 Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГазрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/200 дугаартай Ц.*******ыг ажилд томилох тухай тушаал (хх-ийн 05 дугаар хуудас)

3.2 Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГазрын даргын -ны өдрийн Б/202 дугаар Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал (хх-ийн 06-07 хуудас)

3.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 143 дугаартай шийдвэр (хх-ийн 08-18 хуудас)

3.4 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн -ны өдрийн 1056 дугаартай магадлал (хх-ийн 19-22 хуудас)

3.5 Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 956 дугаар тогтоол (хх-ийн 23 хуудас)

3.6 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2123 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж (хх-ийн 24-25 хуудас)

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд

4.1 Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГазрын даргын -ны өдрийн Б/202 дугаар Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал (хх-ийн 38-39 хуудас)

4.2 Чандмань Налайх ОНӨААТҮГазрын улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 69 хуудас)

4.3 Ц.*******ын цалингийн тооцоолол (хх-ийн 82 хуудас)

4.4 Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай Чандмань Налайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм батлах тухай тогтоол (хх-ийн 82-89)

4.5 Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай Яллах дүгнэлт (хх-ийн 90-103 хуудас)

4.6 Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамж (хх-ийн *******-112 хуудас) зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч /цаашид ОНӨААТҮГазар гэх/-т холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин 10,250,435 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээшүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч ажилд авахгүй удсан, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар ажилд авсан тул 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 155 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,250,435 төгрөг гаргуулна, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгана .. хэмээн

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох дээр маргахгүй байна, гэвч 10,250,435 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, манай байгууллага 5,087,910 төгрөгийг зөвшөөрч, дэвтэрт нөхөн бичилт хийж болно хэмээн маргаж байна.

 

Зохигч ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудалд маргаагүй, гагцхүү цалингийн тооцоололд буюу хариуцагч ажилгүй байсан хугацааг 154 хоног гэж тооцон 5,087,910 төгрөг төлөх үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******/ШШ2023/00143 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн -ны өдрийн 210/МА2023/01056 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00956 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч Ц.*******ыг Чандмань Налайх ОНӨААТҮГазрын хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

6.Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГазрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/200 дугаартай тушаалаар Ц.*******ыг Захиргаа удирдлагын хэсгийн хүний нөөцийн менежерээр томилжээ.

 

 7. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГазраас шаардах эрхтэй.

8. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ажилтны нэг сарын цалин хөлсийг 1,401,995 төгрөг /нэг өдрийн цалин 66,131 төгрөг/ гэж тогтоосныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

 

9.Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06 өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж,

Мөн журмын 2.2.-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болох тохиолдлыг илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох гэж заажээ.

 

10.Нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацааг тооцвол:

1.2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал 09 хоног

2.2023 оны 04 дүгээр сард 20 хоног

3.2023 оны 05 дугаар сард 23 хоног

4.2023 оны 06 дугаар сард 21 хоног

5.2023 оны 0******* сард 16 хоног

6.2023 оны 08 дугаар сард 23 хоног

7.2023 оны 09 дүгээр сард 21 хоног

8.2023 оны 10 дугаар сард 22 хоног нийт ажлын 155 хоног ажилласан байна.

Иймд ажилгүй байсан хугацааны 155 хоног хоногийн олговорыг /1 өдрийн цалин 66,131*155 хоног/ нийт 10,250,435 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

11.Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 161 хоногийн цалин хөлс 10,748,682 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн тооцооллоор 155 хоногийн цалин хөлс буюу 10,250,435 төгрөг болгож, үлдэх 498,246 төгрөгийн цалин хөлснөөс татгалзсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг нэхэмжилж байх тул дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

 Иймд хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас 10,250,435 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 10,250,435 төгрөгийн олговроос эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган бичилт хийхийг Чандмань Налайх ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн төлсөн 186,929 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 186,929 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7., 12******* зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 10,250,435 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, 10,250,435 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч т даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,929 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 178,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА