Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 104/шш2024/00198

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******, *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* , *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, , , тоотод оршин суух,  ын ид холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 134,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* , ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..хариуцагч О. нь манай байгууллагатай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр CUST-2022-82419 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээлгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 81,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт 134,492 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан татгалзалдаа: хариуцагч Н. нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.. гэжээ.

    Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , ******* нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 483,848 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Н.ыг нэхэмжлэлийн шаардлага 483,848 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,166 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан  , *******-ийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 483,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,166 төгрөгийг тал хувиар бууруулж, 7,583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч  , *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА