Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 104/шш2024/00199

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **************, ******* ******* *******т байрлах, ******* ХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од орших суух хаягийн бүртгэлтэй ын

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , од оршин суух, овогт гийн*******,

   Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,041,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц., Г. нар нь ******* ХК-ийн Налайх салбарын тооцооны төвтэй тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, ЗГ201843529876 тоот зээлийн гэрээ, БГХ/201843529876 барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7,656,309 төгрөг дээр 5,034,690 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, мөн -ны өдөр 201843520761 тоот кредит картын гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картыг бэлэн зарлагын жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын жилийн 24 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн.

Зээлдэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9,333,490 төгрөг, хүүгийн төлбөр 4,783,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,235 төгрөг, нийт 14,124,475 төгрөг төлсөн байна. Иймд дээрх №ЗГ201743198665 тоот, №ЗГ201843529876 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 5,701,200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,803,097 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 497,215 төгрөг, нотариатын зардал 40,000 төгрөг нийт 11,041,512 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү .гэжээ. 

 Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 11,041,512 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаварыг ойлголоо..гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан хүсэлт тайлбартаа: .. ******* ХК нь хариуцагч Ц., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,041,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г. нь нас барсан байх тул уг хариуцагчаас татгалзаж байна. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,041,152 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Г. нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь хариуцагчаас татгалзаж, хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны байр суурь илэрхийлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,614 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 95,807 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 95,807 төгрөгийг улсын төсвөөс, 95,807 төгрөгийг хариуцагч Ц.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг авахуулах хүсэлт гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан дээрх хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

    Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

    Хариуцагч Ц. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц., Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,041,152 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Нэхэмжлэгч тал хариуцагч Г.аас татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,614 төгрөгийг тал хувиар бууруулж, 95,807 төгрөгийг улсын төсвөөс, 95,807 төгрөгийг хариуцагч Ц.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА