Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 104/шш2024/00214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт ын *******н нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 онд Жуулчлал худалдаа үйлчилгээний ад 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилд орж тасралтгүй 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сав угаагч, цахилгаанчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагаас ажилд орсон тушаал байхгүй хэмээн шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоод ир гэсэн. Иймд надтай цуг ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг хөдөлмөрийн дэвтэр зэрэг бусад баримтыг үндэслэн намайг 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилд орж тасралтгүй 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сав угаагч, цахилгаанчнаар ад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

 

  2.Нэхэмжлэгч Г.*******н ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Үндэсний архивын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаартай ын 1989 онб баримт шилжиж ирээгүй тул Г.*******д холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх албан бичиг (хх-ийн 06 хуудас), 

2.2 Нийслэлийн архивын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 244 дугаартай ын баримт хадгалагдаггүй тул Г.*******д холбогдох лавлагаа олгох боломжгүй гэх албан бичиг (хх-ийн 07 хуудас),

2.3 Нэхэмжлэгч Г.*******н нэр дээрх 182003 дугаартай 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 17-20 хуудас)

2.4 Жуулчлал, худалдаа, үйлчилгээний Тэрэлж жуулчин компанийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай Зарим хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ цуцалж, шинээр түр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар (хх-ийн 22 хуудас)

2.5 Фото зураг (хх-ийн 23 хуудас)

2.6 Нэхэмжлэгч Г.*******н нэр дээр 1029652 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр баталгаажилтын хуудас (хх-ийн 28 хуудас, ар тал)

2.7 Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Тэрэлж-жуулчин компанийн хуулийн этгээдийн лавлагаа (хх-ийн 37-38 хуудас)

2.8 Г.*******н нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 39 хуудас)

 

2.9 Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1010 дугаартай албан бичгээр олгосон ...Г.******* нь БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, Ардын армийн 065 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 552139 дугаарын цэргийн батлахтай халагдсан.. гэх тодорхойлолт (хх-ийн 44 хуудас),

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч ийн *******ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би ад 1987-1998 он хүртэл үйлчлэгчээс эхлэн зочид буудлын зохион байгуулагч хүртэл ажилласан. ******* нь манай гэр бүлийн хүн бөгөөд 1989 онд уг жуулчны баазад сав угаагчаар ажилд орж, 1993 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 11-16, 30-31 хуудас),

Гэрч  ын *******гийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би ад 1982-1999 он хүртэл үйлчлэгч, тогооч жижүүрээр ажиллаж байсан ба Г.******* нь 1989 оны 05 дугаар сараас сав угаагчаар ажилд орж, 1989 оны 12 дугаар сараас цахилгаанчин хийж 1993 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан нь үнэн.. гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 09-10, 32-33 хуудас) зэрэг баримтууд авагджээ.

3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч Г.*******н ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан түүний нэр дээрх 182003 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ХААТР-1 маягт, нийгмийн даатгалын дэвтэр, Батлан хамгаалах яамны тусгай архивын лавлагаа, Жуулчлал, худалдаа, үйлчилгээний Тэрэлж жуулчин компанийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай Зарим хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ цуцалж, шинээр түр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар, гэрч Ж.*******, А.******* нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбартай тохирч байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Г.*******г Жуулчлал, худалдаа, үйлчилгээний Тэрэлж жуулчин компанийн ад 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сав угаагчаар, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал цахилгаанчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ын *******г Жуулчлал, худалдаа, үйлчилгээний Тэрэлж жуулчин компанийн ад 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сав угаагчаар, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал цахилгаанчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА