Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 

      2021           12             28                                       2022/ДШМ/20                                                         

 

                          Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн 2014250007138 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Харуул овгийн Б.О, 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................,

            2. Авзага овгийн Ш.Э, 1968 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, “Эерэг туйл" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................,

            Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

            Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

            улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан,

            Мөн Ш.Эгийн Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл буюу “Эерэг туйл” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж, улмаар уг компанийг тендерт шалгаруулсны хариуд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор 35.000.000 төгрөг авсан,

            Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

            Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ний тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

            Улмаар “Эерэг туйл” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

            2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор Б.Од тендерт шалгаруулсны хариуд 35.000.000 төгрөг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                      

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь 58 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд хийгдсэн 100 хүүхдийн барилгын бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 100 хүүхдийн канад технологийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын актын ажилтай холбоотой шар өнгийн хавтастай материал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн бэхэлгээний зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар доорх ус зайлуулах системийн байгууламжийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн өөрчлөлтийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын зургийн 2012 онд баталсан нийт 146 хуудас материал, 2 ширхэг дуу бичлэгтэй диск зэргийг хэрэгт үлдээж, Самсунг Эс-3 маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Эд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны архивч Б. Баярхүүг 2017 оны 7 сарын 5-ны өдрийн 16.00 цагт АТГ-ын 103 тоот өрөөнд орж байцаалт өгсөн эсэхийг тодруулах.

2. 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №16/084 дугаартай Эрэл банкнаас Боловсрол Соёл шинжлэх ухааны яаманд хандаж гаргасан албан тоотыг нөхөж гаргуулах хүсэлтийг үнэлж дүгнэх, хавтаст хэргийн баримт бичигт хийсэн үзлэг АТГ-ын мөрдөгч комиссар хэргийг шалгаж байсан Дониднинж нь үзлэгийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагт Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны архивч Б.Баярхүүг оролцуулан АТГ-ын 103 тоот өрөөнд явуулсан гэж үзлэгийн проттоколд тэмдэглэсэн байна. Үзлэг хийхдээ прокурорын зөвшөөрөл аваагүй байсан бөгөөд хуульд заасан холбогдох ажиллагааг ер хийгээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1.5, 23.5 дахь заалтуудыг орхигдуулж Б.Баярхүүг ганцааранг нь байлцуулж үзлэгийг хийсэн гэж тэмдэглэсэн байдаг. /11хх 29/ Б.Баярхүүгээр гарын үсэг зуруулж баримтыг нь хавсаргасан байдаг. Үзлэг хийсэн комиссар Дониднинж нь сүүлд нөхөж хийсэн байж болох эргэлзээтэй баримтыг би өерөө хөөцөлдөн байж гүйцэтгэлийн баталгаа гаргасан “Ариг банкн”-наас хуулбар үнэн гэсэн тэмдэг даруулан олж авсан билээ. Энэ баримт бол 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №16/084 дугаартай Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнд хандсан албан тоот нөхөж гаргуулах Эрэл банкны хүсэлт юм. Энэ хүсэлтэд “Эерэг туйл” ХХК /РД2808951/ Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас зарласан “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн санхүүжилтээр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороонд тус тус шинээр баригдах 100 хүүхдийн модон араг бүтээцтэй цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажлын тендерт гүйцэтгэгчээр шалгарч 121.960.110 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг манай банкаар гаргуулж байсан. Дээрх гүйцэтгэлийн баталгааг 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр чөлөөлүүлсэн. Боловсрол Соёл Шинжпэх ухааны яамнаас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлэх хүсэлтийг дахин /архив/ гаргаж өгнө үү.

Салбарын захирал Р.Цэнгүүнжав гэсэн гарын үсэгтэй Ариг банкны тамгатай албан тоот байсан. Өөрийн салбарын ажилтаны буруутай үйлдлээс болж гүйцэтгэлийн баталгааг цуцалсан албан тоот нь олдохгүй байгаа тул нөхөж албан тоот гаргаж өгөхийг Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас хүссэн байдаг. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга комиссар Ө.Энхтөр Ариг банкинд хандаж тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт “Эерэг туйл” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендэрийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан, 2014 оны 6 дугаар сард уг гүйцэтгэлийн баталгааг цуцалсан тухай материалуудыг хуулбарлаж ирүүлнэ үү гэсэн албан тоотыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр явуулсан байна.

Албан тоотын лавлагааны хариуд: Танай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 06/989 тоотод дурьдсан “Эерэг туйл” компаний тендерийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулахад бүрдүүлсэн материалууд хавсралтаар байна. Гүйцэтгэлийн баталгаа цуцалсан баримтыг Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны архиваас дахин гаргуулах хүсэлтээ өгсөн байгаа болно. Хавсралт нийт 145 хуудас гэсэн хариуг тус банкны ахлах нягтлан бодогч Ж.Наранцэцэг гэх хүн хариуг албан бичгээр өгсөн байна. /6хх 6/ Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн баталгааг цуцалсан баримт олдохгүй байгаа тул нөхөж гаргуулахаар Боловсрол Соёл шинжлэх ухааны яаманд хандсан тухайгаа Ариг банкнаас хөөцөлдөн байж олж авсан тэр баримтад өгүүлсэн байна. Тэгвэл баримт бичигт хийсэн үзлэгээр: 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 01/14 дугаартай Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албанд гүйцэтгэлийн баталгаа цуцлуулахаар хандсан бичиг /7хх 179/,

2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 01/13 дугаартай Эрэл банкинд гүйцэтгэлийн баталгааг цуцлуулахаар хандсан албан бичиг. Эрэл банкинд хандсан Боловсролын яамны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаярын гарын үсэгтэй гүйцэтгэлийн баталгааг цуцлуулахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг /11хх 329/ гэсэн бичгүүд гарч ирснийг үзлэгийн проттоколд тэмдэглэн архивч Б.Баярхүү нь гарын үсэг зурсан байна. Эдгээр баримтууд дээрх гарын үсэг, тамга нь Эерэг туйл ХХК-ийн захирал Ш.Эгийнх биш бөгөөд хуурамчаар дуурайлгаж зурж “Эерэг туйл” ХХК-ийн тамга дарсан байдаг. Ийм хүсэлтүүд Ш.Э нь “Ариг банкинд” ер гаргаж байгаагүй болно. Энэ баримтыг АТГ-ын мөрдөгч комиссар хэргийг шалгаж байсан Дониднинж нь хуурамч баримтуудыг сүүлд нөхөж хийсэн болох нь батлагдана. Байхгүй байсан, нөхөж гаргахыг албан тоотоор Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнд хандаж байсан гүйцэтгэлийн баталгааг чөлөөлсөн баримтууд хаанаас гарч ирсэн хэрэг вэ  Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №14/4352 дугаартай  тодорхойлолтоос харахад АТГ-ын байцаагч Дониднинж нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тус яамны архивын ажилтнаас Барилга захиалагчийн ажлын албаны 2014 оны явуулсан бичиг, ирсэн бичиг бүхий 2 боть баримт бичгийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 17-нд буцаан албан ёсоор архивын ажилтанд хүлээлгэн өгсөн байна гэж албан бичигтээ хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны архивч Б.Баярхүү нь баримт бичигт үзлэг хийх үед өөрөө биечлэн байгаагүй, сүүлд байцаагч Дониднинжын хүсэлтээр гарын үсгээ нөхөж зурсан тухайгаа 2019 оны 2 дугаар сард Ш.Э надад ажлынхаа өрөөнд хэлэж байсан. Ариг банкны 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 16/084 тоот баримтаас харахад 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн баримт бичигт хийсэн үзлэгээр гарч ирсэн гэх баримтууд нь байхгүй сүүлд байцаагч Дониднинж нь өөрөө нөхөж хийж хуурамч баримт бүрдүүлсэн болох нь илэрхий байна. Хавтаст хэрэгт авагдсан өөр нэг эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг тогтоогоогүй өөр нэг асуудал бол “Эерэг туйл” ХХК-ийн албан бланк тамга тэмдэг, захирал Ш.Эгийн гарын үсгийг Б.О нь дуурайлган зурж гүйцэтгэлийн баталгаа чөлөөлүүлэх хүсэлтийг Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн алба болон Эрэл банкинд хаягласан 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №01/13, №01/14 тоот албан бичгүүдийг Б.Оын эхнэр Б.Баярмаа нь авч явж гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлсэн байдаг. Үүнийг гүйцэтгэлийн баталгаа гаргасан Ариг банкны 40 мянгат дахь салбарын эрхлэгч Сүхболор, тус банкны ахлах теллер Ө.Гэрэлт-Од гэрчилдэг. /5хх 233/ Бичиг авч явсныг нь гэрчлэх гэрч байхад байцаагч Дониднинж нь эдгээр албан бичгүүдийг яллагдагч Ш.Э, Б.О, Б.Баярмаа нарын хэн нь гарын үсэг зурсан байж болохыг тогтоолгохоор 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн газрын ахлах шинжээч цагдаагын ахлах дэслэгч Э.Солонгод /11хх 117/ даалгасан байдаг. Уг шинжилгээ хийлгүүлэх тогтоолд ирүүлсэн баримтын дотор Б.Баярмаагийн гарын үсгийн харьцуулах загварыг ирүүлээгүй ба Б.Оын гарын үсэг гэж ирүүлсэн материал нь Б.Оынх биш болох нь үзтэл илэрхий байх ба Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд тус тус баригдах 100 хүүхдийн модон араг бүтээцтэй цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /буцалтгүй тусламжын дугаар ТР011886, гэрээний дугаар ҮЛ/1.1/6/ тоот гэрээг өгсөн байна. Зүй нь гэрээг байгуулах эрх олгох тухай “Эерэг

 


туйл ХХК-д өгсөн Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны албан бичигт Б.Оын гарын үсэг үнэн зөвөөрөө зурагдсан баримт байхад хэн нь Б.Оын өмнөөс зурсан болох нь мэдэгдэхгүй Б.Оын гарын үсэг биш болох нь үзтэл илэрхий тэр баримтыг ирүүлсэн байх юм. Шинжилгээ хийсэн цагдаагын ахлах дэслэгч Э.Солонго нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 3623 тоот дүгнэлтээрээ харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Э, Б.О, Б.Баярмаа нарын гарын үсгийг дуурайлган бичүүлсэн гарын үсэгний загваруудтай тохирохгүй байна гэсэн албан ёсны дүгнэлт гаргасан байна. /11хх 119/

 

            Цагдаагийн ахлах дэслэгч Э.Солонго нь шинжилгээнд ирүүлсэнг баримтуудыг шинжилгээнд тохирно гэж хүлээж аваад дүгнэлт гаргасан нь сонин. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №01/13 тоот, мөн өдрийн №01/14 тоот албан бичгүүд дээрх Ш.Эгийн гарын үсгүүдийг дуурайлгаж зурсан тэр баримтуудыг гудамжнаас олсон биш авч яваад гүйцэтгэлийн баталгааг цуцлуулсан эзэн нь тодорхой.

            Ш.Эгийн “Эерэг туйл” ХХК-ийн албан бланк тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь шүүх шинжилгээний бичиг судлалын хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 513 тоот дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон, уг хуурамч гарын үсгийг Б.О, Б.Баярмаа нарын хэн нь зурсан болохыг тогтоосон шүүх шинжилгээний шинжээч М.Эрдэнэжаргалын 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 4706 тоот дүгнэлтээр тогтоосон байна. Даанч хуурамч гарын үсэг тамга тэмдэг ашигласан эзнийг нь хэн гэдгийг тогтоосон байхад мөрдөгч комиссар Дониднинж авч хэлэлцээгүй юм. Мөрдөгч комиссар Дониднинжид шалгаж тогтоож өгөхийг хүссэн, шалгавал зохих үндэслэл бүхий 7 ширхэг хүсэлтүүдийг хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Гансувд болон хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөгч комиссар Дониднинжид /11хх 201/ Ш.Э би бичгээр хүсэлт гаргаж байсан. Тэд энэ хүсэлтийн хариуг бичгээр өгч “Уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр гаргасан таны хүсэлтийг хангаж 2014250007138 дугаартай эрүүгийн хэрэгт хамтатган шалгуулахаар харьяаллын дагуу АТГ-д шилжүүлж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” хяналтын прокурор хууль цаазын зөвлөх М.Гансувд гэсэн хариуг ирүүлсэн. Хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөгч Дониднинж 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ш.Эгаас гаргасан хүсэлтийг хүлээн авч танилцлаа. /11хх 201/ Өөрөөр хэлбэл хүсэлтэд дурьдсан 7 ширхэг хүсэлтийг нэг бүрчлэн шалгах нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байсан. Эдгээр 7 хүсэлтээс Б.Оын эхнэр Б.Баярмааг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шалгасан болоод бусад хүсэлтүүдийг яасан нь мэдэгдэхгүй ор тас орхигдуулсан байдаг. Нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр гаргасан Ш.Эгийн хүсэлтийг хангаж хэргийг шалгуулахаар харьяаллын дагуу АТГ-д шилжүүлэв. Мөрдөгчөөс тухайн хүсэлтэд дурьдсан асуудлыг нэг бүрчлэн шалгаж хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авч тухай бүрт нь хяналт тавьж байгаа прокурорт танилцуулан шийдвэрлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн удирдлагын шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/3801 дугаартай Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр хэлтсийн ахлах прокурор Сандагсүрэнгийн гарын үсэгтэй АТГ-ын мөрдөх шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогд хаягласан албан тоот байна. Уг албан тоот дээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: Донжнинжид шалга танилцуул эрхэлсэн комиссар Э.Идэрцог 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэсэн цохолт хийсэн байдаг. Дарга нар нь шалга танилцуул гээд байхад мөрдөгч комиссар Дониднинж огт шалгасангүй. Хэрэв өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан бол Б.Оын залилангийн хэрэг илрэх байсан. Б.О нь Ш.Эгаас 281.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ суурийн ажилд Монголын Төсөвчдийн Холбооны шинжээчдийн багийн гишүүдийн олж тогтоосноор 115.000.000 төгрөгийг зарцуулж үлдэгдэл мөнгө болох 169.342.258 төгрөг үлдсэн нь илрэх байсан. Энэ хүсэлтийг АТГ-ын байцаагч Дониднинж нь өөрөө хавтаст хэрэгт нөхөж хийсэн баримтыг шалган тогтоолгох. 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэхэд тус банкны архивт “Эерэг туйл” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 01/13 дугаартай “Эрэл банкинд” хандаж гаргасан гүйцэтгэлийн баталгаа чөлөөлүүлэх хүсэлт, өөр бусад баримтууд байгаагүй болохоор тогтоож өгөх.

Уг хүсэлтийг яллагдагч Б.Оын эхнэр Б.Баярмаа нь авч гүйцэтгэлийн баталгааг цуцлуулсан болохыг баримтанд тулгуурлан тогтоолгох.

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №361 тоот прокурор Дэлгэрмөнхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн 2014250007138 тоот эрүүгийн хэргийн /13хх 30/ хяналтын прокурор А.Дэлгэрмөнхийн үйлдсэн Б.Оын гаргасан "Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн №361 тоот тогтоол 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гарсан байна. №361 тоот тогтоол нь хуульд заасан гомдол гаргах эрхтэй 7 хоногийн хугацаа нь дууссанаас хойш 10 хоногийн дараа, хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 1 хоногийн дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байна. Гомдол гаргах хуулийн хугацаа дууссан, хэрэг шүүхэд шилжсэний дараа Б.Оын гомдлыг хүлээн авсан төдийгүй Б.Оын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 14 хоног дууссаны маргааш өдөр дахин хууль зөрчсөн №31 тоот тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 15-нд гаргасан байна. Энэ тогтоолыг хүчингүй болголгүйгээр тогтоол хүчинтэй байхад 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргасан Б.Оын гомдлыг хүлээн авсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “урд гаргасан тогтоол шийдвэр хүчинтэй байхад мөрдөн байцаалт явуулахыг хориглоно”, 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байхыг хуульчилж заасан байдаг. Заалт нэг бүрээр нь авч үзвэл 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн Хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Гэж хуульчилсан байна. Хуулиас давсан эрх мэдэл нийслэлийн прокурорын газрын даргад байхгүй нь ойлгомжтой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш эрхтэй. Б.Оын гомдлыг хүлээн авах үед хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж хавтаст хэрэгт хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай маягтад Ш.Э надаар гарын үсэг зуруулж хэрэг шүүхэд шилжиж байгааг мэдэгдсэн. Хэрэг шүүхэд шилжсэнийг нотлох өөр нэг баримт бол нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор А.Амарсанаа гэдэг хүний гарын үсэгтэй нийслэлийн прокурорын газрын албан бланк дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар танаа гэж хаягласан хэргийг шүүхэд шилжүүлж байгааг мэдэгдсэн мэдэгдэл юм. /13хх 43/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байсан. Тухайлбал хэргийг шүүхэд шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болголгүйгээр шүүхэд шилжсэн байсан байхгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. “Гомдол хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай” 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №31 тоот тогтоол нь цаг хугацааны хувьд хоёр дахь удаагаа хууль зөрчин гарсан тогтоол юм. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б.Оын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа нь хуульд зааснаар 14 хоног байдаг. Гомдлыг хянан шийдвэрлэх 14 хоногийн хугацаа нь дууссан үед буюу 8 дугаар сарын 15-нд гомдол хянах хугацааг дахин 7 хоногоор сунгасан байдаг. Б.Оын гаргасан хууль бус гомдлыг 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 21 хоногийн турш хянасан гэх хяналтын прокурор Ц.Отгонсүрэн чухам юуг хянаад ямар шийдвэр гаргасан тодорхой бус зөвхөн Ц.Отгонсүрэн гэх нэрийг ашигласан байна. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох тухай” №18 тоот тогтоолоор хяналтын прокурор Дэлгэрмөнхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №141 тоот яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Яллах дүгнэлтийг хүчингүй болгосон үндэслэлээ Б.Од эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн боловч хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан зүйлчлээгүй нь яллах дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэстэй байна гэж тодорхойлсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Б.Оын 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргасан гомдол 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Г-881 тоот гомдлууд агуулгын хувьд ижил юм. Г-881 гомдлын агуулга нь: 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №01 тоот Монголын Төсөвчдийн Холбооны шинжээч нарын гаргасан төсвийн дүгнэлт дутуу, эргэлзээтэй болсон гэж үзсэн байгаа юм. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудал анх яригдсан ба шүүгч З.Болдбаатрын захирамжаар энэ асуудлыг нэмэлт мөрдөн байцаалт явуулан шалгахыг даалгасан байдаг. Монголын Төсөвчдийн Холбооны шинжээчид Б.О нарын гаргасан гомдолд хууль зүйн үндэслэл байхгүй болохыг хоёрдмол утгагүйгээр тодорхой тайлбарласан байдаг. Тэдний гаргасан энэ тайлбар үнэн болохыг нэмэлт ажиллагаа явуулахаар прокурорын 21 дугаартай тогтоолоор томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн газрын хяналтын байцаагч нар, Барилга хөгжлийн төвийн мэргэжилтэн нарын хамтарсан багийн гишүүд дээрх асуудлуудыг үндэслэлгүй болохыг өөрсдийнх нь гаргах шинжилгээнд хамааралгүй болохыг дахин зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б.Оын гаргасан гомдол нь шүүгчийн захирамжаар шалгагдсан шалгах шаардлагагүй гомдол байсныг ийнхүү хууль зөрчин байж хүлээж авсан байдаг. Хэрэг шүүхэд шилжсэн гэх ойлголттой Ш.Э би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл явсан. 12 дугаар сарын 17-ны өдөр намайг Авлигатай тэмцэх газар дээр дуудаж дахин үйлдсэн яллах дүгнэлтийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан юм. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулж өгсөн яллах дүгнэлтийг 2018 оны 12 дугаар 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг танилцуулахаар заасан байна. 32.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчид 7 хоногийн дотор гардуулна. Хуулийн энэ заалтыг бас л зөрчиж надад танилцуулаагүй байсан. 32.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурорын шийдвэрт гомдол гаргах журмыг заана. 32.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурорын шийдвэрийг гардан аваагүй бол хүргүүлнэ гэж заасан байна. Ингэж хуульчилсан байхад Ш.Э надад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ер мэдэгдээгүй байсан. Мэдэгдэх боломж өчнөөн байсан. Прокурорын шийдвэрийг надад мэдэгдээгүйгээрээ миний гомдол гаргах эрхийг маш ноцтойгоор зөрчсөн үйлдэл байсан. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Оын эхнэр Б.Баярмаагийн хамт Ш.Э надаас 285.000.000 төгрөгийн эхний хэсэг болох 163.000.000 төгрөгийг авсан ба энэ өдрөөс хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байв. Тэд зориуд зохион байгуулалттай ажиллагаа явуулан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байдаг. 2018 оны 7 дугаар сарын 31-нд хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хууль зөрчин байж Б.Оын гаргасан гомдлыг зориуд нийслэлийн прокурорын газрын дарга болон орлогч прокурор нар хүлээн аваагүй, зохион байгуулалттай хууль бус ажиллагааг зохион байгуулаагүй байсан бол 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүтэн 5 сарын хугацаанд шүүх хурал болж Б.О нь хорих ял авах нь маргаангүй үнэн байсан билээ. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон анхны шүүх хурал дээр Б.О Ш.Э надаас 35.000.000 төгрөгийн авлигал авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Авлига авсан бол хорих ял авах нь зайлшгүй юм. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ямар үнээр хамаагүй шүүх хурал хийлгэхгүй байж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хуулийн хамгаалалтанд орж ял завших нь Б.Оын туйлын зорилго байсан. Тэр энэ зорилгодоо хүрсэн бөгөөд өнөөдөр ял завшиж явна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжид заасан асуудал болох хохирогч Ш.Эгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын шүүхэд гаргасан хүсэлтдээ хохирогчийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам биш “Эерэг туйл” ХХК буюу Ш.Э болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваад өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаа хийж бүрэн гүйцэт шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэсэн шүүгч З.Болдбаатрын захирамж гарсан юм. Хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Дэлгэрмөнхөд хандаж 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үндэслэл бүхий хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргаж байсан. Хүсэлт гаргасан энэ өдөр Нийслэлийн прокурорын газрын 79 дугаартай тогтоолоор 2014250007138 тоот эрүүгийн хэрэгт хяналт тавих хугацааг 14 хоногоор сунгах шийдвэр гарсан байдаг. Хэдийгээр хэрэгт хяналт тавих хугацаа хангалттай байсан боловч хохирогчоор тогтоолгох миний хүсэлтэд хяналтын прокурор Дэлгэрмөнх татгалзсан хариу өгч үүнийгээ 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 187 дугаартай прокурорын тогтоолыг гаргасан байсан. Би энэ тогтоолыг бүр хойно хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн орчим шүүхэд шилжсэн хэргийн материалтай танилцаж байхдаа уг 187 дугаартай прокурорын тогтоолыг олж үзсэн юм. Хохирогчоор тогтоолгох Ш.Э миний хүсэл үндэслэлтэй байсныг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 21 дугаартай тогтоолоор байгуулагдсан, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн улсын байцаагч нар, Барилга хөгжлийн төвийн мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийхээр томилогдсон хамтарсан багийн шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №03/2018 тоот дүгнэлтнээс харагддаг. /13хх 92/

“Эерэг туйл” ХХК нь батлагдсан зураг төсвийн дагуу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдсан 217 дугаар цэцэрлэгийг барьж ашиглалтанд өгсөн байна. 217 дугаар цэцэрлэг нь ашиглалтанд орсон цагаасаа хойш /2015 оны 8 дугаар сар/ хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. /13хх 98/ Дүгнэлт гаргасан хамтарсан багийн гишүүдийн өмнө доорх асуултыг тавьж хариулт авсан байна.

Асуулт 2: Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга нь батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан эсэх, хэрэв батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан бол зориулалтын дагуу ашиглаж болох эсэх гэсэн асуултыг тавьсан байна. Хамтарсан багийн гишүүд тавьсан асуултад хариулахдаа :

Хариулт 2: Одоо ашиглаж байгаа 217 дугаар цэцэрлэгийн барилгыг “Идель групп” ХХК нь боловсруулсан. ИГ-03/12 шифртэй ажлын зургаар барьсан байна. ИГ-03/12 шифртэй ажлын зурагтай нягталж шалгахад барилгын 1 ба 2 давхрын байгуулалт нь батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан одоо ашиглаж байгаа цэцэрлэгийн барилгад үндсэн хийц бүтээцийн талаар ямэр нэг өөрчлөлт ороогүй баригдсан бөгөөд 2015/01 дугаартай “Барилга байгууламжыг ашиглалтад оруулах техник комиссын актаар "баталгаажсан байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баригдсаныг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тухайн барилгыг улсын комиссд өгөх нь зүйтэй /13хх 94/ гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтээс батлагдсан зураг төсвийн дагуу чанартай сайн, зураг төслөөрөө баригдсан болохыг баталгаажуулсан байна. Иймд Ш.Э миний хохирогчоор тогтоолгох хүсэлт үндэслэлтэй зөв болохыг харуулж байна. Ажил хийнэ гэж Ш Энх-Амгалангаас Б.О нар нь авсан 285.000.000 төгрөгөөс хийсэн ажилд нь зарцуулсан мөнгө болох Монголын Төсөвчдийн Холбооны гишүүдийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №01 тоот дүгнэлтээр тогтоосон 115.342.258 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгө болох 169.657.742 төгрөгийг нэхэмжилж байна. Цэцэрлэгийн барилгуудыг барьж ашиглалтанд өгөөд 6-7 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд ашиглагч байгууллага болох 205, 217 дугаар цэцэрлэгүүдээс болон захиалагч байгууллага Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ямар нэг гомдол хүсэлтийг барилга барьсан компани болох “Эерэг туйл” ХХК-д асуудал тавьж байгаагүй болно. “Эерэг туйл” ХХК нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж барилгыг ашиглалтанд өгсөн тул Ш.Эг хохирогчоор тогтоох нь шударга ёсонд нийцнэ. /2хх 122-124/ 163.000.000 болон 118.000.000 төгрөгийн баримтуудыг “Эерэг туйл” ХХК-ийн албан бланкыг ашиглаж захирал Ш.Эгийн гарын үсгийг дууриалган Б.О нь хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүй байгааг анхаарч үзэн Б.О зурсан болохыг тогтоолгох зэрэг асуудлууд байсан юм. Иймд дээр дурьдсан миний хүсэлтийг шалгаж үнэнийг олж тогтоолгох чин хүсэлтэй байгаа тул 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхээс албан тушаалтны ямар буруутай үйл ажиллагаа хийснийг шийтгэх тогтоолын заалтад тусгаж өгнө үү. Нийслэлийн прокурорын газарт байсан Баярмагнай, Сандагсүрэн, хэргийн хариуцагчаар шалгаж байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Дониднинж нар хэргийг буруу шалгасан. Дониднинжийн тухайд хэргийг шалгаж байсан төдийгүй гэмт хэрэгт шалгагдаж байсан Б.Отой хамтран түүний гарын үсгийг зуруулан шалгаж байсан хэрэгтээ хуурамч нотлох баримтыг хавсаргасан. Эдгээр зүйлүүдийг прокурорын шатанд хүссэн боловч шалгаж тогтоогоогүй бөгөөд энэ нь хэргийг зөв нотлон тогтооход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг анхнаас нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгасан. Надад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Дониднинж, прокуроруудад ямар нэг нөлөөлсөн зүйл байхгүй. Би мөрдөгч, прокурорын дуудсан цагт тухай бүр очиж, холбогдох баримт материалуудыг гаргаж өгч байсан. Албан тушаалын хувьд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотоор нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч биш гэсэн байдаг. Мөн Авлигатай тэмцэх газраас барилга захиалагчийн албаны хяналтын инженер нь төрийн албан хаагчид хамаарахгүй гэсэн албан тоот ирүүлсэн. Барилгын ажил 2 компанийн хооронд хийгдсэн гэрээтэй ажил бөгөөд анх залилангийн хэргээр шүүхэд хүргэгдэж хүчингүй болсон. Тендерийн санхүүжилтийн хувьд зөвхөн Б.О гэх хүн шалгагдсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Г.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Э давж заалдах гомдолдоо Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Дониднинжийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, прокурор ажил, албан тушаалаа эрхлэх явцдаа шүүгдэгч Б.Од давуу байдал бий болгосон гэсэн байна. Энэ талаар зохих байгууллагад гомдлоо гарган хянан шийдвэрлүүлэх боломжтой болохоос энэ хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Мөн эдгээр хүмүүс ажил, албан тушаалаа эрхэлснийхээ төлөө хардагдаж, төрийн албан хаагч ийм байдлаар ажлаа хийнэ гэдэгт итгэхгүй байна. Түүнчлэн Ш.Э энэ хэрэгт өөрийгөө хохирогчоор оролцох ёстой, Б.Од залилуулсан гэж тайлбарладаг. Гэвч уг гомдол үндэслэлгүй. Учир нь, анх энэ хэрэг Ш.Эгийн гомдлоор үүсч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан боловч одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргасан зүйлгүй. Иймд Ш.Эгийн Б.Од залилуулсан, хохирсон гэх зүйлийг шалгаагүй гэсэн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Харин уг хэрэг талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байх боломжтой. Энэ үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй байх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокуророос: Б.О, Ш.Э нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж прокурорт буцааснаас хойш уг хэрэгт хяналт тавьж ажилласан. Уг хэрэгт хяналт тавьж ажиллах явцад Ш.Эгаас гаргаж байсан гомдлууд өнөөдрийн шүүх хуралдаанд мөн адил дурдсан байна. Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдолдоо яллах дүгнэлт хүчингүй болгосон асуудлыг тусгасан байна. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хувийг Ш.Эд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, Б.Од 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр тус тус гардуулсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн тус прокурорын газрын ахлах прокуророос хэргийг харьяаллын дагуу шилжүүлж буй албан бичиг хэрэгт авагдсан. Гэхдээ уг эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36А/68 дугаартай хамтарсан захирамж, тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шүүх шилжүүлэх журам”-д заасны дагуу шүүхэд шилжүүлсэн баримт огт байдаггүй. Хэргийг шүүхэд шилжүүлээгүй байх цаг хугацаанд Б.Ооос гаргасан гомдлын дагуу дээд шатны прокуророос хэргийг хянаад яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Энэ үйл явцыг шүүгдэгч Ш.Эгийн зүгээс шүүхэд шилжүүлчихсэн байхад хэргийг буцааж аваад яллах дүгнэлтийг хүчингүй болгосон мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтийг хүчингүй болгосноороо тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор, дээд шатны прокуроруудын зүгээс Б.Од давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрүүдээ гаргасан. Мөн шүүгдэгч Ш.Эгаас яллах дүгнэлт хүчингүй болгосон асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 32.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй гэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйл нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд хохирогч, яллагдагч нарт 7 хоногийн дотор танилцуулах зохицуулалт болохоос биш яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тохиолдолд танилцуулах ёстой гэсэн зохицуулалт биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу яллах дүгнэлтийг хүчингүй болгох ёстой гэдэг асуудал ярьж байгаа боловч тухайн заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг заасан болохоос биш тухайн заалтуудын аль нэг нь тогтоогдсон тохиолдолд яллах дүгнэлтийг хүчингүй болгоно гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй. Түүнчлэн Ш.Эгийн зүгээс тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч комиссар Дониднинж хуурамч нотлох баримт үйлдэж, хэрэгт нэмж хавсаргасан гэх зүйлийг байнга ярьдаг. Гэвч Дониднинжийн дээрх үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаж шалгахад хуурамч нотлох баримт үйлдэж хэрэгт хавсаргасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй   тул холбогдох шийдвэрүүдийг хэрэгт хавсаргасан. Гүйцэтгэлийн баталгаатай холбоотой асуудлын тухайд, гүйцэтгэлийн баталгааг цуцлуулах талаар албан бичиг дэх гарын үсэг Ш.Э болон Б.Оынх биш болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Мөн  гүйцэтгэлийн баталгааг хүчингүй болгож, түүнтэй холбоотой мөнгийг Б.О, түүний эхнэр Б.Баярмаа нар аваагүй, Ш.Э өөрөө авсан болохоос биш Ариг банкинд байсан мөнгийг хэн нэгэн авч ашигласан зүйл байхгүй. Үзлэг хийх ажиллагаа хууль зөрчсөн гэж гомдолдоо дурджээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд прокурорын зөвшөөрөлгүй мөрдөгч дангаараа өөрийн эрх хэмжээний хүрээнд хийх мөрдөн шалгах ажиллагаа, уг ажиллагааг хийхэд зайлшгүй хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага байхгүй. Гэтэл туршилт хийхтэй холбоотой хуулийн заалтуудыг бичиж, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт хяналт тавьж хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагааны явцад Ш.Эгаас “би өөрөө хохирогч, намайг хохирогчоор тогтоож өг” гэсэн гомдлыг удаа дараа гаргасан байдаг. Прокурорын зүгээс Б.О, Ш.Э нарын үйлдлийг 35.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн, авсан үйлдэл байна, мөн Б.О нь Ш.Эгийн компанийг хоёр цэцэрлэгийн барилга барих тендер сонгон шалгаруулах ажиллагаанд шалгаруулсны хариуд 18 дугаар хороонд баригдах 556.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн ажлыг өөрийн болон эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргээс тусдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байна гэж дүгнэсэн. 18 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилгыг Б.О нь “Хээгт рашаан” ХХК-иар барих гэрээг Ш.Этай байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 163.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ш.Эгаас шилжүүлж авсан баримт хэрэгт авагдсан. Энэ мөнгөнөөс Б.О тухайн цэцэрлэгийн суурийн ажлыг хийгээд цааш нь үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал байдаг. Тухайн цэцэрлэгийн суурийн ажлыг хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй хийсэн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан. Эхний шинжээчийн дүгнэлтээр 115.000.000 төгрөгийн ажил, дахин шинжилгээгээр 192.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж гарсан. Уг үйлдлийг прокуророос залилах гэмт хэрэг биш гэж үзсэн үндэслэл нь Б.О, Ш.Э нарын урьдчилсан үгсэн тохиролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авах гэмт хэргийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн хоёр иргэний хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаан болохоос биш тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм. Тэгэхээр Ш.Эгийн зөрүү буюу 192.000.000 төгрөгийн ажил үүргийг Б.О хийж гүйцэтгэсэн уг төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэдэг тайлбарыг тухайн үед гаргаж байсан гомдлуудын хариу болгож өгч байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн ийм байдлаар тайлбарлаж байна. Шүүгдэгч Б.Оын тухайд, нийтийн албан тушаалтан биш байсан хийгээд энэ нь Төрийн албаны зөвлөл, бусад баримтаар тогтоогддог гэж байна. Гэхдээ нийтийн албан тушаалтан мөн эсэх асуудлыг тухайн хэрэгт мөрдөн шалгасан мөрдөгч, хяналт тавьж ажилласан прокурор, хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч Авлигын эсрэг хууль болон бусад хууль, гэрээ, конвенцийг хууль хэрэглээний журмаар шийдвэрлэх ёстой болохоос биш хэн нэгэн хууль тайлбарлаж гаргасан албан бичгийн хүрээнд нийтийн албан тушаалтан мөн, биш гэдгийг тайлбарлах боломжгүй. Тиймээс нийтийн албан тушаалтан гэж үзэж байгааг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд Б.О нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн хахууль авах гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э, Б.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “тогтоох” хэсэгтээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан   ашигласан, тэднийг яагаад дээрх зүйлчлэлээр зүйлчилж байгаа талаар огт дүгнээгүй байна.

Б.О, Ш.Э нарт холбогдох хэргийг Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж зүйчлэлийг тогтоосон бол энэ хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал өөр өөр агууллагаар тодорхойлогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчааар татах хүртэл” гэж 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуульд заасан бөгөөд хоёр өөр агуулгатай, хоёр өөр хууль зүйн үр дагавартай хуулийн зохицуулалт байна.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл, заалтаар хөөн хэлэлцэх хугацааг тооцсон үндэслэл нь тодорхой биш бөгөөд анхан шатны шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, шүүх гэм буруутайд тооцож байгаа бол гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэл, түүнийг нотолсон нотлох баримтын агуулгыг тусгах хуулийн шаардлагатай.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд Б.О, Ш.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон талуудын шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэжээ.

Энэ нь хэтэрхий бүрхэг ойлгомжгүй дүгнэлт болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилж, шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хуульчилсан.

Дээрх хуулийн үндэслэл, шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлж, Б.О, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ш.Эгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.О, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа болон зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

                         

                                   ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ