| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00363/И |
| Дугаар | 104/шш2024/00219 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 104/шш2024/00219
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, *******,*******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 8 дугаар хороо, *******од оршин суух, ******* овогт гийн , овогт гийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,455,690.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж., Н. нар нь *******-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1280041959 тоот зээлийн гэрээ байгуулан 15,700,000 төгрөгийг 365 хоногт 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1280041959 тоот зээлийн гэрээний дагуу 15,700,000 төгрөгийг зээлдэгч Ж.ын ХасБанк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1280041959 тоот зээлийн үндсэн зээлд 11,896,028.7 төгрөг, зээлийн хүүд 2,848,503.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,098.39 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь Банктай байгуулсан 1280041959 тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 335 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1280041959 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 3,803,971.30 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх хүү 576,867.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,851.63 төгрөг, нийт 4,455,690.46 төгрөгийг Ж., Н. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж., Н. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 4,455,690.46 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,455,690.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,455,690.46 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,241 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 43,120.5 төгрөгийг улсын төсвөөс, 43,120.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* нь хариуцагч Ж., Н. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,455,690.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,241 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 43,120.5 төгрөгийг улсын төсвөөс, 43,120.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж., Н. нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА