Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2024/00221

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, *******,******* хаягт оршин суух, овогт ын , овогтийн нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,593,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г., О. нар нь *******-тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1080085397 тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг 365 хоногт 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1080085397 тоот зээлийн гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг зээлдэгч Г.ий ХасБанк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1080085397 тоот зээлийн үндсэн зээлд 2,566,666 төгрөг, зээлийн хүүд 173,047 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 108 төгрөг, нийт 2,739,821 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь Банктай байгуулсан 1080085397 тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 133 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1080085397 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8,433,333 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх хүү 155,868 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,358 төгрөг, нийт 8,593,560 төгрөгийг Г., О. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г., О. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 8,593,560 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г., О. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,593,560 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г., О. нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 8,593,560 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 152,446.96 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 76,223.48 төгрөгийг улсын төсвөөс, 76,223.48 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* нь хариуцагч Г., О. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,593,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж  152,446 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 76,223 төгрөгийг улсын төсвөөс, 76,223 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г., О. нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА