Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2024/00223

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо,*******од оршин суух, *******ын д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 392,483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О. нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101667563 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 234,016 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 86,790 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,370 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 337,176 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулж өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ..хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

    Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 337,176 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч О.ыг нэхэмжлэлийн шаардлага 337,176 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10,765 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,382 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 337,176 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,765 төгрөгийг тал хувиар бууруулж, 5,382 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Ашид Капитал ББСБ, ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА