Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 12

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний

                                                  хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00060 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалант багт оршин суух Харнууд овгийн Б.Бийн /РД: ДН82031916/ нэхэмжлэлтэй

хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1- 23 тоотод байрлах хаягтай, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багт үйл ажиллагаа явуулж байгаа Г ХХК-д холбогдох махны үнэ 26.677.070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б овогтой Б миний бие 1982 онд төрсөн, 37 настай, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Цээл сум Жаргалант багт мал маллаж амьдардаг. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай сумд үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр ХХК-д гэрээт Г ХХК-ий санал болгосны дагуу мах нийлүүлэхээр ярилцан тохиролцож үхэр 18 ширхэг, 3276 килограмм махыг 1 килограммыг нь 6500 төгрөгөөр, хонь 33 ширхэг, 723 килограмм, 1 килограммыг нь 5500 төгрөгөөр, ямаа 15 ширхэг, 312 килограмм, 1 килограммыг нь 4500 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож нийт 26.677.070 төгрөгний мах нийлүүлсэн. Г ХХК-тай тухайн үед гэрээ хийх гэхэд дараа хийнэ гэж, махаа авчихаад гэрээ хийх шаардлага байхгүй гэж падан бичиж өгсөн юм. Махны үнийг 3 хувааж төлнө, 07 сард, 08 сард хийнэ гэж тохиролцсон юм. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм. Мөнгөө нэхэхэд Алтайн Хүдэр ХХК нь мөнгөө тавихгүй байна гэж явуулдаг байсан, одоо сүүлдээ мах чинь муу байсан, өгөхгүй, махыг чинь махаар өгнө гэх зэргээр хэл амаар доромжлон өгөхгүй байгаа юм. Миний бие муу мал өгөөгүй, мал сүргийнхээ сор болсон малаа өгсөн юм. Иймд одоо Г ХХК-иас махны үнэ 26.677.070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд

 

2.

 

тайлбарлахдаа: Батдэлгэр овогтой Батцоожийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Говь-Алтай аймгийн Алтайн хүдэр ХХК-ийн гэрээт Г ХХК нь Алтайн хүдэр ХХК дээр гуанз ажиллуулдаг. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энэ компанийн санал болгосны дагуу мах нийлүүлсэн. Үхэр 18 ширхэг, хонь 33 ширхэг, ямаа 15 ширхэг, үхрийн мах 3276 килограмм, хонины мах 723 килограмм, ямааны мах 312 килограмм мах нийлүүлээд нийт үнэ 26.677.070 төгрөг болсон. Энэ мөнгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон боловч одоогийн байдлаар Г ХХК нь ямар ч мөнгө өгөөгүй. Ингээд эвлэрүүлэн зуулчлалд хандсан боловч муу мах байсан гэдэг зүйл ярьж байсан учир эвлэрэх боломжгүй гээд шүүхэд хандсан. Махны мөнгө болох 26.677.070 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар махны үнэ 26.677.070 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Бид олгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас махны үнэ 26.677.070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 291.335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “ Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах дээд байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасны дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлэлгүй,  харьяалал зөрчиж шийдвэрлэсэн.

 

Г ХХК Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 1- 23 тоотод байрлах хаяг, бүртгэлтэй, ажил хэргээ байнга явуулдаг, тухай дурдаж хүсэлт явуулж байсан.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудаж, холбогдох баримтууд дээр гарын үсэг зуруулсан боловч учир холбогдлыг тайлбарлаагүй, хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй.

Нэхэмжлэгч Б.Б шивтэртэй, муудсан мах нийлүүлсэн байсан. Энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагад махыг шинжлүүлж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Махаа буцааж ав гэхэд утсаар хэрэлдсээр аваагүй.Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээтэй. Эрх үүргийг тайлбарлаж, татгалзлаа нотлох баримт сэлт гаргах боломж олгоогүй. Нэг талын шаардлагад үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

3.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О  анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байх ба / хэргийн 18 дах талд авагдсан / хүсэлтэд Г ХХКомпани Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 1- 23 тоотод байрлах хаяг, бүртгэлтэй, ажил хэргээ байнга явуулдаг. Шүүхийн дуудсанаар хүрэлцэн очих боломжгүй байх тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж өгнө үү, бид тайлбар татгалзлаа хуульд заасан хугацаанд бүрдүүлэн хүргүүлнэ гэжээ.

 

            Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1962 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, Хариуцагч Г ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүргийг танилцуулах тухай  захирамж гаргажээ.

 

             Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/256 дугаартай тоотод “ Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Алтайн Хүдэр ХХК-тай Г ХХК нь гэрээгээр 2016 оноос одоог хүртэл гал тогооны үйлчилгээ явуулж байгаа нь үнэн болно.” гэжээ. /хэргийн 9 дэх тал/

 

             2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г ХХК Б.Б нарын хооронд            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн 7 дахь талд авагдсан орлогын баримт, талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар маргаагүй байна.

 

             2018 оны 7 сарын 05-ны өдөр  26677070 төгрөгний махыг худалдах, худалдан авах гэрээ ёсоор Б.Б хүлээлгэн өгч, Г ХХК хүлээн авч орлогын баримт үйлдэн санхүүгийн тамга даржээ.

           

             Талуудын тайлбар, Цээл сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тоот, гэрээний үүргээ биелүүлж үйлдсэн орлогын баримт зэргээр талууд Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.4-т зааснаар “бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар” буюу Говь-Алтай аймгийн Цээл сум /нэхэмжлэгчийн оршин суугаа хаяг/ талуудын үүрэг гүйцэтгэх газраар тодорхойлогдож байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 “Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар “ Хариуцагч хуулийн этгээд бол нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж хуульд нутаг дэвсгэрийн харьяаллыг заажээ.

 

            Талуудын хооронд гэрээ байгуулагдсан /үүрэг гүйцэтгэх газар/, хариуцагч Г ХХК уг гэрээний харилцаатай холбоотой ажил хэргээ байнга явуулж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч харьяаллын талаар ямар нэг татгалзал гаргаагүй, харин даалгавар гүйцэтгүүлэх журмаар уг ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

 

4.

 

            Хэргийн 28-32 дахь талд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-ний захирал Д.Од түүний хүсэлтэд зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг танилцуулсан байна.

 

            Шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр даалгаварт заасан ажиллагааг гүйцэтгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийг нэг бүрчлэн бичиж, хариуцагчийн эрх, үүрэг, нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх хуульд заасан журмыг танилцуулан гарын үсэг зуруулсан баримт хэргийн 31 дэх талд авагджээ.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж өгнө үү, бид тайлбар татгалзлаа хуульд заасан хугагацаанд бүрдүүлэн хүргүүлнэ гэсэн” байх бөгөөд эрх үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “ энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” байх тул  маргааны зүйл болох мах муудсан эсэх талаар давж заалдах шатны шүүхэд, гомдолд хавсарган ирүүлсэн хуулбар баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

 

           Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 07 сарын 05-ны өдөр Б.Б, худалдан авагч Г ХХК гэх хортой цаасан дээр бичигдсэн орлогын баримтад үхэр 3276,5 кг, нэгжийн үнэ 6.500 төгрөг нийт дүн 21.297.250, хонь 723 кг нэгжийн үнэ 5.500 төгрөг, нийт дүн 3.976.500 төгрөг, ямаа 312 кг, нэгжийн үнэ 4.500 төгрөг нийт дүн 1.404.000 төгрөг, бүгд 26.677.750 төгрөг гэсэн бичилт хийгдэж Г ХХК-ийн санхүүгийн тэмдэг даржээ.

 

Дээрх орлогын баримтаар Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 07 сарын 05-ны өдөр Г ХХК-д нийт 26.677.750 төгрөгийн мах нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Иймд хариуцагч Г ХХК нь махны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.Б нь махны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2019/00060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Оийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г ХХК –аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291335 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

5.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЖАРГАЛСАЙХАН              

 

                                             ШҮҮГЧИД                                Ч.ЭНХТӨР 

 

                                                                        Ш.БАТТОГТОХ