Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2021/0041/З |
Дугаар | 117/ШШ2021/0053 |
Огноо | 2021-04-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 117/ШШ2021/0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.С даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын .р баг . дугаар байрны .. тоотод оршин суух Ч овогт Мын Цгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн З даргын тамгын газрын даргад хариуцагдах ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.27-ны өдрийн Б/. тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн 20% болох 653.196 төгрөг, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн 20% болох 653196 төгрөг, нийт 1306392 төгрөг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Дн, хариуцагчийн төлөөлөгч С.Х, нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.Ц миний бие 2016 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу 2017-2020 онуудад аймгийн Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Мэдээллийн ил тод байдал, Хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилт, Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Команд штабын сургууль, Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зэрэг ажлуудаараа 80-100 хувьтай үнэлэгдэн ажиллаж ирсэн. Мөн 2017-2019 онуудад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу аймгийн Гадаад харилцааны тайлан мэдээг хугацаанд нь гаргаж Гадаад хэргийн яаманд хүргүүлж үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн.
Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Э нь 2020.10.27-ны өдрийн Б/. тоот тушаалаар намайг “аймгийн гадаад харилцааны үйл ажиллагааг тасалдуулсан, Дундговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг гаргаж явуулаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж үндэслэлгүйгээр цалингийн 20 хувиар 6 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Засаг даргын тамгын газрын дарга 2019 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой хамтын ажиллагаа тогтоох, харилцах, албан ёсны уулзалт арга хэмжээ, бүхий л үйл ажиллагаанд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга болон гадаад харилцаа хариуцсан ажилтан нарыг огт оролцуулж байгаагүй төдийгүй өөрөө бүхнийг гардан зохион байгуулж, удаа дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур явж, тэндээс ирсэн зочид төлөөлөгчдийг өөрөө хүлээн авч уулзаж байсан. Энэ талаарх илтгэл, тэмдэглэл, мэдээллээ Төрийн захиргаа удирдлагын хэлтэст огт ирүүлж байгаагүйгээс гадаад хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг манай хэлтэс бүрэн гүйцэд гаргах боломжгүй байсан ба энэ тухай өөрт нь бичгээр хүргүүлсэн...
Улмаар миний бие 2020.11.10-нд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ЗГХЭГ-ын дарга болон ТАЗ-ийн даргын хамтарсан 36,32 тоот журмын 8.1, 8.2 заалтын дагуу гомдлоо бичгээр гарган цахимаар хүргүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн 2020.12.22-ны өдрийн 395 дугаар тогтоолоор “Засаг даргын тамгын газрын даргын Б/. тоот тушаал нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна” гэж шийдвэрлэн ТАЗ-ийн ажлын албанаас 2020.12.22-ны өдрийн 06/2208 тоот албан бичгээр хариу ирүүлснийг 2020.12.25-ны өдрийн 17 цаг 30 минутад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүлээж авсан. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.
Учир нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Э нь доорх байдлаар миний Үндсэн хууль болон холбогдох хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж цалин хөлс авах эрхэд минь халдаж зөрчсөн 2020.10.27-ны өдрийн Б/. тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1.2 заалтаар 6 сар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж 2020 оны 10-12-р саруудад авах 653.196 төгрөгийн цалинг үндэслэлгүй хассан...гэв.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн 20% болох 653196 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний цалинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээр байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн З даргын тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/. дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 6 сарын цалингийн 20 хувь болох 1306392 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дундговь аймгийн Засаг тамгын газрын дарга ӨМӨЗО Баяннуур аймагтай хамтран ажиллах, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан холбогдох бичиг баримтыг гаргаагүй гэдэг шалтгаанаар дээрх тушаалыг гаргасан байдаг. ӨМӨЗО Баяннуур аймагтай гол харьцсан хүн нь Засаг даргын тамгын газрын дарга Б.Э өөрөө. Энэ хурал, уулзалт, арга хэмжээний талаар М.Цд мэдээлэл байдаггүй. Санамж бичиг нь хугацаа байхгүй, ямар албан тушаалтан байгуулсан, ямар эрх зүйн үр дагавартай, хэн аль нь ямар эрх үүрэг хүлээх, зорилго тодорхойгүй, ийм баримт байгаа юм. Хариуцагч тал мөн өөр санамж бичиг байхгүй гэж тайлбар хэлсэн. Ийм ойлгомжгүй баримтаас болж үндсэн хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх эрхэнд халдсан. Өмнөх хүчинтэй сахилгын зөрчил гэх тухайд ч мөн л хууль бусаар эрхэнд нь халдсан. Байгууллагын ёс зүйн хороо дүгнэлтээ гаргаж л өгөхөөс биш томилсон албан тушаалтан хариуцлага тооцох ёстой байсан. Шийдвэр гаргахдаа болон Төрийн албаны зөвлөлд гаргаж өгсөн тайлбартаа аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Э санамж бичиг, гэрээний төслийг дэмжээгүй, хэрэгжилтийн тайлан ирүүлээгүй гэдэг тайлбарыг удаа дараа гаргаж М.Цг буруутгадаг. М.Ц нь Засаг даргын тамгын газрын даргын шууд удирдлага дор ажилладаг. Удирдлага арга зүйгээр хангах үүрэгтэй. Гэтэл ямар уулзалт, арга хэмжээ явагдаад байгааг мэдэгддэггүй, мэдээллээр хангадаггүй, оролцуулдаггүй учраас үүрэг хариуцлага ногдуулах ёсгүй. Хувийн таарамжгүй харьцаанаас болж М.Цг бүх юманд буруутгаж байдаг нь нэхэмжлэгчийн тайлбараас харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.15, 1.1.16, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөний 1.1.6-д туссан аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилт, арга хэмжээг хариуцсан чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн буюу хэлтсийн дарга М.Цийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.2,1-р арга хэмжээнд тусган баталж, зохион байгуулахдаа 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж тогтоосон урдын харилцаагаа өргөжүүлж, найрамдалт харилцааны гэрээ байгуулж хэрэгжүүлэх талаар зөвлөсөн.
Энэхүү зорилт, арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зөвшилцөж, гэрээний төслийг хянуулахаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Олон Улсын гэрээ, эрх зүйн газарт аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны 1/1146 тоот албан бичгээр гэрээний төслийг хүргүүлсэн. Гэтэл Гадаад харилцааны яамнаас 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 09/4705 тоот албан бичгээр ирсэн хариунд ЗГ-ын 2017 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-ын 6.2-ийн дагуу 2019 онд Баяннуур хоттой байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийн талаар тайлан ирүүлээгүй тул үр дүн нь тодорхойгүй байна гэх шалтгаанаар Дундговь аймаг, Баяннуур хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулахыг дэмжээгүй.
Энэ нь тус аймаг, Баяннуур хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх дараа, дараагийн ажил, арга хэмжээг тасалдуулахад хүрсэн тул ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах, дахин ийм байдалд хүрэхгүй байх зорилгоор албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд хэлтсийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан Дундговь аймаг, Баяннуур хоттой байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах чиг үүргээ хэрэгжүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэж үзэн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цд хариуцлага тооцох болсон.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар дагуу сонсох ажиллагаа явуулахаар энэ тухайгаа аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 10 сарын 23-ны 2/1284 дугаар албан бичгээр М.Цд мэдэгдэж тайлбар авахад дээрх алдаа, дутагдалд нь хүндэтгэн үзэх тодорхой шалтгаан тогтоогдоогүй тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, аймгийн Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/. дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан...
... Нэхэмжлэгч М.Цийн гаргасан зөрчил нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/. дугаар тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй болохыг илэрхийлж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Цд аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн хорооноос 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хариуцлага хүлээлгэх тухай” . дүгээр тогтоолоор сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Уг сахилгын арга хэмжээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусна. Гэтэл уг арга хэмжээтэй байх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн тайланг явуулаагүй гэх үндэслэлээр бас сахилгын арга хэмжээ авагдсан. Тус сахилгын арга хэмжээ нь 2021 оны 10 дугаар сарын 27 хүртэл хүчинтэй байгаа. Тиймээс 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн 20% болох 653136 төгрөгийг олгох үндэслэлгүй юм.
... Найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээний төслийг гадаад харилцааны яам руу аймгийн Засаг даргаас 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 1/1146 тоот албан бичгээр хүргүүлэхэд Гадаад харилцааны яамнаас өмнөх байгуулсан санамж бичгийн тайлан ирээгүй байна гэсэн асуудал үүссэн. М.Ц нь Баяннуур аймагтай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг Гадаад хэргийн яамнаас шаардсан цаг хугацаанд тайлангаа гаргаж өгөөгүй учир Тамгын газрын даргын тушаалаар цалингийн 20 хувиар 6 сарын хугацаатай сахилгын шийтгэл ногдуулсан. Хоёр улсын 2 байгууллага хоорондын томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа учраас аймгийн Засаг тамгын газрын дарга өөрөө гардаж ажилласан. Гадаад харилцааны яам руу тайлан явуулж байсан гэж хэлж байгаа ч тэр нь аймгийн хэмжээнд жил болгон гадаад харилцааны чиглэлээр хийгдсэн ажлын тайлан юм. Тус арга хэмжээний тайланг өгөөгүй. Гадаад харилцааны яамнаас 2020 оны 10 сарын 14-ний өдөр “гэрээний төслийн тухай” албан бичиг ирснээр зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон. М.Ц уулзалт хэлэлцүүлэгт оролцож байгаагүй ч болсон асуудлыг араас нь хөөцөлдөж тэмдэглэх ёстой, би тэгж ажилладаг. Албан тушаалын тодорхойлолтод заасанчлан хүлээж суух үүрэг байхгүй. Тухайн үед уулзалтын яриаг дуу диктафоноор авч байсан, иймд үндэслэлтэй. Сахилгын шийтгэлийг ёс зүйн хорооны тогтоолоор оногдуулж болохыг төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан байдаг учраас 2019.12.17-ны өдрийн . тоот тогтоолоор оногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гэрч А.Н шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Санамж бичгийг тухайн үед байгуулаад орхисон. Тайлан нэхээгүй санагдаж байна. Гардаж зохион байгуулах ажил хийгдэж байснаас тайлангийн талаар яригдаагүй. Төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохих ёсоор хийгээд дууссан. Энэ хүн ийм алдаа гаргасан гэж тухайн үед яригдаагүй. М.Ц нь төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хийсэн. Тамгын газрын урд талын том талбайд том баннер хийж байрлуулсан. Зураг авагдсан...” гэжээ.
Гэрч Б.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “... Миний хувьд үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэгт нь оролцсон. Уулзалтын зохион байгуулалт сайн хийгдсэн. Зөрчил гарч саатсан асуудал байхгүй. Бичиг баримттай холбоотой асуудлыг би огт мэдэхгүй. Ц.Э, М.Ц нар мэдэх байх. Энэ 2 хоорондын таарамжгүй харилцаагаа ажил хэрэгтэйгээ хольж болохгүй. Биднээс тайлан нэхээгүй. М.Ц баннер байрлуулж, зар сурталчилгаа явуулах гээд өөрт оногдсон ажлыг зохих түвшинд хийсэн. Алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
М.Цаас аймгийн Засаг даргын тамгын газрын даргад хариуцагдах Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.27-ны өдрийн б/. тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10, 11, 12-р сарын цалингийн 20 хувь болох 653196 төгрөг, 2020 оны 3, 4-р улирлын үр дүнгийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаас Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.27-ны өдрийн б/ тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10, 11, 12-р сарын цалингийн 20 хувь болох 653196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 117/ШЗ2021/00. дугаартай захирамжаар[2] хэрэг үүсгэж, 2020 оны 3, 4-р улирлын үр дүнгийн урамшуулал 844945 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж[3] нэхэмжлэгчид танилцуулж[4] гомдол гаргах эрхээр[5] хангасан.
Нэхэмжлэгч маргаан бүхий актыг[6] эс зөвшөөрч гомдол[7] гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс 2020.12.22-ны өдрийн 395 дугаар “тушаалыг хэвээр үлдээх тухай” тогтоолоор[8] хариуг өгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлжээ.
Энэ хэрэгт аймгийн засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн б/62-р захирамжийг[9] үндэслэн хариуцагчаар аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Л.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч[10] С.Х нарыг оролцуулж, нэмэгдүүлсэн шаардлагыг[11] гардуулж хариу тайлбар[12] өгсөн болно.
А.Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.27-ны өдрийн Б/. тоот тушаалын хариуцлага тооцсон үндэслэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Мын Ц албан тушаалын тодорхойлолт болон 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан аймгийн гадаад харилцааны бодлогыг төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах чиг үүргээ үл биелүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын 2019 онд байгуулсан “харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй, тайлагнаагүй ажлын хариуцлага алдаж, тус хоттой найрамдалт харилцаа тогтоох томоохон арга хэмжээг тасалдуулсан,хугацаа алдсан ноцтой зөрчил дутагдал гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 37р зүйлийн 37.1.3, 48-р зүйлийн 48.1.2, 48.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.5.2, 1.6, 5.1 дэх заалт, Засаг даргын тамгын газрын дотоод журмын 4.6 дахь хэсгийн 1.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн Б/98 тоот тушаалаар[13] аймгийн засаг даргын тамгын газрын дарга /Ц.Э/ шийдвэрлэсэнд, хариуцагч Л.Д зөвшөөрч хариу тайлбарыг[14] бичгээр ирүүлэхдээ М.Цд сахилгын хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
2.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 57-р тогтоолоор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 1.1-д “энэхүү журмын зорилт нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ /хэлэлцээр, санамж бичиг, тохиролцоо, протокол зэрэг/ байгуулах, уг гэрээг хянаж бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл харилцан ойлголцлын санамж бичгийг гэрээний нэгэн адил нөхцөл шаардлагаар зохицуулжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот, Монгол Улсын Дундговь аймаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг[15] БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын засгийн ордон, төлөөлөгч, Монгол Улсын Дундговь аймгийн Засгийн төлөөлөгч, “...талууд уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуй, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бүрэн ашиглаж, 2 талын газар тариалан ажиллах хүч, технологи, хөрөнгө гэх мэт мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц дахь олон салбарын, өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлнэ, Талууд бичил, жижиг аж ахуйн нэгж хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, идэвхтэй харилцах боломж бий болгох, бичил аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ, талууд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, салбарын хамтын ажиллагааны шинэ арга замыг эрэлхийлнэ, энэхүү санамж бичгийг байгуулснаар талуудын хооронд санхүүгийн болон бусад эрх зүйн эрх, үүрэг үүсэхгүй, энэхүү санамж бичгийг 2019 оны 7 дугаар сарын ..... өдөр, хотноо....” гэж байгуулсан нь Байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “ ... талуудын эрх үүрэг, гэрээний үйлчлэх хугацааг тусгасан байна” гэж заасантай нийцүүлээгүй ч Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2019.08.06-ны өдрийн 09/4641 тоот “баримт бичиг бүртгэсэн тухай” албан бичгээр[16] байгууллага хоорондын гэрээний бүртгэлийн дугаар “2019/07/10” гэж бүртгэж зөвшөөрөл олгосон тул мөн журмын 8.4-т зааснаар хүчин төгөлдөрт тооцогдох юм.
Хариуцагчийн төлөөлөгчөөс “энэхүү санамж бичгийг үндэслэн хэд хэдэн гэрээ байгуулагдсан байдаг” гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч хэрэгт энэ тухайг нотлоогүй, хариуцагч Л.Доржбатаас санамж бичигт хамаарах, үндэслэсэн болон холбогдох бусад баримтыг /журмын 8.1.1-8.1.4/ шаардахад шүүхэд ирүүлээгүй[17] болно.
3.Яамны 2019.08.06-ны өдрийн 09/4641 тоот албан бичигт болон Байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 6-р зүйлийн 6.2-т “байгууллага бүр тухайн жилд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг /гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн/ дараа жилийн эхний улиралд багтаан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасанчлан нэхэмжлэгч М.Ц аймгийн 2019 онд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажил болон санамж бичгийн 2019 оны 7 сараас хойшхи хугацааны тайланг[18] 2020 оны 02-р сарын 11-ний өдөр хүргүүлсэн[19] нь журмын дээрх заалттай нийцнэ. Мөн энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “би журмыг сайтар мөрдөж ажилласан, заасан хугацаанд хүргүүлсэн, и-мэйлээр өгч болдог” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүргүүлсэн тайлан бол санамж бичгийн тайлан биш харин 2019 онд аймгийн гадаад харилцааны чиглэлээр л хийсэн ажлын тайлан юм, журмыг үзээгүй танилцаагүй” гэж тайлбарласнаар холбогдох тайланг гаргаж хугацаанд нь хүргүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “хариуцлага тооцохдоо тайлан хүргүүлээгүй гэх бөгөөд тайланд зохих шаардлага хангагдсан эсэхийг яривал бас өөр асуудал болно. Тайлан бол хүргэгдсэн байна” гэв.
Гадаад харилцааны яамны 2020.10.14-ний өдрийн 09/4705 тоот албан бичигт[20] тайлан ирүүлээгүй гэх, 2020.02.11-нд Гадаад харилцааны яаманд орон нутаг хариуцсан мэргэжилтэнд и-мэйлээр хүргүүлсэн зэргээс дүгнэхэд тус яамны хэлтэс бүрт тусгайлан хүргүүлэхийг журамд заагаагүй.
4. Аймгийн Засаг даргаас 2020.09.22-ны өдрийн 1/1146 тоот албан бичгээр[21] Баяннуур хот Дундговь аймаг хоорондын харилцааг улам өргөжүүлэхээр гэрээний төслийг[22] Гадаад харилцааны яаманд хүргүүлж, яамны 2020.10.14-ний 09/4705 тоот “гэрээний төслийн тухай” албан бичигт[23] найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Дундговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааны гэрээний төслийг Монгол Улсын Засгийн газрын 2017.02.15-ны 57-р тогтоолоор баталсан “байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-ын дагуу хянаж үзээд дараах үндэслэлээр төслийг дэмжихгүй. Үүнд:
а/Гэрээний агуулга нь Дундговь аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хооронд 2019 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн агуулгатай давхацсан байх тул харилцаа хамтын ажиллагааг тус санамж бичгийн хүрээнд хөгжүүлэх боломжтой,
б/байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын холбогдох шаардлагыг хангаагүй тухайлбал журмын 3-р зүйлийн 3.3 болон 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй учир дээрх санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн тодорхойгүй байна. Иймд 2019 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийн тайланг ирүүлэхийг хүсэхийн зэрэгцээ цаашид тайланг ирүүлж байхад анхаарна уу гэснээс үзэхэд 2019 онд байгуулагдсан санамж бичгээс[24] өөрөөр сайжруулан шинэчилсэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, гэрээний агуулга давхардсан зэргийг дурдсан ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “энэ гэрээ нь нэхэмжлэгчийн тайлан хүргүүлээгүй буруугаас болж хийгдээгүй” гэж тайлбарлаж байгаа нь дээрх албан бичгийн агуулгатай нийцэхгүй тул хүчин төгөлдөр санамж бичгийг хэрэгжүүлэх юм.
5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах буюу өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь гаргасан зөрчилд тохирсон байх, түүнчлэн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг хуульчилсан. “Нэхэмжлэгчийн санамж бичгийн тайлан хүргүүлээгүй зөрчлийг энэ өдрөөс эхлэн илрүүлсэн гэж үзнэ” гэх хариуцагчийн төлөөлөгч С.Хийн тайлбараас үзэхэд уг санамж бичгийг байгуулснаас хойш буюу 2019 оны 07 сараас 2020 оны 10-р сарын 14 хүртэлх хугацаанд холбогдох албан тушаалтнууд энэхүү санамж бичгийн хүрээнд хэн хэрхэн ажиллахыг тогтоогүй, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөгүй, ямар уулзалт хэлэлцээр болсон талаар холбогдох мэдээлэлгүй, хяналт тавьж ажиллаагүй зэрэг нь хэрэгт ирүүлсэн баримтуудаар[25] болон Засаг даргын тамгын газрын 2021.04.21-ний 2/616 тоот албан бичигт “байгууллага хоорондын гэрээ байгуулах журмын 8.1.1-8.1.4-т заасан холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй” гэх баримтаар тус тус нотлогдоно. Мөн санамж бичигт санхүүгийн болон эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж заасанчлан нэхэмжлэгчид санамж бичгийг үндэслэн хариуцлага тооцох нь уг харилцан ойлголцлын санамж бичгийн зорилгод нийцэхгүй юм.
6. Аймгийн Засаг даргын тамгын газрын 2019.11.05-ны өдрийн а/126-р тушаалын хавсралтаар албан тушаалын тодорхойлолтыг[26] баталж, уг тодорхойлолт дахин шинэчлэгдээгүй[27] ба нэхэмжлэгч М.Цгийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилт[28] хэсгийн 5-рт “гадаад харилцааны бодлогыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах, 5-р зорилтын хүрээнд гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавьснаар гадаад хамтын ажиллагаа өргөжсөн байна /оролцооны хэлбэр нь -Х, Т буюу хянах, туслах/, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн сайжирсан байна /Х,Т/, холбогдох журмын дагуу зохион байгуулсан байна /Х,Т/, төрийн дээд албан тушаалтан гадаадын зочид төлөөлөгчдийг угтах үдэх хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах[29] гэж заасныг Төрийн албаны зөвлөл 2019.07.16-нд, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2019.11.05-нд тус тус баталгаажуулжээ.
7.Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн[30] 2.1.1 “С суманд 6, Э суманд 2 бусад сум тус бүр 1 нийт 21 жижиг дунд үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ /сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд боловсруулах гэх мэт-ХОХБТХ”[31], 4.2.5 “хоол хүнс үйлдвэрлэл үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ-ХОХБТХ, ХХААГ”[32] гэж төлөвлөж холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэх чиг үүргүүд тодорхойлогдсоныг шууд М.Цд хариуцуулах нь учир дутагдалтай буюу дээрх баримт бичгээс хариуцах эзэн, хамаарах хэлтсүүд, үр дүнг тодорхойлжээ.
8.Түүнчлэн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 06-р сарын 04-ний өдрийн а/54 дугаартай тушаалаар[33] Баяннуур хот, Дундговь аймгийн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, таниулах , хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилготой уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг 4 дэд хэсэгтэйгээр байгуулж М.Цг уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах дэд ажлын хэсэгт дарга А.Н /нийгмийн бодлогын хэлтсийн дарга/, гишүүд М.Ц /төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга/, Б.М /Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга/, Г.Х /Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга/ бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уулзалт хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулахыг дэд ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон хийгээд энэхүү ажил үүрэг зохих ёсоор хэрэгжсэн болохыг гэрч А.Н “хүн бүр хийх зүйлээ хийсэн хэн нэгний буруугаас болоод ийм ажил болсонгүй бүтсэнгүй гэж хэн ч асуудал үүсгээгүй,зураг авагдсан баннер хийгдсэн”, гэрч Б.М “энэ төлөвлөгөө ёсоор бүх зүйл хийгдсэн миний хувьд урьдчилсан ажиллагаанд тэр бүр оролцоогүй, санамж бичигт нэг удаа оролцсон, энэ хоёрын ажил төрөл гэхээс илүү хоорондын зан харилцаанд л асуудал байна гэж харж байна түүнээс болоогүй бүтээгүй ажил яригдаагүй” гэх мэдүүлгээр тухайн үед хүлээсэн үүргийг М.Ц зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь тогтоогддог тул тушаалын үндэслэл дэх гадаад харилцааны ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй гэж үзэх боломжгүй.
9. Нэхэмжлэгчийн “уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга намайг удирдан ажиллах боломжийг тамгын газрын даргаас надад олгоогүй, ер нь бол энэ мэт мэдээлэл надад хамаатай гэж хариуцлага ярих атлаа хэзээ юуг яаж хийх зэрэг нь огт мэдэгддэггүй, оролцуулдаггүй...” гэх тайлбар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хийн “нэхэмжлэгчийн ёс зүйн асуудлыг үндэслэж удирдлагын түвшний ажлыг хариуцуулдаггүй, мөн гадаад харилцааны томоохон асуудал учраас Тамгын газрын дарга өөрөө шууд хариуцдаг байсан” гэх тайлбараар нотлогдох ба Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019.06.03-ны өдөр баталсан “уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөө”-ний[34] 3-рт хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаанд оролцох тухай сумдтай видео хурал зохиох -Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Ц, 14-рт “орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулах, баннер бэлдүүлэх-М.Ц, П.О, Б, 17-рт зөвлөгөөний байр бэлдэх-М.Ц гэж хариуцуулснаас үзэхэд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цийн албан тушаалын тодорхойлолтын 5-р зорилтын хүрээнд дээрх төлөвлөгөө, а/54-р захирамжаар үгүйсгэж удирдлагын түвшний чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь тус аймгаас хэн хэний буюу ямар ямар албан тушаалтны бүрэлдэхүүнтэй баг, төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод хэдэн удаа, ямар зорилгоор айлчлал хийсэн, хэдэн удаа Дундговь аймагт ирсэн, улмаар санамж бичгийг 2019 оны яг хэдэн сард /5 сар эсхүл 7 сарын алин болох/, хаана байгуулсан зэргийг бүрэн гүйцэд хариулж тайлбарлаагүй, байгууллага хоорондын уулзалт хэлэлцээрт М.Ц оролцож байгаагүй ч тухайн үед болж байсан уулзалтын асуудлыг өөрөө араас нь хөөцөлдөж олж тэмдэглэх ёстой, холбогдох журмыг уншиж танилцаагүй гэх, Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх Засаг дарга ажлаа хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон тул 2021-2024 оны хөтөлбөрт ч энэхүү санамж бичгийн асуудал үргэлжлэн хэрэгжихээр заагдсан гэх тайлбаруудыг нотлох баримт, тухайн үед авагдсан фото зураг, уулзалтын явцад яриаг диктафоноор авдаг байсан гэх боловч энэ талаарх баримтыг мөн ирүүлээгүй гаргаж өгөөгүй зэргээр хариуцагчийн хариу тайлбарыг хангалттай нотлоогүй.
10. Нэхэмжлэгч М.Цгаас шүүх хуралдаанд өгсөн тайлбарт “Төрийн албаны зөвлөлд би гомдол гаргасан байхад надаас нэг ч тайлбар аваагүй, Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Эээс тайлбар авсан байдаг” гэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газарт 2020.12.07-ны өдөр Ц.Эээс бичгээр өгсөн тайлбарт[35] “1. Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.15, 1.1.16, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөөний 1.1.6-д туссан аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилт арга хэмжээг хариуцсан чиг үүргийн дагуу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.2.1-р арга хэмжээнд тусган баталж зохион байгуулахдаа 2019 онд ӨМӨЗО-ны Баяннуур хоттой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж тогтоосон урьдын харилцааг өргөжүүлж, Найрамдалт харилцааны гэрээ байгуулж хэрэгжүүлэх талаар зөвлөсөн. Энэ зорилтын хүрээнд гэрээг Гадаад хэргийн яаманд хүргүүлэхэд гэрээ байгуулахыг дэмжээгүйг Гадаад хэргийн яамнаас 2020.10.14ний 09/4705 тоот албан бичгээр ирүүлсэн. Ажлын байрны тодорхойлолтын зорилтын хүрээнд хэлтсийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан Дундговь аймаг, Баяннуур хоттой байгуулсан харилцан ойлголцлын санамж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцлага тооцсон, Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн” гэжээ
11. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилт №1.2-т[36] гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээнд БНХАУ-ын Шаньши мужтай хамтын ажиллагааны хүрээнд соёлын өдрүүд зохион байгуулах, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дугаар 15, 1.1.15 ОХУ, БНХАУ, БНСУ, Чех улстай тогтоосон гадаад харилцааг бүх чиглэлээр өргөжүүлнэ-ТЗУХ, дугаар 16, 1.1.16-т аймаг орон нутгаа гадаадын улс орнуудад таниулах үйл ажиллагааг эрчимжүүлж, Ази европын зарим улс орнуудтай шинээр харилцаа тогтоон хамтран ажиллана-ТЗУХ гэх зэргээр баримт бичигт гадаад харилцааг аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хариуцуулсан байх боловч Дундговь аймаг Баяннуур хоттой хэрхэн ажиллах талаарх асуудлыг 2019 оны санамж бичгийг үндэслээд тус хэлтсийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүйг Засаг даргын тамгын газрын дарга Ц.Э 2020.01.01-нд баталгаажуулсан байх тул удирдлагаас зохих хяналтыг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлж ажилласан гэх тайлбар үгүйсгэгдэнэ.
12.Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.6 дугаар зүйлийн 1 “төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын дотоод журам зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна”, 3 “сахилгын шийтгэлийг тамгын газрын даргын шийдвэрээр ногдуулна”, 5 “сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчид тухайн жилээ дотоод журмаар заагдсан хөнгөлөлт, урамшуулал, шагнал ур чадварын хувь, үр дүнгийн урамшууллыг олгохгүй” гэж заасныг үндэслэсэн ба мөн журмын 3.13 дугаар зүйлд шагнал урамшуулал хэсэгт “цалингийн урамшууллаас хасах тухайг” заагаагүй, мөн журмын 4.1 дүгээр зүйлийн 2)байгууллагын үүрэг хэсгийн d) ажилтнуудын ажлыг дүгнэх......зэрэгт хамт олны хурлаас гаргасан санал, ....арга хэмжээ авахыг Тамгын газрын захиргааны дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн” гэж заасантай М.Цд арга хэмжээ авсан ажиллагааг нийцүүлээгүй. Тодруулбал хэрэгт тус тамгын газрын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлаас М.Цд сахилгын шийтгэл ногдуулах /2020.10.27-ны тушаалд заасан үндэслэлийг шалгах, судлах/ эсэх асуудлыг хэлэлцсэн эсэх тодорхойгүй ирүүлээгүй нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлтэй.
13.Иймд Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.27-ны өдрийн б/98 тоот М.Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчид тухайн аймгийн гадаад харилцааны асуудлыг албан тушаалын тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар хариуцуулсан хэдий ч зохих ёсоор ажиллуулаагүй, зөрчлийг хангалттай нотлоогүй зэргээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. Уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд мэдэгдэх сонсгох ажиллагааг[37] хэрэгжүүлсэн ч энэ нь тушаалыг хууль ёсны гэж үзэх үндэслэлийг бүрэн илэрхийлэхгүй.
14.Нэхэмжлэгч М.Ц төрийн жинхэнэ албан хаагч мөн болох нь Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2017.07.04-ний б/130 дугаартай тушаал[38], Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2017.06.28-ны 43-р тогтоол[39] түүний хавсралт[40] болон илтгэх хуудсаар[41] тус тус тогтоогддог.
15. Нэхэмжлэгчийн гомдлоор Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны б/98 тоот тушаалд Төрийн албаны зөвлөлийн 395-р тогтоолоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн, энэ хувьд хариуцагч болохгүйг хууль тайлбарласан тогтоолд заасан ба нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолд гомдол гаргаагүй, шүүхээр шийдвэрлүүлэх саналтай гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн хийгээд Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.8-т “эсхүл шүүхэд” гэж заасанчлан эрх нь зөрчигдсөн этгээдийн сонгох эрх юм.
16.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар нэхэмжлэгчид 6 сарын хугацаатайгаар цалингийн 20 хувиар тооцож хариуцлага тооцсон ба маргаан бүхий тушаалын 2-р заалтаар 2020 оны 10-р сарын 26-ны өдрөөс[42] эхлэн холбогдох хууль журмын дагуу тооцохыг нябод даалгасан, 2020 оны 10, 11, 12 сарын болон 2021 оны 1, 2, 3-р сарын туршид үндсэн цалингаас зохих суутгалыг[43] хийсэн нь цалингийн тодорхойлолт, цалингийн карт зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгчээс энэхүү суутгалын үнийн дүнгээр тооцож буюу 1088657 төгрөгийн үндсэн цалингаас сарын 20 хувийн суутгал 217732 төгрөгийг 6 сараар тооцож 1306392 төгрөгийг гаргуулж олгохыг шаардсан хийгээд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хангагдах тул хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газраас суутгалыг гаргуулж олгох нь зүйтэй.
17.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгчид 2019.12.07-ны 01 тоот тогтоолоор[44] хариуцлага тооцсон нь томилсон эрх бүхий албан тушаалтан сахилгын хариуцлага тооцохоор хуулиар тогтоосонтой нийцэхгүй тухайн байгууллагын ёс зүйн хороо дүгнэлтээр хариуцлага тооцсон нь буруу байсан” гэх, нэхэмжлэгчээс “хариуцагчийн төлөөлөгч С.Х нь Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ажиллаж байхдаа нэг ч удаа ажлаа дүгнүүлж тайлангаа өгч байгаагүй атлаа улирал бүр цалингийн урамшууллаа авсаар л ирсэн” гэх, хариуцагчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь одоог хүртэл төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй байгаа нь түүний ёс зүйтэй холбоотой” гэх зэрэг тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй тул дүгнэлт өгөөгүй.
18.Шүүхээс хариуцагчийн 2021.02.09-ны 2/214 тоот албан бичиг болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн төлөвлөлтөөс үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нэхэмжлэгчийн удирдлагад ажиллаж байх тул Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 заасан зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцагчид мэдэгдсэн[45] ба хариуцагчаас “...ажлыг хийхгүй болсон тул төлөөлөх боломжтой” гэх хариу[46] ирүүлсэн. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “С.Х 2021.04.01-нээс Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахаа больсон”, хариуцагчийн төлөөлөгч С.Х “би хүний нөөцийн ажил хариуцахаа больсон” гэж тус тус тайлбарласан болно.
Хэргийн оролцогчдын шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан, цугларсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад болон дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.8-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/.. дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газраас 1306392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цд /РД:/ олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114-р зүйлийн 114.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 13-15-р талд.
[2] Хэргийн 37-р талд захирамжийн 1-р заалтаар
[3] Хэргийн 37-р талд захирамжийн 2-р заалтаар.
[4] Хэргийн 39-р талд
[5] Хэргийн 41-42-р талд
[6] Хэргийн 4-р талд,
[7] Хэргийн 6-8-р талд,
[8] Хэргийн 23-р талд.
[9] Хэргийн 142-р талд
[10] Хэргийн 66-р талд,
[11] Хэргийн 235-р талд
[12] Хэргийн 244-р талд
[13] Хэргийн 4-р талд,
[14] Хэргийн 44-46-р талд
[15] Хэргийн 94-р талд
[16] Хэргийн 90-р талд,
[17] Хэргийн 218-234-р талд
[18] Хэргийн 204-210, 239-241-р талд
[19] Хэргийн 237-238-р талд
[20] Хэргийн 62, 91-р талд
[21] Хэргийн 199-р талд
[22] Хэргийн 202-203-р талд
[23] Хэргийн 62, 91-р талд,
[24] Хэргийн 94-р талд
[25] Хэргийн 55-59, 143-172
[26] Хэргийн 55-59-р талд
[27] Хэргийн 99-р талд
[28] Хэргийн 55-р талд
[29] Хэргийн 56-р талд болон арын нүүрэнд
[30] Хэргийн 100-141
[31] Хэргийн 108-р талд,
[32] Хэргийн 130-р талд,
[33] Хэргийн 84-85-р талд
[34] Хэргийн 86-88-р талд
[35] Хэргийн 92-93-р талд
[36] Хэргийн 147-148-р талд
[37] Хэргийн 236-р талд
[38] Хэргийн 69-р талд,
[39] Хэргийн 221-р талд,
[40] Хэргийн 222-223-р талд,
[41] Хэргийн 225-227-р талд
[42] Хэргийн 4-р талд
[43] хэргийн 26, 245-р талд
[44] Хэргийн 60-61-р талд
[45] Хэргийн 217-218-р талд
[46] Хэргийн 220-р талд